Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг (франц. Équipe nationale de France de football) — Франц улсыг хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болон төрөл бүрийн аварга шалгаруулах тэмцээнд төлөөлдөг баг. Удирдах байгууллага нь — Францын хөлбөмбөгийн Холбоо юм. Тус Холбоо нь 1904 оноос ФИФА, 1954 оноос УЕФА-гийн гишүүн юм. Францууд энэхүү хөлбөмбөгийн хоёр байгууллагын үндсийг тавилцсан юм. Франц улс 1998, 2018 онд дэлхийн хоёр бөгөөд 1984, 2000 онд Европын хоёр удаагийн аварга болж байсан түүхтэй.

Зинедин Зидан 2006 оны ДАШТ
Аварга том хөлбөмбөгийн цамц

Францын шигшээ баг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Францчууд нийтдээ 16 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд оролцсон байна. Тэд 1958 онд Жаст Фонтейн, Рэймонд Копа нартай хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны амжилтаа үзүүлж байжээ.

Дараа нь 1980-аад оны эхэн үе хүртэл шигшээ баг тийм ч сайн үр дүн үзүүлээгүй ч Мишель Идальго, дараа нь түүний хуучин тоглогчоор удирдуулсан Мишель Платини, Жан Тиган, Ален Гиресс, Луис Фернандес нарын үе гарч ирснээр Анри Мишелийн тэргүүлсэн Францын шигшээ баг анх 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлж, дараа нь нэг жилийн дараа 1984 онд Европын аварга, Лос Анжелесийн Олимпийн наадамд түрүүлж, 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд 1958 оны амжилтыг давтсан байна.

Арван жилийн дараа Эйме Жакет-аар удирдуулсан францчууд Евро 96-д хүрэл медаль хүртэж, улмаар 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан. 2000 онд Рожер Лемеррегийн удирдлага дор тэд Европын аварга, 2001 онд Холбооны орнуудын цомын аварга болсон.

2006 онд хоёр ч амжилтгүй тэмцээний дараа Раймонд Доменек тэргүүтэй францчууд ДАШТ-ий финалд шалгарсан. Шийдвэрлэх тоглолтод “гурван өнгөт”-ийн туршлагатай баг Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор хожигдсон. Дэлхийн аваргын дараа багийн ахлагч Зинедин Зидан багаа орхисон байна. Өмнөд Африкт болсон ДАШТ-ий дараа мэргэн бууч Тьерри Анри зодог тайлж шигшээ багаа орхиж буйгаа зарласан.

2016 онд Дидье Дешамын удирдлаган дор шигшээ баг Европын дэд аварга болж, 2018 онд дэлхийн хоёр дахь аварга болсон. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд финалд Аргентинд хожигдсон.

Шигшээгийн түүхэнд

Уго Льорис шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон - 145 тоглолт;

Шигшээ багийн мэргэн буучаар Оливье Жиру (56 гоол) тодорчээ. Тус багийн ахлах дасгалжуулагчаар 2012 оны долдугаар сарын 8-нд энэ албан тушаалд томилогдсон Дидье Дешам ажиллаж байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
ОнАмжилтБайрТгХоТэХдОбАб
1930Хэсгийн шат7-р байр310243
1934Нэгийн даваа9-р байр100123
1938Шөвгийн найм6-р байр210144
1950Орох эрх хүртээгүй
1954Хэсгийн шат11-р байр210133
19583-р байр3-р байр64022315
1962Орох эрх хүртээгүй
1966Хэсгийн шат13-р байр301225
1970Орох эрх хүртээгүй
1974
1978Хэсгийн шат12-р байр310255
19824-р байр4-р байр73221612
19863-р байр3-р байр7421126
1990Орох эрх хүртээгүй
1994
1998Түрүү1-р байр7610152
2002Хэсгийн шат28-р байр301203
2006Үзүүр2-р байр743093
2010Хэсгийн шат29-р байр301214
2014Шөвгийн найм7-р байр5311103
2018Түрүү1-р байр7610146
2022Ирээдүйд шийдэгдэнэ
Нийлбэр15/21 (Аварга)5928121910671

Францын шигшээ багийн 2023 оны бүрэлдэхүүн

Дараах тоглогчдыг Герман (2024.03.23) болон Чили (2023.03.26) багуудтай нөхөрсөг тоглолтонд ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багт дуудаж оролцуулсан тоглогчид.

2023 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар:

БайрлалТоглогчТөрсөн огноо / насТоглолтГолКлуб
ХаалагчМайк Меньян1995.07.03 (28 нас)140Милан ХББ
ХаалагчАльфонс Ареола1993.02.27 (31 нас)50Вест Хэм Юнайтед
ХаалагчБрис Самба1994.04.26 (29 нас)30Ланс
ХамгаалагчБенжамен Павар1996.03.28 (28 нас)535Интер ХББ
ХамгаалагчЛюка Эрнандес1996.02.14 (28 нас)370Пари Сен-Жермен
ХамгаалагчЖюль Кунде1998.11.12 (25 нас)260Барселона
ХамгаалагчТео Эрнандес1997.10.06 (26 нас)232Милан ХББ
ХамгаалагчДайо Упамекано1998.10.27 (25 нас)182Бавари Мюнхен
ХамгаалагчВильям Салиба2001.03.24 (23 нас)130Арсенал (Лондон)
ХамгаалагчИбраима Конате1999.05.25 (24 нас)130Ливерүүл
ХамгаалагчЖонатан Клосс1992.09.25 (31 нас)121Олимпик Марсель
Хагас хамАдриен Рабьо1995.04.03 (29 нас)434Ювентус ХББ
Хагас хамОрельен Чуамени2000.01.27 (24 нас)313Реал Мадрид
Хагас хамЮссуф Фофана1999.01.10 (25 нас)173Монако ХББ
Хагас хамЭдуарду Камавинга2002.11.10 (21 нас)151Реал Мадрид
Хагас хамМаттео Гендузи1999.04.14 (24 нас)81Лацио ХББ
Хагас хамВаррен Заир-Эмри2006.03.08 (18 нас)21Пари Сен-Жермен
ДовтлогчОливье Жиру1986.09.30 (37 нас)13157Милан ХББ
ДовтлогчКилиан Мбаппе1998.12.20 (25 нас)7746Пари Сен-Жермен
ДовтлогчУсман Дембеле1997.05.15 (26 нас)435Пари Сен-Жермен
ДовтлогчМаркус Тюрам1997.08.06 (26 нас)182Интер ХББ
ДовтлогчРандаль Коло Муани1998.12.05 (25 нас)153Пари Сен-Жермен
ДовтлогчМусса Диаби1999.07.07 (24 нас)110Астон Вилла

Цахим холбоос

 Commons: Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан