Хашбаатарын Цагаанбаатар

Хашбаатарын Цагаанбаатар (1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн) -нь Монголын жүдоч. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.

Хашбаатарын Цагаанбаатар
Эрэгтэйчүүдийн жүдо
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХашбаатарын Цагаанбаатар
Төрсөн огноо1984 он
Төрсөн газарМонгол улс, Увс аймаг
 
Медалиуд
Зуны олимп
ХүрэлАфин 200460 кг
Дэлхийн АШТ
АлтРоттердам 200966 кг
ХүрэлТокио 201066 кг
ХүрэлАстана 2015Баг
Азийн наадам
АлтДоха 200666 кг
Азийн АШТ
АлтЧэжү 200360 кг
ХүрэлАлматы 200460 кг
АлтТашкент 200566 кг
МөнгөКувейт 200766 кг
МөнгөЧэжү 200866 кг
МөнгөАбу-Даби 201166 кг

Хашбаатарын хоёрдугаар хүү болон 1984 онд төрсөн. Түүнийг 2 настай байхад нт эцэг нь нас барж эх Наранцэцэг хоёр хүүхдийнхээ хамт Дархан хот руу нүүжээ. Эх нь Балжинням гэж хүнтэй сууж Цагаанбаатарын хойд эцэг болжээ.

Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан байна.

1995 онд сургуулийн биеийн тамирын залуухан багш Ганбат чөлөөт бөхийн секц хичээллүүлэхээр шийдэж хорь гаруй хөвгүүнийг шилж, сонгож авахад Х.Цагаанбаатар орсон байна.

Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 2004 оны Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга (тэр үед жүдо бөх хөлд орох ба гараараа хөлийг авч шидэх мэхээр чөлөөт бөхтэй их төстэй байсан), 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин.

2023 оны 1-р сард албан ёсоор зодог тайлсан байна.

Амжилт

Жүдо

  • Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
  • Дэлхийн АШТ, анхны алтан медаль эх орондоо авчирсан. 2009 он, Роттердам, Нидерланд
  • Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
  • Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
  • Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
  • Зүүн Азийн аварга. 2006 он

Самбо

  • Дэлхийн АШТ - хошой аварга (2005, 2009).

Үндэсний бөх

Улсын наадмын дэвжээнд

  • Ардын хувьсгалын 81 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Ёндонгийн Ишгэнд өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Лхагвадоржийн Наранбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат сумын заан Хулгарын Цэрэнвандангаар давж хоёрын даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Ишжанцангийн Батсайханд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баянзулын Цэдэнсодномоор давж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан Энхтайваны Мөнхбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

ОнАмжилтБөхийн тоо
2007Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн.128
2014Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.256
2019Налайх хотын баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.256

Гэр бүл

Түүний эхнэр нь мөн 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм.

Бичлэг