Тяньжинь

Тяньжинь (хят. 天津 - tiānjīn; — Хятад улс (БНХАУ)-ын 11 гаруй сая хүнтэй хот.

Тяньжинь
Хотын захиргаа
Тяньжинь хотын захиргаа
Тяньжиний нүд
Биньхай шинэ бүс
Теле цамхаг
Гэгээн Иосифын сүм
Төмөр замын өртөө
Миньюань цэнгэлдэх хүрээлэн
Зууны цаг
Map
Хятад дахь Тяньжиний байршил
Хятад дахь Тяньжиний байршил
Солбицол (Тяньжин Зууны Цаг Плаза): 39°08′01″N 117°12′19″E / 39.1336°N 117.2054°E / 39.1336; 117.2054 117°12′19″E / 39.1336°N 117.2054°E / 39.1336; 117.2054
Улс Хятад
СууринМЭӨ 340 он
Захиргааны төвХэши дүүрэг
Хуваалт
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

16 дүүрэг
240 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетТяньжинь Хотын Ардын Их Хурал
  ХКН-ын НБДЧэнь Минъэр
  Хурлын даргаЮ Юньлинь
  Хотын даргаЖан Гүн
  ХАУТЗЗ-ийн даргаВан Чансүн
Газар нутаг
  Хотын захиргаа11,946 км2 (4,612 бээр2)
  Газар11,609.91 км2 (4,482.61 бээр2)
  Ус186 км2 (72 бээр2)
  Хотын нутаг
11,609.91 км2 (4,482.61 бээр2)
  Бөөгнөрөл
5,609.9 км2 (2,166.0 бээр2)
Өндөр
5 м (16 фут)
Хамгийн өндөр цэг
(Жюшань оргил)
1,078 м (3,537 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[1]
  Хотын захиргаа13,866,009
  Нягтрал1,200/км2 (3,000/бээр2)
  Хотын нутаг
13,866,009
  Нягтрал1,200/км2 (3,100/бээр2)
  Бөөгнөрөл
11,165,706
  Нягтрал2,000/км2 (5,200/бээр2)
Иргэдийн нэршилТяньжинчүүд
Шуудангийн код
300000 – 301900
Бүсийн дугаар22
ISO 3166 кодCN-TJ
ДНБ (2021)¥1.570 их наяд
$244 тэрбум (24-т)[2]
 - нэг хүнд ноогдох¥113240
$17754 (5-д)
 • өсөлт 6.6%
ХХИ (2021)0.844[3] (3-т) – маш өндөр
Улсын дугаарын угтвар津A, B, C, D, F, G, H, J, K, L, M
津E (taxis)
ТовчлолTJ / ; jīn
Уур амьсгалDwa/BSk
Тяньжинь
"Тяньжинь" хятад ханзаар
Хятад хэл天津
ПиньиньTiānjīn
ШууданTientsin

Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот учир түүнийг “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр,худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болжээ.

Газар зүй

Газар зүйн байршил

11,9 мянган км² дэвсгэр нутагтай, 10,11 сая хүн амтай. Хотын харьяаны нийт газар нутгийн 40,7 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Одоогийн байдлаар өнгөт төмөрлөг, эрдсийн уурхайн баялаг, түлш, эрчим хүчний эх үүсвэрийн зэрэг 30 гаруй төрлийн баялаг илрээд байна. Үүнээс гадна манган, бор нь Хятадын нутагт анх энд илэрсэн. Газрын тосны болон байгалийн хийн асар их нөөцтэй. Тяньжинь нь түүх соёлын дөч гаруй дурсгалт газруудтай юм. Түүний дотор буддын шашны Дулө сүм мянга гаруй жилийн түүхтэй. Тяньжинь хотын түүхийн дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тяньжин хот нь өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй. Европ загварын энэхүү барилгуудыг “Бяцхан европ” гэж нэрлэдэг аж.

Цаг уур

Тяньжинь
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
3
 
2
-8
 
 
6
 
4
-6
 
 
9
 
11
1
 
 
24
 
20
9
 
 
34
 
26
15
 
 
68
 
30
20
 
 
185
 
31
23
 
 
155
 
30
22
 
 
42
 
26
17
 
 
21
 
20
10
 
 
10
 
11
2
 
 
4
 
4
-5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [4]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тяньжинь
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)1.64.011.319.826.330.030.730.026.019.610.63.5Ø17.8
Мин. Температур (°C)−7.7−5.51.08.514.819.622.722.116.69.61.5−5.1Ø8.2
Тунадас (мм)3692434681851554221104Σ561
Бороотой өдөр (d)23356813116542Σ68
Т
е
м
п
е
р
а
т
у
р
1.6
−7.7
4.0
−5.5
11.3
1.0
19.8
8.5
26.3
14.8
30.0
19.6
30.7
22.7
30.0
22.1
26.0
16.6
19.6
9.6
10.6
1.5
3.5
−5.1
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
3
6
9
24
34
68
185
155
42
21
10
4
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: [4]

Эдийн засаг ба дэд бүтэц

Үндэсний уламжлалт болон европ загварын барилга хосолсон учир Тяньжинчүүд төрөлх хотоо “Түмэн улсын барилгын үзэсгэлэн” гэж нэрлэдэг юм. XIXXX зууны эхний хагас хүртэл Хятадад ноёрхсон Өрнөдийн колонийн нөлөө ихээр туссан хотуудын нэг бол Тяньжинь юм. Ганцхан жишээ дурдахад 5 дугаар өргөн чөлөө хэмээх Чифэн гудамжинд өрнөдийн уран барилгын хийцтэй 230 байшин барилга бий. Тяньжинь нь машин механизм болон эрчим хүч, цахим мэдээллийн бичил хэрэгсэл, төхөөрөмж, компьютер, цахилгаан бараа, эрчим хүчний үйлдвэр, газрын тос, далай тэнгисийн болон химийн аж үйлдвэр тус тус хөгжсөн хот юм.

Мөн сайн чанарын ган хоолой, ган хийц болон чанар сайтай төмөрлөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлдаг аж. Жилийн гадаад худалдааны хэмжээ нь 3,5 тэрбум ам.доллар болсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ улам ихээр нэмэгдэж байна. 15000 гаруй гадаадын аж ахуйн нэгж 400 сая ам.долларын хөрөнгө оруулсны дотор дэлхийн нэртэй том 93 аж ахуйн нэгж байдаг. Тяньжинь хот нь Умард хятадын гадаад худалдааны чухал боомт хот бөгөөд 160 гаруй улс оронтой гадаад худалдаа, эдийн засгийн харилцаатайн дээр нийт экспортын 80 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 20 хувийг нь түүхий эд материал тус тус эзэлж байна. Тяньжинь хот дэлхийн хамгийн шилдэг 20 боомтын жагсаалтад орсон. 2004 онд боомтын бараа бүтээгдэхүүн оруулж, гаргасан хэмжээ нь 162 сая тоннд хүрч 3 сая чингэлэг нэвтрүүлэх чадалтай болсон байна. Тяньжинь хотын олон улсын нисэх онгоцны буудал нь одоогоор умард Хятадын агаарын замын хамгийн том төв болж дотоод, гадаадын 400 гаруй чиглэлд нислэг хийж байна.

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Тяньжинь – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл