Фернандиньо

Бразилын хөлбөмбөгчин

Фернандо Луис Роза (порт. Fernando Luiz Rosa, 1985 оны тавдугаар сарын 4-нд Лондрина хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити болон Бразилын шигшээн төвийн хагас хамгаалагч юм.

Фернандиньо

Фернандиньо Шахтёрт, 2010 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФернандо Луис Роза[1]
Төрсөн огноо1985 оны 5 сарын 4 (1985-05-04) (39 настай)
Төрсөн газарБразил, Лондрина
Өндөр1.76 м
Байрлалтөвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Сити
Дугаар25
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2005Атлетико Паранаэнсе72(14)
2005–2013Шахтёр Донецк184(31)
2013–Манчестер Сити28(5)
Шигшээ баг
2011–Бразил7(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 16.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 5

Замнал

Фернандиньо

Фернандиньо 2002 онд Паранаэнсед мужийн шилдэг залуу тоглогч, Бразилын шигшээд идэрчүүдийн дэлхийн аваргаар тодорч байлаа.

Паранаэнсе 2004 онд лигийн аман хүзүү, 2005 онд Либертадорес цомд аваргалахад гялалзсан Фернандиньотой 7,8 сая еврогоор (5 жил) Украйны Шахтёр гэрээлжээ.

"Уурхайчдын" бүрэлдэхүүнд Кривбасстай 2005 оны долоодугаар сарын 30-нд эхний тоглолтондоо оролцов. Тухайн улиралд лигт аваргалахад Фернандиньо сайн үнэлэгдсэн ба 2007 онд Франселино Матузалем явсаны дараа түлхүүр тоглогчийн хувьиар тоглолтуудад амжилттай оролцсоор 2008 оны лигийн шилдэг тоглогчоор шалгарав. Дараа жил, УЕФА-гийн цомын аварга "Уурхайчдаас" Фернандиньо 6 гоолоор илт онцгойров.

Түүний төлөө 2013 оны зургаадугаар сарын 6-нд Манчестер Сити Шахтёртой 40 сая еврогоор гэрээлжээ.[2] Тэр Премьер лигт эхний гараагаа 2013 оны наймдугаар сарын 19-нд Ньюкаслтай (4:0),[3] анхны бөмбөгөө арванхоёрдугаар сарын 14-нд Арсеналын (6:3) хаалганд оруулжээ.[4]

Шигшээ

Фернандиньо Бразилын шигшээд 2011 оны наймдугаар сарын 10-нд Германтай (2:3) тоглоход анхны гараагаа,[5] 2014 оны гуравдугаар сарын 5-нд Өмнөд Африктай (5:0) тоглоход анхны бөмбөгөө оруулсан.

Амжилт

  • Английн цомын эзэн (1): 2014
  • Премьер лигийн түрүү: 2014
  • Мужийн шилдэг залуу тоглогч - Парана (1): 2002
  • 2008 оны Украйны АШТ-ий тэмцээний шилдэг тоглогч
  • Идэрчүүдийн дэлхийн аварга - 20 насны ангилал: 2003
  • Бразилийн дэд аварга 2004
  • Либертадорес цомын түрүү: 2005
  • Украины аварга: 2006, 2008, 2011, 2012, 2013
  • Украины цомын түрүү: 2008, 2011, 2012, 2013
  • Украины супер цомын түрүү (4): 2005, 2008, 2010, 2012
  • Тэргүүн цом тэмцээний аварга: 2008
  • УЕФА-гийн цомын эзэн: 2008/09
  • Украин улсын Гавьяат тамирчин: 2009[6]

Эшлэл

Холбоос