Энес Кантер

Энес Кантер (Англи: Enes Kanter, 1992 оны тавдугаар сарын 20, Цюрих[1]) — Туркийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Оклахома-Сити Тандер» багт хүчний довтлогчоор тоглодог.

Замнал

Туркийн «Фенербахче Улкер» (20082009) болон Кентаккигийн (2009-2011) коллежийн багууд тоглож байгаад 2011 оны драфтад оролцон Юта Жаз багт гурав дахь сонголтоор ирсэн.[2] Анхны шинэ улиралдаа тоглолт бүр 13.2 минут тоглож 4.6 оноо авсан үзүүлэлттэй байв. Кантер Туркийн шигшээд анхлан 2011 оны Евролигт оролцож 8 тоглолтын дунджаар 17.8 минут тоглож 9.6 оноо, 3.9 самбараас бөмбөг авалт хийсэн байдаг байна.[3]

«Детройт Пистонс» зэрэг гурван багийн хэлэлцээрээр 2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Оклахома-Сити Тандертай» гэрээлжээ.[4] Хоёр өдрийн дараа «Шарлотт Хорнетстой» тоглоход (110:103) 10 оноо, 13 самбараар дабл-даблдав.[5]

Лавлах холбоос

Гадны холбоос