Ысык нуур

Ысык нуур (Англи: Yssyk-Kul, Орос: Иссы́к-Ку́ль, кир. Ысык-Көл-«халуун нуур» гэж орчуулна, монгол. Дулаан нуур[баримт хэрэгтэй]) — Киргиз улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай (эрдэстэй-5,90 ‰).

Иссык-куль нуур
Сансраас авсан зураг, 1992 оны 9-р сар
Нуурт цутгахМөсөн голууд
Нуураас гарахУуршилт
Ус цуглуулах талбай15844 км2
Ай савд багтдаг оронКиргиз улс
Урт182 км
Өргөн60 км
Талбай6236 км2
Дундаж гүн270 м
Хамгийн гүн цэг668 м
Усны хэмжээ1,738 км³ (416.97 миль³)
Эргийн урт1688 км
Хөвөөний түвшин1607 м
Эргийн сууринХаргол
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.
NASA-н хиймэл дагуулаас авсан зураг

Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.

Өвөл хөлдөдгүй энэ нуур 2023 оны 1-р сард цаг агаарын хэм -30 С хүрч ойрын 20 жилд болоогүй хүйтэрсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Нуур давстай тул хөлддөггүй.

Нар жаргах үеийн Төмөртэй нуур (2002)
Төмөртэй нуурын элстэй эрэг

Нэрний тухай

Тэнгэр уулын бүс нутаг нь эртнээс Хүннү, Хар Хятан, Их Монгол улс, Цагаадайн хант улс, Моголистан, Зүүнгар зэрэг Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байсан бөгөөд түүхэн Монгол нэр нь Төмөртэй нуур юм.[баримт хэрэгтэй] "Томортуй нур" нэрээр оросын сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг.[баримт хэрэгтэй] Одоо зүүн өмнө зүгт нь суурьшдаг Сарт-хальмаг буюу калмак Монголчууд болон эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингуудын Монгол нэрээр уугуул Монгол нутаг гэдэг нь илэрхий байдаг билээ. Жишээ нь Харгол, Өртөө-тохой, Улаанбулаг зэрэг суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Киргиз хэлээрх нэр нь түрэг хэлний "ысык көл" буюу халуун нуур[баримт хэрэгтэй] гэсэн утгатай. Учир нь энэ нуур мөнх цастай сүрлэг уулсаар хүрээлэгдсэн боловч өвлийн улиралд хөлддөггүй байна. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа болоод хөлддөггүй ажээ.

Түүх

Нуур орчмын нутаг нь Зүүнгарын хаант улсын Цоросын нутаг бөгөөд энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.

МЭӨ 2-р зууны сүүл үеийн Хятадын түүх сударт Ыссык нуурын тухай анх дурдсан байдаг бөгөөд түүнийг Же-Хай гэж нэрлэдэг бөгөөд энэ нь "дулаан тэнгис" гэсэн утгатай байжээ. Харин 19-р зуунд Оросын эрдэмтэд, тэр дундаа Николай Пржевальский энэ нуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн гэж үздэг. Түүнийг өөрийн гэрээслэл үлдээсний дагуу уг нуурын эрэг дээр оршуулжээ.

Аялал жуулчлал

Далайн болон уулын уур амьсгалын ховор хослол нь олон тооны жуулчдын анхаарлыг татдаг. Нуурын эрэг дагуу олон тооны сувилал, амралтын газар байдаг. Киргизийн аялал жуулчлалын орлогын гол эх үүсвэр бол Иссык нуур болдог юм. Гэсэн хэдий ч Иссык нуурын эрэг дээр олон хөгжөөгүй газрууд байсаар байгаа бөгөөд тэдгээр газар аажмаар шинэ амралт зугаалгын газрууд гарч ирж байна.

Нуурын эргийн шарлагын аялал жуулчлал нь гол төлөв Тамчы тосгоноос хойд эргийн Корумду тосгон хүртэл төвлөрдөг. Энэ улирал 6-р сарын дундаас 8-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг байна.

Үлгэр домгууд

Доголон Төмөр хаантай холбоотой

Сарт халимагууд

Хотон халимаг буюу Сарт халимагууд.

Харгол хот

Сарт халимагуудын нутаг Каракол буюу Харгол

Эргэн тойрны Монгол нэртэй газар ус

Түүхийн хуудаснаа

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.