Starlink
Starlink буюу Старлинк бол найдвар багатай, өндөр өртөгтэй эсвэл ашиглах боломжгүй газар нутагт өндөр хурдны интернет холболтыг хангах зорилгоор сансарын SpaceX компаний байрлуулсан дэлхийг хүрээлсэн хиймэл дагуулуудын систем юм.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Starlink_SpaceX_1584_satellites_72_Planes_22each.png/220px-Starlink_SpaceX_1584_satellites_72_Planes_22each.png)
SpaceX-ийн хиймэл дагуулын судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хэлтэс нь Вашингтон мужийн Редмонд (англи. Redmond) хотод байрладаг.
Төслийг боловсруулах ажил 2015 онд эхэлсэн бөгөөд 2018 оны 2-р сард "TINTIN"-ийн туршилтын хоёр хиймэл дагуул хөөргөсний дараа 2019 оны 5-р сард Starlink хиймэл дагуулын 60 ширхэг анхны багцыг хөөргөсөн.
2017 он гэхэд SpaceX компани 2020-иод оны дунд үе гэхэд нийт 12,000 орчим хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөх тухай мэдэгдсэн.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Starlink_Mission_%2847926144123%29.jpg/220px-Starlink_Mission_%2847926144123%29.jpg)
2020 онд SpaceX компани нь АНУ, Канадад арилжааны интернет үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2022 оны 1-р сарын байдлаар Starlink бета тестер хэрэглэгчдийн тоо 25 улсад 145 мянгад хүрсэн байв. 2022 оны 5-р сарын байдлаар хэрэглэгчдийн тоо 400 мянга болж өссөн; 2022 оны 12-р сарын байдлаар хэрэглэгчдийн тоо 1 сая гаруйд хүрсэн; 2023 оны 9-р сарын байдлаар - 2 сая хэрэглэгчтэй болсон гэж мэдэгдээд байна.
2023 оны 7-р сард Монгол Улсын Засгийн газар "SpaceX" компанид тус улсад интернэт ашиглах хоёр лиценз олгосон.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Starlink_Router_%2851228513015%29.jpg/220px-Starlink_Router_%2851228513015%29.jpg)