Эмиль Войт

Эмиль Роберт Войт (Англи: Emil Robert Voigt, 1883 оны 1 сарын 311973 оны 10 сарын 16) нь Их Британийн хөнгөн атлетикч, 1908 оны олимпийн 5 милийн зайн уралдааны аварга юм.

Эмиль Войт

хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Нэгдсэн Вант Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭмиль Роберт Войт
Төрсөн огноо1883 оны 1 сарын 31
Төрсөн газарИх Британи, Манчестер
Нас барсан огноо1973 оны 10 сарын 16
Нас барсан газарШинэ Зеланд, Оклэнд
 
Медалиуд
Зуны олимп
АлтЛондон 19085 миль

Манчестер хотод Герман айлд мэндэлсэн Войт 1908 оны Их Британийн сонирхогчдын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 4 милийн зайн уралдаанд тэргүүлсэн[1] нь түүнийг Лондоны олимпоос алтан медаль авах найдлагатай тамирчдын тоонд оруулав. Үнэхээр ч Войт урьдчилсан шатны 2-р хэсэгт уралдан 26:13.4 амжилт үзүүлэн дараагийн тамирчнаас 30 орчим секундаар түрүүлэн барианд орж шигшээд шалгараад, 3 хоногийн дараа болсон шигшээ уралдаанд амжилтаа улам ахиулан 25:11.2 амжилт үзүүлэн, мөнгөн медаль хүртсэн Эдвард Овэнээс 10 орчим секундаар түрүүлэн алтан медаль зүүжээ. 1912 оны олимпоос эхлэн 5 милийн зайн гүйлтийн оронд 5000 м, 10000 м-ийн зайн гүйлт олимпийн хөтөлбөрт багтах болсон тул Войт 5 милийн зайн олимпийн сүүлчийн аварга болон түүхэнд үлджээ.

Тэрээр Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд 1909 онд 4 миль, 1910 онд 1 милийн зайд түрүүлээд зодог тайлж, Австралид очиж, өөрийн радио станцыг байгуулан, мэргэжлийн бөхийн тэмцээнийг нэвтрүүлдэг байв. 1948 онд Шинэ Зеланд уруу шилжин суурьшиж, 1973 онд 90 насандаа Оклэнд хотод нас нөгчжээ.

Эшлэл

Гадаад холбоос