Уве Хюнемайер

Уве Хюнемайер (Герман: Uwe Hünemeier; 1986 оны нэгдүгээр сарын 9, Гютерсло) — Германы хөлбөмбөгчин, «Падерборн 07» багийн хамгаалагч, ахлагч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Уве Хюнемайер
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1986 оны 1 сарын 9
Герман, Гютерсло
ИргэншилГерманы далбаа Герман
Өндөр188 см
Байрлалхамгаалагч
Багийн мэдээлэл
БагГерманы далбаа Падерборн 07
Дугаар2
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1992—1997Германы далбаа DJK Bokel
1997—2000Германы далбаа Гютерсло
2000—2004Германы далбаа Боруссиа (Д)
Багийн замнал*
2004—2010Германы далбаа Боруссиа (Д) II150 (19)
2005—2010Германы далбаа Боруссиа (Д)5 (0)
2010—2013Германы далбаа Энерги Коттбус78 (10)
2013—Германы далбаа Падерборн 0761 (4)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 4 сарын 26-нд шинэчлэв.


Тэрээр «Боруссиа Дортмунд» багийн II бүрэлдэхүүнд 2004—2010 онд идэвхитэй тоглохдоо лигийн 150 тоглолтонд 19 гоолтойгоор оролцож, үндсэн бүрэлдэхүүнд ердөө 5 удаа л гараалж байв. Чингэхдээ 2005 оны арванхоёрдугаар сарын 17-нд «Бавари Мюнхений» эсрэг Бундеслигт бүхэл бүтэн 90 минутаар дебют тоглолтоо хийсэн байдаг.[1] 2010—2013 онд «Энерги Коттбус» багт амжилттай тоглоод одоогийн «Падерборндоо» элссэн. 2013/2014 онд Бундеслигт багаараа дэвшсэн «Падерборнчууд» туршлагатай тоглогч Хюнемайерийг ахлагчаараа 2014 онд дэвшүүлсэн.

Лавлах холбоос

Гадны холбоос

Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.