Рентгени

Рентгени нь зохиомлоор аргаар гаргаж авдаг химийн элемент бөгөөд атомын дугаар нь 111, химийн тэмдэглэгээ нь Rg. Үелэх системийн 11. IUPAC бүлэг, зэсийн бүлэгт хамаарна. Өнөөдрийг хүртэл нийтдээ таван удаа өөр өөр судлаачдын бүлэг Дармштадт ба Японд гаргаж авсан байна.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарРентгени, Rg, 111
Цуваатодорхой бус
Бүлэг, үе, блок11, 7, d
CAS дугаар54386-24-2
Атомын шинж чанар
Атом масс280 u
Электрон бүтэц[Rn] 5f14 6d10 7s1 (?)
Физикийн шинж чанар
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
272Rg{син.}3,8 мсα11,44268Mt
274Rg{син.}6,4 мсα11,6270Mt
278Rg{син.}4,2 мсα10,7274Mt
279Rg{син.}170 мсα10,5275Mt
280Rg{син.}3,6 сα10,0276Mt
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [1]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Түүх

Вильгельм Конрад Рентген

Рентгенийг 1994 оны[2] арванхоёрдугаар сарын 8-нд Дармштадт хот дахь Хүнд Ионы Судалгааны Нийгэмлэг (ХИСН) дээр Зигурд Хофманны ахалсан олон улсын эрдэмтдийн баг анх гаргаж авчээ. UNILAC гэх нэртэй бөөмийн хурдасгуурын тусламжтайгаар Никелийн атомыг өндөр хурдад хүргэсний дараа Висмутын атом руу буудна. Энэхүү цөмийн нэгдлийн үр дүнд шинэ элемент Рентгени үүсэх бөгөөд түүнийг хурдны шүүлтүүрийн тусламжтайгаар тусгаарлаx буюу дангаар нь гаргасан гэдгээ нотлох боломжийг олгодог байна:[3][4]

Эхлээд химийн элементүүдийн системчилсэн нэр болох Унунуни (химийн тэмдэг нь Uuu, латин хэлний unum — «нэг») гэх нэрийг авсан ба энэ нь рентгенийн цөмийн цэнэгийн тоо юм. 2004 оны тавдугаар сарын 18-нд ХИСН-ээс тус элементийг германы физикч Вильгельм Конрад Рентгений нэрээр нэрлэх саналыг гаргав. Ингээд уг элементийг албан ёсоор 2004 оны арваннэгдүгээр сарын 1-нд Цэвэр ба Хэрэглээний Химийн Олон Улсын Холбооноос Рентгени гэж нэрлэхээр болсон боловч физикч Рентгенээр биш түүний 1895 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээсэн рентген туяаг дурсах үүднээс өгчээ.[2][5]

Цахим холбоос

 Commons: Рентгени – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Рентгени – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл