Себастиан Феттел

Себастиан Феттел (герм. Sebastian Vettel, * 1987 оны 7-р сарын 3-нд Хеппенхайм, Хессен муж) нь германы авто уралдааны жолооч юм. Тэрээр 2007 онд Формула 1-д гараагаа эхэлсэн ба 2010 оны улирлын тэмцээнд түрүүлснээр Михаэль Шумахерийн дараах германы хоёр дахь дэлхийн аварга болсноос гадна одоогийн байдлаар Формула-1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргаар тодорсон тамирчин юм. 2011, 2012, 2013 онуудад дэлхийн аварга цолоо амжилттай хамгаалснаар дөрөв дараалан түрүүлсэн амжилт гаргасан шилдэг гурван тамирчны нэгд тооцогддог. Себастиан 2009 оноос 2014 оны хооронд австрийн Ред Булл Расинг багт гэрээт тамирчин байсан. 2015 оноос 2020 он хүртэл италийн уралдааны жүчээ Ферраритай гэрээтэй байв. 2021 оноос эхлэн тэрбээр Их Британийн Астон Мартин багийн үндсэн нисгэгч болсон.

Себастиан Феттел
Феттелийн Себастиан
(2015 оны Малайзын Гран Прид түрүүлсэн үе)
Төрсөн огноо1987 оны 7 сарын 3
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Герман
Дэлхийн аварга4 (2010, 2011, 2012, 2013)
Багууд2007 BMW Заубер
2007 –2008 Торо Россо
2009 –2014 Ред Булл
2015 –2020 Феррари
2021 Астон Мартин
Гараа263
Ялалтын тоо53
Шагналын тавцанд гарсан тоо122
Нийт авсан оноо3046
Поле байрлал57
Хамгийн хурдан тойрог38
Анхны гараа2007 оны Америкийн гран-при
Анхны ялалт2008 оны Италийн гран-при
Сүүлчийн ялалт2019 оны Сингапурын гран-при
Сүүлчийн гараа2021 оны Азербайжаны гран-при
Себастианы дуулганы загвар
Себастиан Феттел, 2016 оны Монакогийн гран-при

Тамирчны гараа

Картинг спорт (1995-2002)

Себастианыг моторт спортод оруулсан хүн нь түүний эцэг Норберт юм. Норберт Феттел нь 13 жил уулын спортын уралдаанд сонирхогч байдлаар оролцож байсан бөгөөд уралдааныхаа тэргийг сүүлд хүүгээ моторт спортод оруулахын тулд зарсан байсан байна.[1] Бүр гуравхан настай байхад нь түүний эцэг Себастианыг өөрийнхөө кетт кар тэргээр тойрч явуулсдаг байгаад зул сарын баяраар түүнд 60 см³ бүхий хөдөлгүүртэй бамбини картыг бэлэглэсэн нь Себастианы анхны карт уралдааны тэрэг байв. Себастиан 2002 он хүртэл картинг спортод идэвхтэй оролцсон ба энэ хугацаанд германы болон европын өсвөрийн картингийн аваргаар шалгарч байжээ.

Себастианыг тамирчны гараагаа эхлэх үед түүний гэр бүлээс ихэд дэмждэг байв. Хэрвээ европын өөр оронд картингийн уралдаанд орох бол эцэг эх нь аяллын тэрэгтэй эсвэл суудлын тэргээр даган явдаг байж.[2] Хэдийгээр түүнийг энэ спортоор явахад нь гэр бүл нь чадлынхаа хэрээр санхүүжүүлж[2][3] байсан ч тэр нэлээд эртнээс гадны дэмжлэг авсан байдаг. Түүний анхны ивээн тэтгэгч нь хөнгөнцагаан обуд үйлдвэрлэгч[1] болон архи импортлогч[4] байв. 1998 онд австрийн ундаа үйлдвэрлэгч Ред Булл түүнийг дэмжин өөрсдийн сургалтанд сургахаар авчээ.[5]

Монопосто дахь анхны туршлага (2003-2007)

2003 онд Себастиан Формула спорт руу шилжин оров. Түүний анхны гараа нь германы Формула BMW уралдаанд Айффелланд Расинг багийн өмнөөс уралдсан уралдаан байлаа. Тэр нийт таван уралдаанд түрүүлэн Максимилиан Гөтцийн дараа орон дэд аварга болов. 2004 онд Мюкке Моторспорт багт уралдан германы Формула BMW-н аварга цолыг хүртэхдээ тус улирлын 20 уралдааны 18-д нь түрүүлж нэгэн рекорд тогтоосон байна.

2005 онд Мюкке Моторспорт багтаа үлдэн Формула-3-Евро цуврал уралдаанд шилжин очжээ.

Статистик

Мэргэжлийн тамирчны замнал

  • 1995–2002: Карт спорт
  • 2003: Германы Формула BMW (2-р байр)
  • 2004: Германы Формула BMW (Аварга)
  • 2005: Формула-3-Евро цуврал (5-р байр)
  • 2005: Испанийн Формула 3 (15-р байр)
  • 2006: Формула-3-Евро цуврал (2-р байр)
  • 2006: Формула-Рено-3.5 (15-р байр)
  • 2005: Формула-1 (Туршилтын жолооч)
  • 2006: Формула-1 (Туршилтын жолооч)
  • 2007: Формула 1 (14-р байр)
  • 2007: Формула Рено 3.5 (5-р байр)
  • 2008: Формула 1 (8-р байр)
  • 2009: Формула 1 (2-р байр)
  • 2010: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2011: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2012: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2013: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2014: Формула 1 (5-р байр)
  • 2015: Формула 1 (3-р байр)
  • 2016: Формула 1 (4-р байр)
  • 2017: Формула 1 (2-р байр)
  • 2018: Формула 1 (2-р байр)
  • 2019: Формула 1 (5-р байр)
  • 2020: Формула 1 (13-р байр)

Формула1-ийн ДАШТ-ний статистик

Дараах статистикийн хүснэгтэд нисгэгчийн Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх үр дүнг жагсаав.

Нийт амжилтын тойм

Мэдээ: 2021 оны зургаадугаар сарын 6, Азербайжаны их шан уралдааны дараа

УлиралБагШассиХөдөлгүүрУралдаанТүрүүлсэнХоёртГуравтПоле байрлалх.хурдан
тойролт
ОнооДА-жагсаалтад
2007BMW Заубер Ф1 ТеамBMW Заубер F1.07BMW 2.4 V81114.
Скудериа Торо РоссоТоро Россо STR2Феррари 2.4 V875
2008Скудериа Торо РоссоТоро Россо STR2B / STR3Феррари 2.4 V81811358.
2009Ред Булл РасингРед Булл RB5Рено 2.4 V81742243842.
2010Ред Булл РасингРед Булл RB6Рено 2.4 V8195231032561.
2011Ред Булл РасингРед Булл RB7Рено 2.4 V81911511533921.
2012Ред Булл РасингРед Булл RB8Рено 2.4 V820532662811.
2013Инфинити Ред Булл РасингРед Булл RB9Рено 2.4 V8191312973971.
2014Инфинити Ред Булл РасингРед Булл RB10Рено 1.6 V6 Турбо191321675.
2015Скудериа ФеррариФеррари SF15-TФеррари 1.6 V6 Турбо19337112783.
2016Скудериа ФеррариФеррари SF16-HФеррари 1.6 V6 Турбо203432124.
2017Скудериа ФеррариФеррари SF70HФеррари 1.6 V6 Турбо20562453172.
2018Скудериа ФеррариФеррари SF71HФеррари 1.6 V6 Турбо21543533202.
2019Скудериа ФеррариФеррари SF90Феррари 1.6 V6 Турбо21153222405.
2020Скудериа ФеррариФеррари SF1000Феррари 1.6 V6 Турбо1713313.
2021Астон Мартин Когницант Ф1Астон Мартин AMR21Мерседес 1.6 V6 Турбо61289.
Нийт26253363357383046

