5 сарын 5
5 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 125 дахь (өндөр жил бол 126 дэх) өдөр юм. Мөн он дуустал 240 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 553 - Константинополийн хоёр дахь зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлэв.
- 1215 - Засаг төртэйгөө тэрсэлдэгч гүн хэргэмтэнгүүд Английн хаан Жонтой найрамдлын тунхагт гарын үсэг зуржээ.
- 1260 - Их Монгол улсын хаан ширээнд Хубилай суув.
- 1494 - Аугаа аялагч Кристофер Колумб Ямайк аралд зангуугаа буулгажээ.
- 1640 - Английн хаан I Чарльз парламентаа тараав.
- 1654 - Кромуэллийн тунхагаар Шотландууд Англи улстай нэгдэв.
- 1762 - Хаант Орос улс, Пруссийн хаант улстай Санкт Петербургийн гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дэгдсэн долоон жилийн дайн эцэс болжээ.
- 1789 - Францын муж бүрийн захирагчид чуулсан Ерөнхий зөвлөлийн хурал анх удаагаа хуралдав.
- 1809 - Сүлжмэлийн хувцас зохион бүтээж зохиогчийн эрх авсан Мэри Кийс зохиогчийн эрх патент авсан анхны эмэгтэй болжээ.
- 1821 - Францын экс удирдагч Наполеон Бонапарт Гэгээн Элена арал дээр амьсгал хураав.
- 1835 - Бельгийн Брюссель-Мечелен хотыг холбосон төмөр замын шугам ашиглалтад оржээ. Энэ нь Европ тив дэх анхны төмөр зам болсон юм.
- 1860 - Хоёр Сицилийн хаант улсын шийдвэрээр Жузеппе Гарибальди Италийн хаант улсыг байгуулахаар язгууртнуудыг лоббидож эхэлжээ.
- 1862 - Пуебла хотод халдан довтолсон Францын армийн эсрэг Мексикийн арми цэргийн ажиллагаа зохион байгуулав. Уг ажиллагааг Мексикийн талаас Игнасио Зарагоза удирдсан байна.
- 1865 - Америкийн иргэний дайн: Алабама мужийн Ситронель хотод Конфедерацийн армийн 4000 цэрэг бууж өгөв.
- Америкийн иргэний дайн: Жоржиа мужийн Вашингтон хотод Конфедерацийн Засгийн газар татан буугджээ.
- 1866 - АНУ анх удаагаа Иргэний дайнд амиа алдагсдыг дурсах өдрийг тэмдэглэв.
- 1877 - Америк-Индианчуудын дайн: АНУ-ын армийн хурандаа Нельсон Майлсаар удирдуулсан цэргүүд Лакота омгийнхнийг дарангуйлж эхлэв.
- 1891 - Нью-Йоркийн хөгжмийн танхим буюу Карнеги Холл албан ёсоор нээгдэв. Нээлтийн ёслолыг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский удирджээ.
- 1905 - Английн Лондон хотын цагдаагийн газар Стратоны хэргийг мөрдөхдөө анх удаагаа хурууны хээг ашиглав.
- 1912 - ЗХУ-ын Коммунист намын дуу хоолой болсон "Правда" сонин Санкт Петербург хотноо хэвлэгдэж эхэлжээ.
- 1925 - Өмнөд Африкийн засгийн газар албан ёсны хэлээр Африкаанс хэлийг сонгов.
- 1927 - Алдарт зохиолч Виржиниа Вульфийн алдарт "Гэрэлт цамхаг тийш" зохиол хэвлэлтээс гарчээ.
- 1936 - Италийн арми Этиопын нийслэл Аддис Абаба хотыг эзлэн түрэмгийлэв.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн - Норвегийн иргэд улс орноосоо дүрвэж Лондон хотыг зорьжээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Винжесвингенд болсон тулаанд Норвегийн тал ялагдал хүлээн бууж өгчээ.
- 1941 - Этиопын эзэн хаан Хайли Селасси эх нутагтаа эргэн иржээ. Таван жилийн турш Италийн дарангуйлалд байсан тус улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан юм.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Грекын Клайсура хотод Нацистын Германы арми 216 энгийн иргэнийг цаазлажээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы эзлэн түрэмгийллийн эсрэг Чехийн бослого эхэлжээ. Харамсалтай нь Чехийн бослого бүтэлгүйтлээр төгссөн юм.
- 1946 - Алс дорнод дахь Олон улсын цэргийн шүүх Японы армийн 28 албан тушаалтанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял оноов.
- 1950 - Тайландын хаан ширээнд Бумибол Адулядей суужээ.
- 1955 - Баруун Герман албан ёсоор тусгаар тогтнов.
- 1961 - Меркури сансрын хөтөлбөр: Сансрын нисэгч Алан Шепард задгай сансарт гарсан анхны америк хүн болжээ.
- 1964 - Европын зөвлөл байгуулагдав.
- 1972 - Италийн Сицил мужийн Палермо хотод Алиталиа 112 дугаар нислэг осолдож, хөлгийн 115 хүн бүгд амиа алдав. Энэ нь Италийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн хөнөөлтэй ослын нэг болжээ.
- 1981 - Салан тусгаарлах үзэл гаргасан гэх хэргээр шоронд хоригдоод байсан Ирландын бүгд найрамдах армийн гишүүн Бобби Сенд 66 хоног өлсгөлөн зарласны эцэст амиа алдав. Тэрээр дөнгөж 27 настай байжээ.
- 1985 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Германы Битбург хотын Берген-Бельсений бөөнөөр хорих лагерийн тууринд айлчлан, үг хэлэв.
- 1987 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы захиргааны үед Ирантай үүсгэсэн харилцаа, цэргийн ажиллагааны талаар АНУ-ын Конгресс бүх нийтийн сонсгол зохион байгуулжээ.
- 1994 - Азербайжан-Арменийн тал Бишкекийн протоколд гарын үсэг зурснаар Уулын Карабахын мөргөлдөөн намжив.
- Сингапурт дээрэм, зандалчлах хэргээр шийтгэгдсэн америкийн иргэн Майкл П.Фейг олны нүдэн дээр ташуурджээ.
- 2006 - Суданы Засгийн газар Суданы чөлөөлөх армитай энхийн гэрээнд гарын үсэг зурав.
- 2010 - Грекийн гадаад өр хэрээс хэтэрч, Грек улс дампуурлаа зарлах болсонтой холбогдуулан бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал тус улсын өнцөг булан бүрт дэгджээ.
- 2014 - Маршаллын арал орчимд Хятадын ачаа тээврийн хоёр хөлөг мөргөлдөж 11 хүн сураггүй болов.
- Грекийн Эгейн тэнгисийн эрэгт цагаачдын хоёр завь мөргөлдөж, 22 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1210 - Португалийн хаан III Афонсо (1279 онд нас барсан)
- 1818 - Социалист үзлийг сурталдагч, философич, эдийн засагч Карл Маркс (1883 онд нас барсан)
- 1846 - Нобелийн энхтайвын шагналт Польшийн сэтгүүлч Хенрик Сиенкевиц (1916 онд нас барсан)
- 1916 - Энэтхэгийн долоо дахь Ерөнхийлөгч Заил Сингх (1987 онд нас барсан)
- 1919 - Грекын Ерөнхий сайд Гиоргиос Пападопулос (1999 онд нас барсан)
- 1921 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шаулоу (1999 онд нас барсан)
- 1933 - Олимпын шагналт ЗХУ-ын өндрийн харайгч Игорь Кашкаров
- 1938 - Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын уран гулгагч Барбара Вагнер
- 1944 - "Бөгжний эзэн", "Индиана Жонс" цувралын од Уэльсийн жүжигчин Жон Рис-Дейвис
- 1948 - Хүнд рок урсгалын "Black Sabbath" хамтлагийн бөмбөрчин Билл Уард
- 1952 - Олимпын мөнгө, Европын аварга Испанийн спорт алхагч Хорхе Лопарт
- 1964 - Олимп, дэлхийн аварга Германы өндрийн харайгч Хайнк Хенкэл
- 1966 - Болгарын 46 дахь Ерөнхий сайд Сергей Станишев
- 1972 - Олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Их Британийн завьч Жеймс Кракнелл
- 1975 - Олимпын мөнгө, дэлхийн хоёр удаагийн аварга Америкийн гүйгч Меб Кефлежиги
- 1980 - Израйлийн хөлбөмбөгч Йосси Бенаюун
- 1981 - Английн дуучин Крейг Девид
- 1983 - Мэргэжлийн сүмоч Хакүба А.Өнөржаргал
- Бетмэний дүрээр алдаршсан Хенри Кевилл
- 1985 - Италийн хөлбөмбөгч Эмануэл Жиакерини
- 1988 - Английн алдарт дуучин Адель
- 1991 - Мексикийн хөлбөмбөгч Рауль Хименез
- 1999 - Америкийн уран гулгагч Натан Чен
Нас барсан алдартнууд
- 1821 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт (1769 онд төрсөн)
- 1921 - Нобелийн энхтайвны шагналт Австрийн сэтгүүлч Альфред Херманн Фрийд (1864 онд төрсөн)
- 1959 - Нобелийн энхтайвны шагналт Аргентинийн улстөрч Карлос Сааведра Ламас (1878 онд төрсөн)
- 1965 - Академийн шагналт найруулагч Жон Уотерс (1893 онд төрсөн)
- 1977 - Германын канцелор Людвиг Эрхард (1897 онд төрсөн)
- 2002 - Боливийн 62 дахь Ерөнхийлөгч Хюго Банзер (1926 онд төрсөн)
- 2010 - Нигерийн 13 дахь Ерөнхийлөгч Умар Муса Ярадуа (1951 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Япон Өмнөд Солонгос Хүүхдийн өдөр
- Дани Нидерланд Чөлөөлөгдсөн өдөр
- Албани Эх орончдын өдөр
- Этиоп Эх орончдын ялалтын өдөр
- Палау Ахмадын өдөр
Commons: 5 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэТусгай:SearchЧингис хаанМонголУлаанбаатарЦэдэнсодномын Бямба-ОтгонШээсний шинжилгээЦусны цагаан эсМонгол улсын аймаг, нийслэлХөвсгөл нуурМонгол Улсын аймгуудТэмбүүҮр хөндөлтДэлхийн хоёрдугаар дайнБаянхонгор аймагИх Монгол УлсМонгол тэмүүлэл сургуульӨмнөд СолонгосОргихын ХангайТөв аймагМягмарын БадарчТажикистанӨвөрхангай аймагАрхангай аймагДува сохорАрван хоёр цагЕвроп тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнМонгол бичигГүрсэдийн СайханбаярГовь-Алтай аймагСэлэнгэ аймагНэгдсэн Үндэстний БайгууллагаАвга болон нагацБүрнээгийн БаянмөнхХовд аймагСүхбаатарын СүхбатОросУлс орнуудын хүн амын тоо