4 сарын 6
4 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 96 дахь (өндөр жил бол 97 дэх) өдөр юм. Мөн он дуустал 269 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- МЭӨ 46 - Ромын аугаа эзэн хаан Юлий Цезарь Тапсусын тулаанд Каесий Метелиус Скипио, Маркус Порсиус Като нарыг буулган авчээ.
- 1199 - Английн хаан I Ричард мөрөндөө авсан нум сумны шархаа даалгүй амьсгал хураав.
- 1250 - Загалмайтны долоодугаар аян дайн: Францын хаан IX Луй болн түүний арми Египетийн Аюубидсийн ханлигийг эзлэн авчээ.
- 1385 - Португалийн хаан ширээнд I Жон суув.
- 1453 - Османы эзэнт гүрний хаан II Мехмед Константинополь хотын бүслэлтийг эхлүүлжээ.
- 1652 - Голландын далайчин Ян ван Риебийк Сайн Итгэлтийн хошуунд хүрч улмаар түр амьдрах лагерь барин Кейп Таун гэж нэрлэв.
- 1712 - АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейд боолуудын бослого дэгджээ.
- 1776 - Америкийн хувьсгал: Их Британийн тэнгисийн цэргийн холбооны онгоцыг эзлэх Эх газрын тэнгисийн цэргийн оролдлого бүтэлгүйтэв.
- 1782 - Сиамийн хаан ширээнд суусан I Рама хаан Чакригийн эзэнт гүрнийг байгуулжээ.
- 1808 - Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.
- 1812 - Веллингтоны гүнгээр удирдуулсан Британийн цэрэг Бадазой хотыг эзлэсэн нь хойгийн дайны эргэлтийн цэг болов.
- 1814 - Бурбоны өөрчлөлтөөс шалтгаалан Наполеон Бонапартын эрх ямбыг халж, Элба арал руу цөлжээ.
- 1830 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөний удирдагч Жозеф Смит АНУ-ын Нью-Йорк хотын Манчестер болон Фаейт хотуудад Христийн сүмийг байгуулав.
- 1841 - Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: Генерал Улиссес С.Грантын удирдсан Холбоотны армийн цэргүүд Генерал Альберт Сидней Жонстоноор удирдуулсан Эх газрын армийн цэргүүдтэй тулав.
- 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн Умард Виржиниагийн анги нэгтгэл генерал Роберт И.Лийгийн удирдлага дор сүүлийн томоохон тулаанаа эхлүүлжээ.
- 1869 - Целлулойдыг зохион бүтээв.
- 1888 - Америкийн анхны хөдөө аж ахуйн сургууль болох Клемсоны хөдөө аж ахуйн коллежийг үндэслэсэн Томас Грийн Клемсон насан эцэслэжээ.
- 1893 - Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.
- 1895 - Күийнсберригийн хатагтайд элдэв далд утга бүхий захидал явуулсныхаа төлөө алдарт зохиолч Оскар Уайлд Лондон хотноо баривчлагджээ.
- 1896 - Грекын нийслэл Афин хотод орчин үеийн олимпын анхдугаар наадам зохион байгуулагдаж олон улсад олимпизмийн хөдөлгөөн эрчээ авчээ. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.
- 1909 - Америкийн адмирал Роберт Пийри, Америкийн аялагч, судлаач Меттью Хенсон нар Хойд туйлд хүрэв.
- 1911 - Албанийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх Малесори хөдөлгөөний удирдагч Деде Гьон Лули Дедвукай Монтенегрогийн Түзи тосгонд Албанийн далбааг мандуулжээ.
- 1917 - Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхий Вүүдрой Вильсон Герман улсад дайн зарлав.
- 1919 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.
- 1926 - Хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.
- 1930 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди элс, давч, шавар зэргийг хольж байхдаа "Би Британийн эзэнт гүрнийг хайз олохоор сэгсэрч байгаа минь энэ" гэж мэдэгдэв.
- 1941 - Дэлхийн II дайн: Нацистын Герман "25" ажиллагааны үеэр Югослав, Грек улсуудыг эзлэв.
- 1945 - Дэлхийн II дайн: Сараево хотыг Югославын партизанууд Герман, Хорватын цэргүүдээс чөлөөлжээ.
- 1947 - Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогдов.
- 1957 - Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.
- 1965 - Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.
- 1968 - АНУ-ын Индиана мужийн Ричмонд хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 41 хүн амиа алдан, 150 хүн шархдав.
- Канадын Либерал намын даргаар Пьерре Эллиот Трюдо сонгогдож Канадын ерөнхий сайд болох замаа зассан юм.
- 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Вьетнамын талыг бөмбөгдөж эхэлжээ.
- 1973 - Америкийн сансар судлалын агентлаг Бархасбадь гарагийг судлах зорилгоор "Пионер 11" хөлгийг хөөргөв.
- 1974 - Европын дууны урлагийн ноён оргил Евровижн дууны тэмцээнд Шведийн поп хамтлаг АББА "Ватерлоо" дуугаараа түрүүлсэн нь их амжилтын гараа байлаа.
- 1979 - Балбад болсн оюутнуудын бослогыг тараав.
- 1984 - Камеруны бүгд найрамдах хамгаалагчид төрийн эргэлт хийсэн ч бүтэлгүйтэв.
- 1992 - Боснийн дайн дэгдэв.
- 1998 - Пакистанын засгийн газар дундын зайн пуужинг туршин нь Энэтхэгийн газар нутагт унав.
- Травелерс Групп Ситикорптой 76 тэрбум ам.долларын үнэ цэнээр нэгдэж бидний мэдэх Ситибанк байгуулагджээ.