Гран при ялалтууд

  • 2008: (Монца)
  • 2009: (Шанхай)
  • 2009: (Сильверстоун)
  • 2009: (Сузука)
  • 2009: (Яс-Арал)
  • 2010: (Сепанг)
  • 2010: (Валенсиа)
  • 2010: (Сузука)
  • 2010: (Интерлагос)
  • 2010: (Яс-Арал)
  • 2011: (Альберт парк)
  • 2011: (Сепанг)
  • 2011: (Истанбул)
  • 2011: (Каталуня)
  • 2011: (Монте-Карло)
  • 2011: (Валенсиа)
  • 2011: (Спа-Франкоршам)
  • 2011: (Монца)
  • 2011: (Сингапур)
  • 2011: (Йонам)
  • 2011: (Греатэр Нойда)
  • 2012: (Бахрейн)
  • 2012: (Сингапур)
  • 2012: (Сузука)
  • 2012: (Йонам)
  • 2012: (Греатэр Нойда)
  • 2013: (Сепанг)
  • 2013: (Бахрейн)
  • 2013: (Монтреал)
  • 2013: (Нюрбург)
  • 2013: (Спа-Франкоршам)
  • 2013: (Монца)
  • 2013: (Сингапур)
  • 2013: (Йонам)
  • 2013: (Сузука)
  • 2013: (Греатэр Нойда)

Ганцаарчилсан дүн

Улирал123456789101112131415161718192021222324
2007        
POPO    8   161918DNFDNF4DNF       
2008       
DNFDNFDNFDNF175812DNF8DNF6515694      
2009        
13*15*124DNF312DNFDNF384141       
2010      
4DNF1632DNF4173315421DNF11     
2011      
11211121242111311DNF2     
2012     
21151644DNF354222*1111326    
2013      
3141421DNF13111111111     
2014      
DNF3654DNF3DNF54756238758     
2015      
313532543112*21323DNF34     
2016   
3DNS2DNF3422DNF945635DNF44553   
2017    
1212214427123DNF4DNF2413    
2018
1184421531DNF2143364262   
2019  Австрали  Бахрейн  Хятад  Азербайжан  ИспаниМонако  Канад  Франц  Австри  Нэгдсэн Вант Улс  Герман  Унгар  Бельги  Итали  Сингапур  Орос  Япон  Мексик  Америкийн Нэгдсэн Улс  Бразил  Арабын Нэгдсэн Эмират Улс
45334225416234131DNF22DNF17*5   
2020  Австри  Австри  Унгар  Нэгдсэн Вант Улс  Нэгдсэн Вант Улс  Испани  Бельги  Итали  Итали  Орос  Герман  Португал  Итали  Турк  Бахрейн  Бахрейн  Арабын Нэгдсэн Эмират Улс
10DNF61012713DNF10131110123131214      
2021  Бахрейн  Итали  Португал  ИспаниМонако  Азербайжан  Канад  Франц  Австри  Нэгдсэн Вант Улс  Унгар  Бельги  Нидерланд  Итали  Орос  Сингапур  Япон  Америкийн Нэгдсэн Улс  Мексик  Бразил  АвстралиСаудын Араб  Арабын Нэгдсэн Эмират Улс
1515*131352
Тайлбар
ӨнгөТовчилсон үгУтга
АлтЯлалт
Мөнгө2-р байр
Хүрэл3-р байр
Ногоононоот байранд орсон
Хөхоноот байрнаас гадуур шалгарсан
ЯгаанDNFбарианд ороогүй (did not finish)
NCшалгараагүй (not classified)
УлаанDNQуралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQөмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
ХарDSQхасагдсан (disqualified)
ЦагаанDNSгараанд гараагүй (did not start)
WDбуцаан татсан (withdrawn)
ЦэнхэрPOзөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TDбаасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүйDNPбэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJбэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EXуралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNAуралдаанд ирээгүй (did not arrive)
Cуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
 ДАШТ-д оролцоогүй
бусадP/тод бичгээрПоле байрлал
SR/налуу бичгээрхамгийн хурдан тойролт
*барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
()xасалтын дүнтэй
доогуур зурааснийт үнэлгээг тэргүүлэгч

Ном зохиол

  • Wolfgang Förster: Sebastian Vettel - Tagebuch einer Karriere. Books on Demand, Norderstedt 2010, ISBN 978-3-8391-7003-8.
  • Elmar Brümmer und Ferdi Kräling: Siegerlächeln: Sebastian Vettel - Das Leben eines Formel 1-Idols. ISBN 978-3-7688-3430-8.
  • Michael Schmidt: Sebastian Vettel: Vom Kart-Champion zum Formel-1 Weltmeister. ISBN 978-3-613-03382-5.

Цахим холбоос

 Commons: Себастиан Феттел – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл