Рашард Льюис
- Өгүүлэл
- Хэлэлцүүлэг
Хэрэглүүр
Ерөнхий
Хэвлэх/Экспортлох
Бусад төсөл
Рашард Квовон Льюис (Англи: Rashard Quovon Lewis, 1979 оны наймдугаар сарын 8-нд Луизиана мужийн Пайнвилль хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн тоглогч юм.
Түүнд Флорида, Канзас болон Хьюстон зэрэг алдартай коллежоос тоглуулах санал тавьж байсан ч ахлах сургуулиас шууд драфтад оролцон, Сиэтл Суперсоникс багт 32 дахь сонголт болон элсчээ. Энэ багт Льюис багийн түлхүүр тоглогч болж, 2005 болон 2009 онуудад бүх оддын тоглолтонд оролцож байлаа. Түүнчлэн Льюис Сиэтлийн гурван онооны шидэлтийг хамгийн олон амжилттай гүйцэтгэсэн амжилтыг (918 удаа) эзэмшсэн юм.
Сиэтл Суперсоникс багт есөн улирал тоглосоны дараа буюу 2007 оны долоодугаар сарын 11-нд Орландо Мэжик багтай зургаан жилийн гэрээг 118 сая доллараар байгуулан элсчээ.[1] Шинэ баг дахь эхний улиралд Льюис багийнхныхаа хамт плей-оффын II шатанд хүртэл, Детройт Пистонс багт ялагдах хүртлээ амжилттай тоглосон юм. Хасагдах шатанд оноо авалтаар багаа тэргүүлэхийн сацуу бөмбөг авалт, дамжуулалтаар хувийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.
2009 онд бүх оддын тоглолтонд оролцсон амжилттай Льюис өрнөд бүсийн аварга болохдоо Кливленд Кавальерс багийн эсрэг гайхалтай шидэлт гүйцэтгэж байсан ч Лос-Анжелес Лейкерс багт таван тоглолтоор НБА-гийн аварга болох боломжоо алдсан түүхтэй.
2006-2007 оны улиралд дунджилсан 22.4 оноо бол түүний хамгийн өндөр үзүүлэлт юм.
2010 оны арванхоёрдугаар сарын 18-нд Вашингтон Уизардс багт тоглогч солилцоогоор элссэн билээ.[2]
2012 оны долоодугаар сарын 11-нд Майами Хит багт элссэн.[3] Түүний гэрээний үнэ 2 жилийн 2.8 сая доллар байсан ба Хитэд Сиэтлийн багийн анд Рэй Аллентай эргэн нэгдсэн энэ билээ. Шинэ баг нь улирлыг 66-16 харьцаа бүхий онцгой амжилтаар үдэж, шувтаргын тоглолтонд Сан-Антонио Спёрс багийг долоон тоглолтоор дийлж, Льюисийн анхны, багийн дараалж аварга болсоны давхар баяр болсон жил байв. 2013-2014 онд Льюис шувтаргын цувралд Сан-Антонио Спёрсын эсрэг сайн тоглосон.
Льюистой 2014 оны долоодугаар сарын 16-нд Даллас Маверикс гэрээлэв.[4]
Льюис хувийн дээд 51 оноог 2003 оны аравдугаар сарын 30-нд Лос-Анжелес Клипперс багийн эсрэг Сиэтл Суперсониксийн бүрэлдэхүүнд байхдаа авч байв.
1998 оны НБА-гийн драфт | |
---|---|
Нэгдүгээр тойрог |
|
Хоёрдугаар тойрог |
|
2012-2013 оны НБА-гийн аварга баг Майами Хит | |
---|---|
1 Крис Бош 3 Дуэйн Уэйд 5 Жуван Ховард 6 Леброн Жеймс (MVP)9 Рашард Льюис 11 Крис Андерсен 13 Майк Миллер 15 Марио Чалмерс 22 Жеймс Жонс 24 Жарвис Варнадо 30 Норрис Коул 31 Шейн Баттье 34 Рэй Аллен 40 Удонис Хаслем 50 Жоел Энтони Дасгалжуулагч Эрик Споэльстра |