Үндэсний бөх

Бөх нь Монголд олон зууны үүдэлтэй үндэсний спортын нэг юм.

Бөх барилдаан
Улсын наадмын бөхийн барилдааны үеэрх бөхчүүдийн шаваа

Түүх

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Мэх

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

  • Ачих
  • Бусгах
  • Гуд татах
  • Гуядах
  • Дугтрах
  • Дунгуйлдах
  • Дүүгүүрдэх
  • Дэгээдэх
  • Ёврох
  • Зайлах
  • Мордох
  • Мурих
  • Мушгих
  • Орох
  • Өлмийдөх
  • Өмсөх
  • Өсгийдөх
  • Өхийлдөх
  • Салтаадах
  • Сувлих
  • Суйлах
  • Тавхайдах
  • Тахимдах
  • Тойгдох
  • Томох
  • Тонгорох
  • Тохох
  • Тумбарайдах
  • Үүзэл суухай
  • Үүрэх
  • Хавирах
  • Хавсрах
  • Хайчлах
  • Харцагадах
  • Хадуудах
  • Хасуйдах
  • Хонгодох
  • Хөмрөх
  • Хөнтрөх
  • Хутгах
  • Чөмөгдөх
  • Эгэм дэх
  • Этэх
  • Хөл авах
  • Шахаж татах
  • Сээрэн дунгуй
  • Давуулж гуядах
  • Хөл авч дэрлэх

зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтад 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

Цол

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

2005 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.

Цолны чимэг

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж, хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Бөхийн өмсгөл

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Мөн өөрөөр тайлбарлавал:

Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд, дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг,  нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.

Алдар цолтой бөхчүүд

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох нар 4 түрүү, мөн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү, дархан аварга Агваансамдангийн Сүхбат 3 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

1990 оноос хойших улсын наадмын тойм

2023Мягмарын БадарчЦэдэнсодномын Бямба-ОтгонНамсрайжавын Батсуурь
Оргихын Хангай
2022Оргихын ХангайБаярсайханы ОрхонбаярНамсрайжавын Батсуурь
Пүрэвийн Бүрэнтөгс
2020Пүрэвийн БүрэнтөгсНамсрайжавын БатсуурьБаатархүүгийн Пүрэвсайхан
Мягмарын Бадарч
2019Энхтөгсийн ОюунболдНамсрайжавын БатсуурьБатнасангийн Гончигдамба
Цэдэвийн Содномдорж
2018Намсрайжавын БатсуурьЧимэдрэгзэнгийн СанжаадамбаСүхбаатарын Мөнхбат
Нэгдэлийн Жаргалбаяр
2017Цэдэвийн СодномдоржӨлзийтогтохын Бат-ОршихНэгдэлийн Жаргалбаяр
Найдангийн Түвшинбаяр
2016Чимэдрэгзэнгийн СанжаадамбаРенчинбямбын ПүрэвдагваГунаажавын Эрхэмбаяр
Намсрайжавын Батсуурь
2015Энхтөгсийн ОюунболдПүрэвийн БүрэнтөгсЧимэдрэгзэнгийн Санжаадамба
Батнасангийн Гончигдамба
2014Намсрайжавын БатсуурьШирбазарын ЖаргалсайханЧимэдрэгзэнгийн Санжаадамба
Нямдоржийн Ганбаатар
2013Гунаажавын ЭрхэмбаярБатнасангийн ГончигдамбаБатзоригийн Батмөнх
Сүхбаатарын Мөнхбат
2012Пүрэвийн БүрэнтөгсДамбийн РагчааХадбаатарын Мөнхбаатар
Гунаажавын Эрхэмбаяр
2011Сүхбаатарын МөнхбатГунаажавын ЭрхэмбаярЖанцангийн Бат-Эрдэнэ
Махгалын Баяржавхлан
2010Батжаргалын ГанбатГэлэгжамцын ӨсөхбаярДамбийн Рагчаа
Хадбаатарын Мөнхбаатар
2009Гэлэгжамцын ӨсөхбаярДоржпаламын ГанхуягХадбаатарын Мөнхбаатар
Мөнхсайханы Өсөхбаяр
2008Доржпаламын ГанхуягНямдоржийн ГанбаатарБаттулгын Соронзонболд
Батжаргалын Ганбат
2007Хадбаатарын МөнхбаатарИшдоржийн ДоржсамбууБолдын Сайнбаяр
Махгалын Баяржавхлан
2006Долгорсүрэнгийн СумъяабазарДагвадоржийн АзжаргалГэлэгжамцын Өсөхбаяр
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
2005Гэлэгжамцын ӨсөхбаярДолгорсүрэнгийн СумъяабазарХадбаатарын Мөнхбаатар
Цэдэвийн Мягмарсүрэн
2004Агваансамдангийн СүхбатБаянмөнхийн ГантогтохДолгорсүрэнгийн Сумъяабазар
Цэдэндамбын Цэрэнпунцаг
2003Гэлэгжамцын ӨсөхбаярДолгорсүрэнгийн СумъяабазарБадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Агваансамдангийн Сүхбат
2002Гэлэгжамцын ӨсөхбаярБаянмөнхийн ГантогтохБадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Агваансамдангийн Сүхбат
2001Агваансамдангийн СүхбатБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэГэлэгжамцын Өсөхбаяр
Цэдэндамбын Цэрэнпунцаг
2000Агваансамдангийн СүхбатБаянмөнхийн ГантогтохБадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Гэлэгжамцын Өсөхбаяр
1999Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДолгорсүрэнгийн СумъяабазарБатжаргалын Ганбат
Гэлэгжамцын Өсөхбаяр
1998Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДолгорсүрэнгийн СумъяабазарЦэдэндамбын Цэрэнпунцаг
Одвогийн Балжинням
1997Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДуламжавын Мөнх-ЭрдэнэАгваансамдангийн Сүхбат
Цэдэндамбын Цэрэнпунцаг
1996Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДуламжавын Мөнх-ЭрдэнэДолгорсүрэнгийн Сумъяабазар
Одвогийн Балжинням
1995Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДуламжавын Мөнх-ЭрдэнэОдвогийн Балжинням
Гэлэгжамцын Өсөхбаяр
1994Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэОдвогийн БалжиннямЦэдэндамбын Цэрэнпунцаг
1993Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДуламжавын Мөнх-ЭрдэнэОдвогийн Балжинням
Цэдэндамбын Баярсайхан
1992Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДуламжавын Мөнх-ЭрдэнэПунцагийн Сүхбат
Дүгэржавын Хишигдорж
1991Одвогийн БалжиннямПунцагийн СүхбатХорлоогийн Баянмөнх
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
1990 МНТ 750 жилБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэХорлоогийн БаянмөнхДамдингийн Баяраа
1990Бадмаанямбуугийн Бат-ЭрдэнэДашдоржийн ЦэрэнтогтохЖамбалын Ганболд
Пунцагийн Сүхбат

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Үндэсний бөх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан