Стефаниа Белмондо

Стефаниа Белмондо (Итали: Stefania Belmondo, 1969 оны 1 сарын 13-нд төрсөн) нь Италийн гүйлтийн цанын тамирчин юм.

Стефаниа Белмондо

Стефаниа Белмондо, 2002 он.

Гүйлтийн цана
Төлөөлдөг улс:  Итали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСтефаниа Белмондо
Төрсөн огноо1969 оны 1 сарын 13
Төрсөн газарВинадио, Кунио муж, Пьемонт
 
Медалиуд
Өвлийн олимп
АлтАльбервилль 199230 км чөлөөт
МөнгөАльбервилль 199215 км цуваа гараатай холимог
ХүрэлАльбервилль 19924x5 км баг
ХүрэлЛиллехаммер 199415 км цуваа гараатай холимог
ХүрэлЛиллехаммер 19944x5 км баг
МөнгөНагано 199830 км чөлөөт
ХүрэлНагано 19984x5 км баг
АлтСолт-Лэйк Сити 200215 км чөлөөт
МөнгөСолт-Лэйк Сити 200230 км сонгодог
ХүрэлСолт-Лэйк Сити 200210 км сонгодог
Дэлхийн АШТ
МөнгөВал-ди-Фьемме 19914x5 км баг
ХүрэлВал-ди-Фьемме 199115 км сонгодог
АлтФалун 199315 км цуваа гараатай холимог
АлтФалун 199330 км чөлөөт
МөнгөФалун 19934x5 км баг
АлтТронхейм 199715 км цуваа гараатай холимог
МөнгөТронхейм 19975 км сонгодог
МөнгөТронхейм 199715 км сонгодог
МөнгөТронхейм 199730 км чөлөөт
АлтРамзау 199915 км цуваа гараатай холимог
АлтРамзау 199915 км сонгодог
МөнгөРамзау 19994x5 км баг
ХүрэлЛахти 20014x5 км баг

Намтар

Белмондо Пьедмонт бүсийн Кунео мужийн Винадиод цахилгаан түгээх компанийн ажилтан ба гэрийн эзэгтэйн гэр бүлд төржээ.

3 настайгаасаа төрөлх хотынхоо Пьедмонтын уулст цанаар гулгаж эхэлсэн аж. Тэрээр 1987 оноос цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлжээ. 1988 оноос Италийн шигшээ багт хичээллэх болж, Канадын Калгарид болсон өвлийн олимпод оролцов. 1989 онд анх удаа дэлхийн цомын нэг гараанд (Солт-Лэйк Ситид болсон) тэргүүлж, улмаар улирлын нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан байна.

1991 оны ДАШТ-д анх медалийн тавцанд гарсан Белмондо 1992 онд Альбервилльд болсон өвлийн олимпоос 30 км-ийн зайд алтан медаль хүртэв. 1993 оны ДАШТ-ээс 3 медаль хүртээд удаагүй байхдаа баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээж, мэс засал хийлгэн, 4 сар уралдааны замаас хөндийрсөн байна.

2 дахь удаагаа мэс засал хийлгэснийхээ дараа оролцсон Лиллехаммерын олимпоос 2 хүрэл медаль л хүртэв. Эмч нь түүнд зодог тайлахыг зөвлөсөн ч тэр тамирчны замналаа үргэлжлүүлэхээр шийджээ. 1996-97 оны улирал түүний хувьд хагалгааны дараах амжилттай улирал байлаа. ДАШТ-ээс 4 медаль хүртсэний нэгд нь алтан медаль зүүж, нөгөө гуравт нь Оросын Елена Вяльбегийн дараа орж мөнгөн медаль хүртэв. Японы Наганод болсон 1998 оны олимпоос тэрээр багийн төрөлд хүрэл, хувийн 30 км-ийн зайд мөнгөн медаль зүүснээс багийн хүрэл медалийг онцлууштай. Хамгийн сүүлийн ээлжинд гулгах үүрэг хүлээсэн Белмондог уралдааны замаа эхлэхэд Италийн баг 9-р байрт явж байсан бөгөөд Белмондо 6 тамирчныг гүйцэж түрүүлсэн юм.

2002 он түүний тамирчны хувиар өнгөрүүлсэн сүүлчийн улирал байсан бөгөөд тэр жилийн дэлхийн цомд нийлбэр дүнгээр гурвалж, Солт-Лэйк Ситийн олимпоос медалийн цуглуулгатай харьсан билээ.

2006 оны өвлийн олимп түүний төрсөн Пьедмонт бүсийн Турин хотод зохиогдоход тэрээр нээлтийн ёслолд оролцож, олимпийн бамбарыг асаасан.

Гадны холбоос

 Commons: Стефаниа Белмондо – Викимедиа дуу дүрсний сан