Хүрэн баавгай

Хүрэн баавгай (Ursus arctos) хойд Еврази, Хойд Америкийн ихээхэн нутгаар тархсан баавгай. 100-700 кг жинтэй, Кодяк баавгай хэмээх том биетэй популяц нь Цагаан баавгайтай энэ зэрэгцэхүйц том.[2]

Хүрэн баавгай
Гриззли баавгай (U. arctos horribilis)
Гриззли баавгай (U. arctos horribilis)
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг:Амьтан
Хүрээ:Хөвчтөн
Дэд хүрээ:Сээр нуруутан
Анги:Хөхтөн
Баг:Мах идэштэн
Овог:Баавгайнхан
Төрөл:Ursus
Зүйл:Хүрэн баавгай
Латин нэр
Ursus arctos
Линней, 1758
Ursus arctos-ын тархалтын зураг.
Ursus arctos-ын тархалтын зураг.

Хүрэн баавгайн тархалт багасч, зарим нутагт устсан боловч, ховордоогүй зүйлийн тоонд орсон хэвээр байгаа юм. Нийт тоо толгой 200000. Тархсан гол улсууд нь Орос, АНУ (ялангуяа Аляска), Канад, Финланд бөгөөд эдгээр улсдаа үндэсний бэлэг тэмдэг болсон амьтан.

Голдуу ургамлын зүйлээр, үүний дотор үндэс, мөөг иднэ. Загас махны гол эх үүсвэр нь. Түүнчлэн хуурай газрын жижиг хөхтөн, хааяа буга мэтийн том хөхтөн иднэ. Бие гүйцсэн хүрэн баавгай чонын бүтэн сүрэг буюу том мийнд дийлдэхгүй олонхи тохиолдолд тэдний идшийг булааж авч, хөөдөг.

Таксономи

Хүрэн баавгайн ангилалд тохиролцсон зүйл бага байдаг. Зарим системээр 90 хүртэл дэд зүйл ялгадаг бол орчин үеийн ДНХ-ийн судалгаагаар 5 дэд зүйлийг л ялгаж байна.[3] Саяхан хийгдсэн ДНХ-ийн судалгаагаар Еврази, Хойд Америкийн дэд зүйлүүд генетикийн хувьд нэгэн төрөл бөгөөд уламжлалт таксономитой зохицохгүй байжээ.[4] Нэг дэд зүйл нь хүрэн баавгайт гэхээс илүү цагаан баавгайтай ойр дэд зүйл байсан.[4] Энэ зүйлийг Вэйтс ба бусад эрдэмтэд "clade I" гэж ялгасан бөгөөд Холлын U. a. sitkensis гэж, Көртиний U. a. dalli гэж ялгасан дэд зүйл дотор багтаж байв. Дэд зүйлүүдийг жагсаавал:

Цагаан/Хүрэн баавгайн эрлийз, Ротшильдын музей, Тринг

Мөн үзэх

 Commons: Ursus arctos – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Ursus arctos-тай холбоотой мэдээлэл байна.

Гадны холбоос

Эшлэл