Хайберниан

Хайберниан Хөлбөмбөгийн Клуб (Англи: Hibernian Football Club) нь Шотландын Эдинбург хотын хойд хэсгийн Лэйтэд төвтэй, мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. Шотландын Премьер лигт Эдинбург хотын хоёр баг байдаг бөгөөд тэдний Эдинбургийн дербигийн өрсөлдөгчид нь Хартс баг юм. Хайберниан багийг 1875 онд Ирланд цагаачид байгуулсан[4] боловч энэхүү баримт бараг мартагдаж[5], багийг үндэстэн ястан, шашны хамааралтай гэхээсээ илүү орон нутгийн иргэд хөгжөөн дэмждэг болжээ[6][7][8]. Гэхдээ Хайберниан багийн хувьд Ирландчуудыг хүндэтгэсэн нэр, өнгө, бэлгэдэл нь хадгалагдсаар байгаа билээ[4].

Хайберниан
Бүтэн нэрХайберниан Хөлбөмбөгийн Клуб
Хоч нэрХайбс[1]
Хайбийс[1]
Байцаа[2]
Байгуулагдсан1875 (Хайбернианс гэдэг нэрээр)
Цэнгэлдэх хүрээлэнИйстер Рөүд,
Эдинбург, Лэйт
(Багтаамж: 20,421)
ЭзэнСэр Том Фармер
Ерөнхийлөгч Америкийн Нэгдсэн Улс
ДасгалжуулагчШотландШотланд Жек Росс
ЛигШотландын Премьер лиг
2023/24Шотландын Премьер лиг, 8-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Анхны тоглолтХартс 1–0 Хайбернианс
(Шотланд, Эдинбург; 1875 оны 12 сарын 25)
Хамгийн том ялалтХайбернианс 22–1 Блэк Воч Хайландерс
(Шотланд, Эдинбург; 1881 оны 9 сарын 3)
Хамгийн том ялагдалРэйнжерс 10–0 Хайберниан
(Шотланд, Глазго; 1898 оны 12 сарын 24)
Бүх цаг үеийн
"мэргэн бууч"
Лоури Рэйлли (234)[3]
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Багийн нэрийг ихэнхдээ Хайбс гэж товчилдог[1]. Тэд Ийстер Рөүд цэнгэлдэх хүрээлэнд тус баг Шотландын Хөлбөмбөгийн лигт элссэн[9] 1893 оноос хойш тоглолтоо хийж байгаа[10]. Хайберниан баг Шотландын Премьер лигийг үүсгэн байгуулснаас хойш 1 жилийн дараа буюу 1999 оноос тус лигт тоглож байна[11][12].

Хайберниан баг Шотландын лигийн аваргаар 4 удаа шалгарсны хамгийн сүүлийнх нь 1952 онд болж байв. Түүнээс 3 түрүүгээ 1948-аас 1952 оны хооронд авсан бөгөөд тэр үед тус багт Алдарт тав гэгдэх шилдэг довтолгооны шугамтай байлаа[13]. Хайбернианчууд 1887, 1902 онд 2 удаа Шотландын цомыг хүртэж байснаас гадна Шотландын цомын шигшээд 9 удаа ялагдаж байсны хамгийн сүүлийнх нь 2001 онд тохиож байв[14][15][16]. Одоогоор хамгийн сүүлд хүртээд байгаа томоохон цом нь шигшээ тоглолтод Килмарнок багийг 5–1 харьцаагаар ялж хүртсэн 2007 оны Шотландын Лигийн цом юм[17]. Тэд өмнө нь Лигийн цомыг 1972, 1991 онуудад хүртэж байсан удаатай.

Цахим холбоос

Эшлэл