Өндөр жил

Өндөр жил гэдэг нь цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд ердийнхөөс нэг өдрөөр (арга- билгийн тоололд нэг сараар) илүү байдаг жилийг хэлнэ. Улирал болон астрономийн үзэгдлүүдийн мөчлөг нь бүхэл тоотой өдрөөр хэмжигддэггүй тул цагалбарын жилүүдийг бүгдийг ижил өдөртэйгээр хийвэл аажимдаа зөрүү гарч ирдэг. Иймээс уг зөрүүг арилгахын тулд зарим жилд нэмэлт өдөр (сар) оруулж өгдөг байна. Өндөр биш жилийг ердийн жил гэдэг.

Григорийн тооллын
өндөр жил
(1904 - 2196 он хүртэл)
-2000-
190420042104
190820082108
191220122112
191620162116
192020202120
192420242124
192820282128
193220322132
193620362136
194020402140
194420442144
194820482148
195220522152
195620562156
196020602160
196420642164
196820682168
197220722172
197620762176
198020802180
198420842184
198820882188
199220922192
199620962196

Жишээлбэл, нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг. Өөрөөр хэлбэл, Григорийн тооллын өндөр жил 366 хоногтой байдаг юм. Мөн үүнтэй төстэйгээр, нар-сарны тоолол болох Еврейн тоололд 19 жил тутамд 7 удаа 13 дахь сарыг нэмж оруулдаг аж.