Рено Ф1 Теам

Рено Спорт Ф1 Теам (фр. Renault Sport F1 Team) нь Их Британид төвтэй моторт спортын уралдааны баг юм. Францын автомашин үйлдвэрлэгч Ренод харьяалагдах тус баг нь Лотус Ф1 багаас гаралтай. Энэ баг нь Реногийн гурав дахь Формула-1-ийн баг юм. Рено нь 1977 оноос 1985 оны хооронд Рено баг, 2001 оноос 2009 он хүртэл Рено Ф1 нэртэй багуудаар Формула-1-д оролцсон ба Фернандо Алонсо 2005, 2006 онуудад тус үйлдвэрийн багтай дэлхийн аварга болжээ. Мөн түүнчлэн энэ компани нь сүүлийн 30 жилд хамгийн амжилттай Формула-1-ийн хөдөлгүүр үйлдвэрлэж буй багуудын нэг юм. Рено нь 1992 оноос 2013 оны хооронд Уильямс, Бенеттон, Ред Булл зэрэг багуудын нийлүүлэгчээр ажиллан Найжел Манселл, Алайн Прост, Михаэль Шумахер, Дэмон Хилл, Жак Вильнёв, Себастиан Феттель нарын нисгэгчдээр нийт есөн удаа жолоочийн дэлхийн аварга цолыг хүртсэн юм. Рено Ф1 нь 1970-аад оны сүүлээр турбо-технологийг гранд прикс спортод ашигласан байна. Реногийн Формула-1-д оруулсан шинэ техник технологи нь, моторт спортын хамгийн дээд зэрэглэлд оролцож буй олон олон автомашин үйлдвэрлэгчийн хөдөлгүүрийг нийлүүлэгч болгосон байна.

Рено Ф1 Теам
Рено Ф1 Теам
Бүтэн нэрРено Спорт Ф1 Теам
Компанийн төвЭнстоун, Их Британи
Вири-Шатийон, Франц
Багийн даргаФранц Фредерик Вассёр
Техникийн
захирал
Их Британи Боб Белл
Цахим хуудасwww.renaultsport.com
2021 оны Формула-1
Жолооч(27)  Герман
(30)  Нэгдсэн Вант Улс
Туршилтын жолооч Орос
ШассиРено R.S.17
ХөдөлгүүрРено R.E.17
ДугуйПирелли
Статистик
Анхны гран при1977, Их Британи
Оролцсон уралдаан283
Зохион
бүтээгчийн ДА
2 (2005, 2006)
Жолоочийн ДА2 (2005, 2006)
Уралдааны ялалт35
Оноо1090
Поле байрлал51
х.х.у. тойролт29
2016 оны байр9. (8 оноо)

Энэ улирлын уралдаанд Рено Кевин Магнуссен болон Жолион Палмерын үндсэн нисгэгчтэйгээр оролцож байна. Мөн үүний хажуугаар Рено нь Ред Булл Расинг багт хөдөлгүүр нийлүүлж байгаа ч, тэднийг ивээн тэтгэгч ТАГ Хойерын нэрээр нэрлэгдэж явдаг байна.

Өмнөх түүх: Формула Рено болон Формула 2

Францын улсын концерн Рено нь 1970-аад онуудад үндэсний моторт спортод чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэдний Формулад орох болсон түүх нь 1968 оноос эхлэн Францад зохиогдсон цуврал уралдаан Формула Францад оролцсоноор эхэлжээ. Энэхүү цуврал уралдаан нь Формула-3-ийн доод ангилалд ордог бөгөөд Францын авто спортын xолбооноос зохион явуулж байв. Энэ цувралд оролцож буй тэрэгнүүд бүгд нэгэн ижил хөдөлгүүртэй байсан нь Рено 8-д ашиглаж байсан хөдөлгүүрээс гаралтай аж. 1970 оны сүүлээр францын авто спортын холбоо энэ уралдаанд оролцох оролцоогоо зогсоосны дараа Рено тус байгууллагыг худалдан авчээ. Ингээд 1971 оноос эхлэн энэ цуврал уралдаан нь Формула Рено нэртэй боллоо.

1970-аад оны эхээр Рено Формула-2-т оров. Энд Бернард Дудотын удирдлага дор зургаан цилиндрт хөдөлгүүр зохион бүтээж европын аварга шалгаруулах тэмцээнд тухайн үед өргөн хэрэглэгдэж байсан BMW-ийн дөрвөн цилиндрт хөдөлгүүрээс өөр хөдөлгүүрийг хэдэн жил нийлүүлсэн байна. 1976 онд Реногийн хөдөлгүүртэй тэрэг Формула-2-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Реногийн спорт автомашин үйлдвэрлэгч Альпин нь тус уралдааны тэрэгний хөгжүүлэлтэнд бас оролцсон байна.[1] 1978 оноос эхлэн Реногийн хөдөлгүүр Формула-2 ганц нэгээр л хэрэглэгдэх боллоо.

Үйлдвэрийн баг

1977-1985 он: Турбо эрин

Үйлдвэрийн оролцоо 1970-аад оны сүүлээр эхлэн бараг нэгэн арван үргэлжлэв. Энэ хугацаанд Рено Формула 1-д турбо цэнэглэгч бүхий хөдөлгүүрийг ашиглаж эхэлсэн нь нэгэн шинэ хувьсгал байлаа. Турбо технологийг нэг хэсэгтээ л зөвхөн Рено баг ашиглаж байсан бөгөөд тэдний өрсөлдөгчид энэ технологийг шоолон инээцгээж байлаа. Технологи ашиглаж эхэлсэн эхний уралдаанаас эхлээд анхныхаа ялалтыг авах хүртэл хоёр жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд тус маш олон шүүмжлэл, доромжлолыг сонсох ёстой байлаа.[2] Энэ хугацаанд Рено маш их хэмжээний мөнгийг техник, технологийн цаашдын хөгжүүлэлтэнд зарцуулсан ба дан ялангуяа техникийн найдвартай ажиллагааны сайжруулалтанд болон хөрсний эффектэд зарцуулжээ.[3] Тэдний өрсөлдөгч BMW, Феррари, Хонда болон Порше зэрэг багууд турба технологи руу шилжиж эхлэх үед Рено аль хэдийн нэлээд хэдэн жилийн туршлагатай болсон байлаа. Хэдийгээр технологийн хувьд бусдаас түрүүлж байсан ч турбо-технологийн эрин үедээ Рено зохион бүтээгч-, болоод жолоочийн дэлхийн аварга цолыг хүртэж чадаагүй юм.

Хөгжлийн түүх

Жижиг моторт спортын ангилалд Рено амжилт гаргаж байсан учраас тухайн үеийн ерөнхий захирал Бернард Ханон өөрсдийн спортын оролцоог өргөтгөх үүднээс 1975 оны зунаас эхлэн Формула-1-д орох шийдвэр гаргажээ.

1975 оны сүүлээр Формула-1-д цоо шинэ төрлийн концепттойгоор оролцох шийдвэр гарлаа.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэл

Үйлдвэрийн багийн Формула-1-н статистик

Мэдээ: 2017 оны Японы гран при

УлиралБагийн нэрШассиХөдөлгүүрДугуйГранд приксЯлалтХоёртГуравтПолеххутОнооДА-жагсаалт
1977Рено баг ЭльфРено RS01Рено 1.5 V6TМ419.
1978Рено баг ЭльфРено RS01Рено 1.5 V6TМ14312.
1979Рено баг ЭльфРено RS01
Рено RS10
Рено 1.5 V6TМ1412162266.
1980Рено баг ЭльфРено RE20Рено 1.5 V6TМ143154384.
1981Рено баг ЭльфРено RE20B
Рено RE30
Рено 1.5 V6TМ1533162543.
1982Рено баг ЭльфРено RE30BРено 1.5 V6TМ16431105623.
1983Рено баг ЭльфРено RE30C
Рено RE40
Рено 1.5 V6TМ1543433792.
1984Рено баг ЭльфРено RE50Рено 1.5 V6TМ163212345.
1985Рено баг ЭльфРено RE60
Рено RE60B
Рено 1.5 V6TG152167.
2002Майлд Севен Рено Ф1 ТеамРено R202Рено RS22 3.0 V10М17234.
2003Майлд Севен Рено Ф1 ТеамРено R23
Рено R23B
Рено RS23 3.0 V10М1611321884.
2004Майлд Севен Рено Ф1 ТеамРено R24Рено RS24 3.0 V10М1811431053.
2005Майлд Севен Рено Ф1 ТеамРено R25Рено RS25 3.0 V10М19864731911.
2006Майлд Севен Рено Ф1 ТеамРено R26Рено RS26 2.4 V8М18874752061.
2007ИНГ Рено Ф1 ТеамРено R27Рено RS27 2.4 V8B171513.
2008ИНГ Рено Ф1 ТеамРено R28Рено RS27 2.4 V8B1822804.
2009ИНГ Рено Ф1 Теам
Рено Ф1 Теам
Рено R29Рено RS27 2.4 V8B17112268.
2016Рено Спорт Ф1 ТеамРено R.S.16Рено RE 16P2189.
2017Рено Спорт Ф1 ТеамРено R.S.17Рено RE 17P15427.
Нийт29835332751291132

Цахим хуудас

Эшлэл

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Энэ Формула 1-ийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.