- 2004 - Литва улсад ардчилал энхийн замаар ялснаас хойш анх удаа ерөнхийлөгч Роландас Паксас албан тушаалаасаа огцров.
- 2005 - Курдын удирдагч Жалал Талабани Иракийн ерөнхийлөгч болов. Дараа өдөр нь Шийтийн урсгалыг дагагч Ибрахим аль-Жаафариг ерөнхий сайдад томилсон юм.
- 2008 - Египет улсад төрийн бүх алба хаагчид ажил хаялт зарлав.
- 2009 - Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.
- 2010 - Энэтхэгийн Дантевада дүүрэгт цагдаагийн газрын явуулсан ажиллагаагаар 76 босогчийг устган хөнөөв.
- 2012 - Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.
Мэндэлсэн алдартнууд
- 1483 - Италийн суут уран зураач Рафаель (1520 онд нас барсан)
- 1773 - Шотландын эдийн засагч Жеймс Милл (1836 онд нас барсан)
- 1824 - Шинэ Зеландын долоо дахь ерөнхий сайд Жорж Уотерхаус (1906 онд нас барсан)
- 1890 - "Фоккер" нисэх онгоцны компанийг үндэслэгч Энтони Фоккер (1939 онд нас барсан)
- 1904 - Германы гурав дахь канцлер Курт Георг Кайсингер (1988 онд нас барсан)
- 1911 - Нобелийн шагналт Германы биохимич Феодор Феликс Конрад Линен (1979 онд нас барсан)
- 1918 - Боливийн 56 дахь ерөнхийлөгч Альфредо Овандо Кандиа (1982 онд нас барсан)
- 1920 - Нобелийн шагналт Америкийн биохимич Эдмонд Х.Фишер
- 1928 - Нобелийн шагналт Америкийн биологич Жеймс Уатсон
- 1942 - Академийн наадмын шагналт найруулагч Баррли Левинсон
- 1947 - "Тоглоомын түүх", "Машинууд" хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Жон Ратценбергер
- 1949 - Нобелийн шагналт Германы физикч Хорст Людвиг Стөрмер
- 1955 - Академийн наадмын шагналт найруулагч, продьюсер Роб Эпстайн
- "Амьд үхдэл", "Галактикийн хамгаалагчид" киноны од жүжигчин Майкл Рүүкер
- 1963 - Экуадорын 54 дэх ерөнхийлөгч, эдийн засагч Рафаель Корреа
- 1964 - Америкийн найрал хөгжмийн удирдаач, зохиолч Дэвид Вудард
- 1969 - "Хөтлөгч: Рон Бургудигийн адал явдал", "Энэ бол 40 нас", "Ахмад Америк: Иргэний дайн", "Хүн шоргоолж" киноны од жүжигчин Пол Радд
- 1970 - Олимпын мөнгөн медальт Хятадын усанд сэлэгч Хуанг Шиаомин
- 1978 - Оросын хөлбөмбөгч Игорь Семшов
- 1986 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки Гоейдо Готаро
- 1988 - Байгаль орчны төлөө тэмцэгч, ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл (2015 онд нас барсан)
- Английн хөлбөмбөгч Фабрис Муамба
Нас барсан алдартнууд
- 1199 - Английн хаан I Ричард (1157 онд төрсөн)
- 1520 - Италийн суут уран зураач Рафаель (1483 онд төрсөн)
- 1528 - Германы суут уран зураач Альбрехт Дюрер (1471 онд төрсөн)
- 1961 - Нобелийн шагналт Бельгийн микробиологич Жюль Борде (1870 онд төрсөн)
- 1971 - Америкийн хөгжмийн зохиолч Игор Стравинский (1882 онд төрсөн)
- 1992 - Америкийн зөгнөлт зохиолч Айсек Асимов (1920 онд төрсөн)
- 1994 - Руанда улсын гурав дахь ерөнхийлөгч Жувенал Хабряримана (1937 онд төрсөн)
- Бурунди улсын тав дахь ерөнхийлөгч Киприен Нтарямира (1955 онд төрсөн)
- 1995 - Грекын ерөнхийлөгч Йоаннис Алеврас (1912 онд төрсөн)
- 2000 - Тунисийн анхны ерөнхийлөгч Хабиб Бургүйба (1903 онд төрсөн)
- 2014 - Академийн болон Академийн хүндэтгэлийн шагнал, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Мики Рүүний (1926 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
- Америкийн Нэгдсэн Улс Шинэ шар айрагны баяр
- Индонез Үндэсний загасчдын өдөр
- Тайланд Чакригийн хаант улсыг дурсах өдөр
- Канад Америкийн Нэгдсэн Улс Нэхмэл даавууны өдөр
Commons: 4 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэТусгай:SearchЧингис хаанМонголУлаанбаатарЦэдэнсодномын Бямба-ОтгонШээсний шинжилгээЦусны цагаан эсМонгол улсын аймаг, нийслэлХөвсгөл нуурМонгол Улсын аймгуудТэмбүүҮр хөндөлтДэлхийн хоёрдугаар дайнБаянхонгор аймагИх Монгол УлсМонгол тэмүүлэл сургуульӨмнөд СолонгосОргихын ХангайТөв аймагМягмарын БадарчТажикистанӨвөрхангай аймагАрхангай аймагДува сохорАрван хоёр цагЕвроп тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнМонгол бичигГүрсэдийн СайханбаярГовь-Алтай аймагСэлэнгэ аймагНэгдсэн Үндэстний БайгууллагаАвга болон нагацБүрнээгийн БаянмөнхХовд аймагСүхбаатарын СүхбатОросУлс орнуудын хүн амын тоо