Радон

Радон [ˈʁaːdɔn, мөн: ʁaˈdoːn] (радитай адил латинаар радиус „цацраг“, түүний цацраг идэвхт шинж чанараас шалтгаалан) нь цацраг идэвхт химийн элемент юм. Дэс дугаар 86, элементийн тэмдэглэгээ Rn. Үелэх системийн 8-р үндсэн бүлэг буюу 18-р IUPAC-бүлэгт байрлах ба инертийн хийнд орно.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарРадон, Rn, 86
ЦувааҮнэт хий
Бүлэг, үе, блок18, 6, p
Гадаад байдалөнгөгүй
CAS дугаар10043-92-2
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ6,1 · 10−11 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс222 u
Ковалент радиус150 пм
Ван дер Ваальсын радиус220[3] пм
Электрон бүтэц[Xe] 4f14 5d10 6s2 6p6
1. Ионжилтын энерги1037 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхийн төлөвт
Талст бүтэцталдаа төвтэй куб
Нягт9,73 кг/м3[4]
Соронзон чанардисоронзон
Хайлах цэг202 K (−71 °C)
Буцлах цэг211,3 K (−61,8 °C)
Молийн эзлэхүүн(хатуу) 50,50 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан16,4 кЖ/моль
Хайлах дулаан2,89 кЖ/моль
Дулаан дамжуулалт0,00364 Вт/(м · К)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
210Rn{син.}2,4 hα6,159206Po
ε2,374210At
211Rn{син.}14,6 hε2,892211At
α5,965207Po
212Rn{син.}23,9 минα6,385208Po
217Rn{син.}0,54 мсекα7,889213Po
218Rnүлдэгдэлд0,35 мсекα7,263214Po
219Rn1 %3,96 секα6,946215Po
220Rn9 %55,6 секα6,405216Po
221Rn{син.}25,0 минβ221Fr
α217Po
222Rn90 %3,824 dα5,590218Po
223Rnүлдэгдэлд23,2 минβ1,000223Fr
224Rn{син.}107 минβ224Fr
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [5]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Радоны бүх изотопууд нь цацраг идэвхтэй. Хамгийн тогтвортой изотоп нь 222Rn бөгөөд хагас задралын хугацаа нь 3,8 хоног байдаг. Радид хагас задрал явагдсаны үр дүнд радон үүснэ. Радоны 219Rn und 220Rn гэсэн хоёр байгалийн изотопууд байдаг ба заримдаа түүнийг нэрлэж ирсэн түүхэн хоёр, гурав дахь нэрээр нь актинон (An) эсвэл торон (Tn) хэмээн нэрлэх нь бий. Үүнээс гадна ахиад хоёр байгалийн изотопууд байдаг ба эдгээр нь төрөл бүрийн шалтгаанаар дэлхийн гадарга дээр байдаггүй байна. Энэхүү харьцангуй элбэг тохиолдог гурван изотоп нь задгай орчинтой харьцуулахад агааржуулалт муутай өрөөнд ихээр хуримтлагддаг учраас эрүүл мэндэд аюул учруулах боломжтойгоос гадна радоны хүнд муугаар нөлөөлөх нөлөөлөл нь нэлээд өндөр юм. Радоны аюулын үндсэн эх сурвалж нь радон өөрөө биш харин түүний задралын бүтээгдэхүүнүүд бөгөөд үүн дотроос альфа задралаар үүсэх полонийн изотоп нь хамгийн их хортой нөлөөтэй. Радон нь дэлхийн гадаргуу дээрх нийт цацраг идэвхт цацрагийн ихэнх хувийг эзэлдэг (жишээ нь германд нэг хүнд оногдох дундаж эффектив тунгийн хэмжээ 1,1 мЗв) бол түүний дараа хөрсний ялгарах цацраг ба агаар мандлын цацраг орно. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа байх цацраг идэвxт бодисын хэмжээ нь жилд 0,1 мЗв орчим байна.

Түүх

Радоныг 1900 онд Фрийдрих Эрнст Дорн анх нээжээ.[6] Дорн шинэ элементээ Ради-Эманаци (эманаци „цацралт“; „Радигаас цацрагч“) хэмээн нэрлэв. 1908 онд Уильям Рамзай, Роберт Вайтлоу Грэй нар тус хийн нягтыг тогтоохын тулд их хэмжээгээр ялган, тусгаарлан гаргаж авчээ. Шөнөөр гэрэлтэж байсан учраас тэд энэ элементээ латин хэлний nitens „гэрэлтэгч“ гэх нэрийг сонгон Нитон гэж нэрлэжээ. 1923 онд Ради-Эманаци болон Нитон гэх нэрнүүдийг Радоноор сольсон аж.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Радон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Радон – Викимедиа дуу дүрсний сан
  • Radon and radon publications at the United States Environmental Protection Agency
  • Radon (UmweltWissen – Bayerisches Landesamt für Umwelt; PDF-Datei; 377 kB)

Эшлэл