Хэрэглэгчийн интерфэйс

Хэрэглэгчийн интерфейс нь машинтай харилцан үйлдэл хийх боломжийг хэрэглэгчид олгодог. Хэрэглэгчийн интерфейс голдуу доорх хоёр зүйлийг хангадаг:

  • оролт Хэрэглэгч юмсыг өөрчилж болно; Машин яаж ажиллахыг хүн өөрчилж болно, эсвэл машинд мэдээлэл өгнө.
  • гаралт Хэрэглэгч зарим нэгэн оролт хийж өгсний дараагаар машин ямар нэгэн юм хийж, гаралт үүсгэнэ.

Төрөл

Batch interface

Batch interface (багцын интерфейс) нь хамгийн анхны цахим тооцоолуурын хэрэглэгчийн интерфейс юм энэ интерфейс нь 1945–1968 оны хооронд ашиглагдаж байсан. Batch interface (багцын интерфейс) - үүд нь олон талт боломжгүй хэрэглэгчийн интерфейсүүд, тухайн хэрэглэгч хаана багц боловсруулалт хийнэ тухайн багцын ажлын бүх нарийн төлвүүдийг онцлон зааж өгдөг ба төлвүүдийг хүлээж авхад бүх процесс биелж дуусна. Тухайн тооцоолуур нь оролт өгсний дараа тийм ч хурдан биелүүлдэггүй харин процесс эхэлсэн байдаг. Batch interface (багцын интерфейс) нь ямар командууд ба удирдамжуудаар тухайн үйлдлүүдийг удирдаж файлд оруулсан байна тэдгээр файлууд биелэгдэж дуусна. Мөн хэрэглэгч багцын командуудыг өгөхдөө заавал админ эрхээр хандана. Багцын интерфейс нь консол дээр суурилсан хэрэглэглээний түвшний програм юм.

Системийн консол дээрээс >argbatch бичнэ багц командын хэлбэр нь команд бүр эхлэхдээ argbatch гэсэн тэмдэгт мөрийн дараагаар бичигдэнэ.Багц командын үндсэн элементүүд: argbatch <batchCommandIdentifier>, <batchEnvironment>, <batchParameters>, <batchHelp> Команд нь <commandOperation> ба <commandObject> холбоосоор бүрддэг. -Энгийн үйлдлийн командууд нь show, set, create, delete, backup -Энгийн тусагдахуун командууд нь database, databaselocation, job ба extension юм. командын хэлбэр > argbatch set environment helpДээрхи жишээнд тухайн орчины тохиргооны талаарх тусламжыг харуулах.Дэлгэцэнд орчны урсгалыг харуулах. командын хэлбэр нь: >argbatch show environmentНууц үг тохируулах: командын хэлбэр > argbatch set environment password=mypassword Шинэ даалгавар тохируулах: командын хэлбэр > argbatch set environment target=newtarget

         argbatch set environment target=newtarget product=newproduct

Тусгай даалгаваруудын мэдээллийг дэлгэцэнд харуулах: командын хэлбэр > argbatch show environment target=newtarget Бүх даалгаваруудыг дэлгэцэнд хэвлэх: командын хэлбэр > argbatch show environment alltargetsКомандуудыг харах > argbatch show commands

Тэмдэглэгээ

Маш олон төрлийн машинууд нь хүнд аюул учруулах магадлал өндөр учраас тухайн машины хэрэглэгчийн интерфэйс нь маш товч бөгөөд тодорхой харагдах ёстой ба сандарч тэвдсэн үедээ ч түүнийг найдвартай ашиглах бололцоотой байх нь ихээхэн чухал үүрэгтэй. Тиймээс ч ослын таслуурт онцгой шаардлага тавигдсан байдаг. Олон улсын IEC/EN 60073 болон IEC/EN 60204-1 стандартууд хүн бүхний мэдэх гудамжны гэрлэн дохионы төхөөрөмжийн өнгийг чиг болгон тухайн ашиглалтын товчны өнгийг сонгодог байна. Машины мэдээлэгч баганы өнгө дараах үзүүлсэн дарааллын дагуу хэрэглэх шаардлагатай.


Мэдээлэгч / Заагч
ӨнгөУтга Тайлбар
 Улаанаюулын байдалАнхааруулга, боломжит аюул эсвэл байдлыг илэрхийлэх учир яаралтай эсрэг арга хэмжээг авах.
 Шархэвийн бус байдалкритик байдал ойр байгааг илэрхийлнэ
 Хөхзайлшгүй арга хэмжээ авахХэрэглэгч ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай
 Ногоонхэвийн байдалАшиглалтын горим хэвийн байхыг заах эсвэл ашиглалтын процесс чөлөөтэй
 ЦагаансаармагИдэвхжүүлэx болон бусад бүx утга, хэрэв тодорхой биш тохиолдолд улаан, шар, хөх, ногоон өнгөний аль тохирч байгаа нь

Үйлчилгээний хэсэг
ӨнгөУтгаФункцТайлбар
 УлаанОслын үед дарахОсол-Салга, Зогс, Гал түймрийн эсрэг тэмцэхҮүнийг ажиллуулах товч буюу Старт/Залгах -аар хэрэглэхийг хориглоно
 Шархэвийн бус байдлыг засах буюу хэвийн байдалд оруулахХэвийн бус нөхцөлийг эсвэл хүсээгүй өөрчлөлтийг арилгахын тулд шинээр асаах, залгахСтарт/Залгах болон Осол-Салга гэсэн үүргээр холиж хэрэглэхийг хориглоно мөн байнгын ашиглалтын үүрэгтэйгээр хэрэглэж болохгүй
 Хөхшаардлагатай үйлдлийг гүйцэтгэхСтарт буцаан байршуулах
 Ногоонхэвийн байдалд шилжихНайдвартай байдлаас эхлэх буюу стартОсол-Салга гэсэн үүрэгтэйгээр хэрэглэхийг хориглоно
 Цагаанямар нэгэн онцгой утга байхгүйСтарт/Залгах (ихэвчлэн), мөн Зогс/Салга
 СааралСтарт/Залгах бас Зогс/Салга
 ХарЗогс/Салга (ихэвчлэн), мөн Старт/Залгах

Нэмэлт тэмдэгтүүдийг IEC 60417-5007 стандартын дагуу жишээлбэл:

ТэмдэгФункц
Залга
Зогс