Яхь нуур

Яхь нуур нь Дорнод аймаг дахь нуур. 1998 оноос 2514 км² талбайгаар Яхь нуурын байгалийн нөөц газар нэртэйгээр улсын тусгай хамгаалалтад авчээ.[1]. Ойр орчимд нь Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд энэ нөөц газарт Яхь нуур хамгийн том нь юм.[2].

Яхь нуур
Хиймэл дагуулын зураг, 2009 он
БайршилДорнод, Монгол улс
Солбицол48°38′34″N 114°26′11″E / 48.64278°N 114.43639°E / 48.64278; 114.43639 114°26′11″E / 48.64278°N 114.43639°E / 48.64278; 114.43639
Нуурт цутгахГалын гол
Ай савд багтдаг оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Урт20.4 км
Өргөн11.9 км
Талбай97 км²
Дундаж гүн2.3 м
Хамгийн гүн цэг4 м
Усны хэмжээ0,223 км³
Хөвөөний түвшин670 м
Эргийн сууринСэргэлэн сум
Яхь нуур is located in Mongolia
Яхь нуур
Яхь нуур

Тус нуур руу Галын гол цутгах бөгөөд нуурийн түвшин нь урсацаас хамаарч өөрчлөгдөнө. Намар болоход тус гол ширгэж нуур нь ч бас шаварлаг хөрс болж хувирах нь элбэг.

Нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой бөгөөд өмнө талаараа модгүй, тэгш талархаг нутаг юм. Хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон байдаг. Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул (920 м өндөр) бөгөөд ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй уул болно.

Тус нуур нь Цагаан зээрийн тархацын хойд зах нутаг. Цагаан зээр нь хоол тэжээлийн хомсдолтой үед Галын шил, Тосон Хулстай, Салбарын талын зээрийн сүрэг энэ нутаг руу нүүдэллэн ирдэг байна.

Ишлэл