Хайнаг

Хайнаг бол гэрийн үхэр, сарлагийн эрлийз амьтан юм. Монгол, Төвөд, Балбад элбэг тааралдана. Үхэр, сарлагаас том биетэй, хүчтэй байдаг бөгөөд сүү, махны гарц элбэгтэй[1][2].

Хайнагийн амбан шар

Архангай аймгийн Чулуут сум, Өлзийтгол баг

Монгол хайнаг
Анжист хөллөсөн хайнаг

Монголын бух, сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран хайнаг, сарлагийн бух, монголын үнээнээс гарсан хайнагийг саран хайнаг гэж нэрлэдэг.

Хайнагийн үнээг, сарлагтай эрлийзжүүлбэл ортоом, дараах үеийг нь усан гүзээ, удаах үеийг нь усан палайн гэж нэрлэдэг.[2][3].

Эшлэл

Цахим холбоос

 Commons: Хайнаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан