Филипп Мексес

Францын хөлбөмбөгчин

Филипп Мексес (Франц: Philippe Mexès, 1982 оны гуравдугаар сарын 30-нд Тулуза хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Миланд тоглодог. 20022012 онд Францын шигшээд 29 тоглолтонд оролцож 1 гоолдсон.

Филипп Мексес

Мексес Францын шигшээд (Евро-2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФилипп Мексес
Төрсөн огноо1982 оны 3 сарын 30 (1982-03-30) (42 настай)
Төрсөн газарФранц, Тулуза
Өндөр1.87 м
БайрлалТөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМилан
Дугаар5
Өсвөрийн баг
1987–1990Тулуз-Мерель
1990–1997Тулуза
1997–1999Осер
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2004Осер133(7)
2004–2011Рома183(11)
2011–Милан61(3)
Шигшээ баг
2002–2012Франц29(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 19.
† Гараа (Гоол).

Замнал

Мексес Осертой 12 настайгаа эхлэн холбогджээ. Ахлагчийн хувиар олон гараа хийж, илт сайжирсаар 2003 онд мэргэжлийн цомд анх өрсөлджээ.

Мексес 2010 онд

Осертой тохиролцоогүй мөртлөө Мексестэй тохиролцсон нэрийдлээр Рома 2004 оны VI сард дөрвөн жилээр гэрээлэв.[1][2][3] Есдүгээр сарын 12-нд Сери А-д Фиорентинатай тоглоход эхний тоглолтондоо оролцов. 2005 оны II сард хуулийн тогтоолоор[4] зургаан долоон хоног тоглуулсангүй. Ингээд Осерт алдахгүй тулд Рома 7 сая евро төлжээ.[5]

2009, 2010, 2011 оны УЕФА Аваргуудын лигт хамгаалалтаараа ялгарсан Мексесийг 2011 оны тавдугаар сарын 10-нд Милан элсүүлэв.[6] Бэртлээс шалтгаалан аравдугаар сарын 26-нд Парматай Сери А-д тоглоход сая нэг гараалсан ба цаашлаад Алессандро Неста, Тиаго Силва нарын удаа III хамгаалагчаар 24 тоглов. Харин дараа жилд тухайн хоёр тоглогчид явцгаасан тул Мексес гараанд нэрлэгдсэн.

Миланд анхны гоолоо 2012-2013 оны Аваргуудын лигт Андерлехттэй тоглоход (3:1) алсын дамжуулалтыг цээжээрээ тогтоон 20 гаруй метрээс унаж цохин хийж, улирлын шилдэгт эрэмбэлэгдэв.[7][8][9]

Шигшээ

Тэр 2012 оны ЕАШТ-д Францын шигшээг төлөөлж байв. Лилиан Тюрамыг ихэвчлэн илүүд үздэг байсан тул шигшээд гараалсан нь бага.

Амжилт

  • Аваргуудын лигийн шилдэг гоолын эзэн: 2012/2013
  • Францын шилдэг залуу тоглогч: 2000
  • Европын аварга (18 насны ангилал): 2000
  • Европын залуучуудын дэд аварга: 2002
  • Холбоодын цомын эзэн: 2003
  • Францын цомын эзэн: 2003
  • 'Найдвар' (шилдэг залуу тоглогч) - France Football: 2000
  • Италийн цомын эзэн: 2007, 2008

Эшлэл

Холбоос