Ховд аймаг

Монгол Улсын аймаг

Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог.

Ховд аймаг
ᠬᠣᠪᠳᠤᠠᠶᠢᠮᠠᠭ
Ховд аймаг далбаа
Ховд аймаг сүлд
Солбицол: 47°0′N 92°45′E / 47.000°N 92.750°E / 47.000; 92.750 92°45′E / 47.000°N 92.750°E / 47.000; 92.750
УлсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлХовд
Засаг захиргаа
Газар нутаг
  Нийт76,133.38 км2 (29,395.26 бээр2)
Хамгийн өндөр цэг
4,204 м (13,793 фут)
Хүн ам
 (2023)
  Нийт 90,137
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)143
ISO 3166 кодMN-043
Улсын дугаарХО_
Вэб сайтkhovd.gov.mn

Түүх

Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ.1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ.

Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв.

Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан(Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.

Үндсэн өгүүлэл: Ховдын хязгаар

Засаг захиргааны нэгж

Ховд аймагт Захчин 5 сум , Халх 3 сум, Урианхай 2 сум, 1 өөлд, 1 торгууд, 1 мянгад, 1 дөрвөд сум бий.

Ховд аймгийн сумдын хүн амын тооны өөрчлөлт (1969-2011), газар нутгийн хэмжээ[1]
НэрАймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тооГазар нутаг
(км²)
Нягт сийрэг
(хүн/км²)
Угсаатны бүтэц
Сумтөв суурин
(хотыг тодоор)
1969 он1979 он1989 он2000 он2011 он[2]2022
1АлтайБор-Үзүүр1,7002,1412,3123,2343,1273,39413,144 км²0.25голчлон захчин
2БулганБүрэнхайрхан6,9557,0528,2799,3749,26610,0988,104 км²1.19голчлон торгууд
3БуянтБуянт1,9653,3613,6113,3622,8753,8143,759 км²0.96
4ДарвиБулган1,8962,4022,5403,0612,7103,0145,604 км²0.47голчлон халх
5ДөргөнСээр-1,7152,5552,1992,8733,0304,128 км²0.73голчлон дөрвөд
6ДуутБосго1,2811,6751,7572,2572,0411,8652,146 км²0.98голчлон урианхай
7ЖаргалантХовд10,72817,62024,14626,41827,53832,66370 км²417.24
8ЗэрэгАлтантээл2,2982,3882,5633,5833,1313,3512,524 км²1.23голчлон захчин
9МанханТөгрөг3,2733,2733,7525,0424,0044,3154,330 км²1.05голчлон захчин
10МөнххайрханЦэнхэр1,2481,8112,0852,6732,2252,1462,554 км²1.06голчлон урианхай
11МөстУлаантолгой3,0683,2393,6034,2443,2893,9273,1310.91
12МянгадБаянхошуу4,0872,9403,6214,0153,5413,7523,258 км²1.12голчлон мянгад
13ҮенчХөх-Үзүүр2,1512,5753,3454,6044,4403,8677,476 км²0.64голчлон захчин
14ХовдДунд-Ус3,7273,9274,5104,8343,1313,5382,830 км²1.63голчлон казах
15ЧандманьУрдгол2,3102,3112,4863,4173,0013,0566,016 км²0.52голчлон халх
16ЦэцэгЦэцэгнуур1,9082,1892,3582,7592,5853,2613,491 км²0.72голчлон халх
17ЭрдэнэбүрэнХар-Ус2,4902,2582,6553,4142,5562,3762,772 км²1.22голчлон өөлд
Аймгийн дүн51,15562,87775,82289,32682,33390,67176,133 км²1.22

Хүн ам

Ховд аймгийн ястан угсаатнууд[3]
Ястан угсаатанЭзлэх хувь
Халх28.1%
Захчин25.3%
Казах11.2%
Урианхай8.3%
Торгууд7.4%
Дөрвөд6.5%
Өөлд6.0%
Мянгад5.3%
Бусад2.0%

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймгийн хүн ам [4][5] [6][7]
1956
оны тоол.
1960
оны тооц.
1963
оны тоол.
1969
оны тоол.
1975
оны тооц.
1979
оны тоол.
1981
оны тооц.
1989
оны тоол.
1991
оны тооц.
1993
оны тооц.
1995
оны тооц.
1997
оны тооц.
1999
оны тооц.
2000
оны тоол.
2002
оны тооц.
2004
оны тооц.
42,30048,00047,30054,00059,20062,60064,50086,83189,36587,17188,49491,33991.49089,32689,66491,770

Газар зүй

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.


Уур амьсгал

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Эдийн засаг

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан.

Тээвэр

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.

Алдартай хүмүүс

  • Цахиагийн Элбэгдорж - Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч, Зэрэг сум
  • Дамдины Дэмбэрэл - Монгол Улсын Их Хурлын дарга, Манхан сум
  • Чимэдийн Сайханбилэг - Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Алтай сум
  • Оргихын Хангай-Монгол улсын аварга Буянт сум
  • Баярхүүгийн Бат-Өлзий - Монгол Улсын Заан, Зэрэг сум
  • Баатархүүгийн Пүрэвсайхан - Монгол Улсын Заан, Чандмань сум
  • И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн Буянт сум
  • Начингийн Баасанжав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, зүрхний мэс засалч, Цэцэг сум
  • Жалелийн Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, тархины мэс засалч, Булган сум
  • Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич, Зэрэг сум
  • Түвдийн Дорж-Академич, доктор, профессор,Булган сум
  • М.Буяндэлгэр-доктор, профессор, Булган сум
  • М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор, Мөнххайрхан сум
  • С.Жанцан, Доктор, Чандмань сум
  • Ш.Жигжидсүрэн, Чандмань сум
  • Г.Ширнэн, Эрдэмтэн, Эдийн засагч, Мянгад сум
  • Бөхчулууны Бат-Эрдэнэ, Доктор, Цагдаагийн дэд комиссар, Алтай сум (Ховд)
  • Түвдийн Дорж Монгол улсын шинжилэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол, Орос 2 улсын академич, доктор, Монгол улсын анхны эмират профессор, Булган сум
  • Балтавын Цогоо, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн дарга асан, МИАТ ХК-ний Гүйцэтгэх захирал асан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал асан, Төрийн албаны Тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, Мөст сум.
  • Үснэхийн Сүхбаатар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тоо физикийн ухааны доктор, профессор, Буянт сум
  • Хумышийн Хайсвай- Ховд аймгийн анхны эмнэлэг "АЙРАГ" үүсгэн байгуулагч, хүний эмч, Булган сум
  • Хайсвайн Султаан - Төрийн соёрхолт-шагналт, Ховд сум

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

  • И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн
  • Галсандагвын Нямдаваа - МҮАН-МСДН-ийн ардчилсан эвслийн гишүүн. 1990-1992 Засгийн газрын харьяа Авто тээврийн газрын дарга, 1996-1998 Дэд бүтэцийн хөгжлийн сайд, 1998-2000 МИАТ ХХК-н гүйцэтгэх захирал, 2015-2016 ИНЕГ-н дарга, Чандмань сум
  • Банзаржавын Баасанжав - МАХН-ын нарийн бичгийн дарга, Мянгад сум
  • Ичинхорлоогийн Эрдэнэбаатар - Эдийн засагч, барилгын инженер, 1994-2004 онд Эрэл ХХК-ийн дэд захирал, 2004-2005 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2006-2007 онд Байгаль орчны сайд, 2004-2008 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цэцэг сум

Цэргийн зүтгэлтнүүд

Урлагийн алдартнууд

  • П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, Дуут сум
  • Д.Сундуй, Гавъяат жүжигчин, Чандмань сум
  • Н.Сэнгэдорж, Гавъяат жүжигчин, Чандмань сум
  • Д.Лувсандаш, Гавъяат жүжигчин, Чандмань сум
  • Б.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Мөст сум

Дуучид

Хөгжимчид

  • Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум
  • П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум
  • Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч
  • П.Сэнгэдорж, МУГЖ, хөөмийч

Хөгжмийн зохиолч

  • Н.Мяасүрэн, Ардын жvжигчин, Дарви сум
  • Жамъянгийн Чулуун, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Зууны манлай удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч, Жаргалант сум
  • Чойсүрэнгийн Жамсранжав, Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буянт сум
  • Нацагийн Цолмон, Хөгжмийн зохиолч, нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Зэрэг сум
  • Цогбадрахын Пүрэвхүү Хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Буянт сум

Жүжигчин, найруулагчид

Зохиолч, яруу найрагчид

  • Лха.Дарьсүрэн,Зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Дуут сум
  • Д.Содном, Ард Аюуш киноны зохиолч, Дарви сум
  • Маналжавын Тогмид, МНТ-ны тухай зэрэг олон судалгааны өгүүлэл бичиж мөн 1993 онд АНУ, Японы NHK телевизийн хамтран хийсэн "Монголын Их Гүрэн" (Storm from the East) баримтат киноны зохиогч, зөвлөхөөр ажиллажээ, Чандмань сум

Спортын алдартнууд

Нямаа Батзаяа 2009 он Монгол Улсын начин, 2015 он Монгол Улсын харцага цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат

  • Түвшинбаярын Ариунзаяа, 2015 оны таеквондогийн ДАШТ-н аварга, Эрдэнэбүрэн сум
  • Түвдэнжамбын Бат-Эрдэнэ - Улсын начин/1994/- Эрдэнэбүрэн сум

[8]

Бусад

Чандмань сум

Цахим холбоос

 Commons: Ховд аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл