По Газоль

Мэргэжлийн сагсан бөмбөгчин
Медалиуд
Олимпын наадам
МөнгөБээжин 2008Испани
МөнгөЛондон 2012Испани
ДАШТ
АлтЯпон 2006Испани
ЕАШТ
ХүрэлТурк 2001Испани
МөнгөШвед 2003Испани
МөнгөИспани 2007Испани
АлтПольш 2009Испани
АлтЛитва 2011Испани

По Газоль (исп. Pau Gasol, 1980 оны долоодугаар сарын 6-нд Барселона хотод төрсөн) — Испанийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Чикаго Буллс багийн төвийн тоглогч юм. Марк Газоль бол түүний дүү. Хоёул Испанийн шигшээд тоглодог.

Тэр 2001 онд драфтын №3-аар Атланта Хокст сонгогдож, НБА-д элсэж байв.

Замнал

Газоль Мемфис Гриззлист

2001 онд драфтад гурвалсан По Газолийг Атланта Хокс сонгож, Мемфис Гриззлис шууд элсүүлсэн. Гриззлист эхний улиралд 82 тоглолтонд 17,6 оноо дунджилж гялалзсан түүнийг НБА оны шинэ тоглогчоор алдаршуулав.[1][2] 2004 оны дөрөвдүгээр сарын 5 хүртэл бүтэн гурван жил, 240 тоглолтонд оролцож чадахгүй болтолоо Газоль дараа улиралд хөлөө гэмтээлээ.[3] Энэ завсар 2003 оны арваннэгдүгээр сарын 12-нд Орландо Мэжиктэй тоглоход 3000 дахь оноогоо авч,[4] улмаар Сан-Антонио Спёрст плейоффын 4 дэх тоглолтонд ялагдахдаа 22 буюу 'Гриззлисийн плейофф дахь хамгийн өндөр оноог' Газоль авчээ.

2005 оны гуравдугаар сарын 24-нд Нью-Йорк Никстэй тоглоход 3072 дахь самбараас бөмбөг авалтаа тавхан жилийн дотор бүртгүүлэн Мемфисийн түүхэнд бичигдэв.

Лос-Анжелес Лейкерст 2008 оны хоёрдугаар сарын 1-нд элссэн шинэхэн Газоль хоёрдугаар сарын 5-нд Нью-Жерси Нетстэй тоглоход 24 оноо, 12 бөмбөг авалт хийлээ.

Аваргалсан жилдээ По 18.9 оноо, 9.6 бөмбөг авалт, 3.5 дамжуулалт, 1.0 хаалтыг дунджилсан бол дараалан аваргалахад 18.3 оноо, 11.3 бөмбөг авалт, 3.4 дамжуулалт, 1.7 хаалтыг дунджилав.

НБА-гийн үзүүлэлт

Таних тэмдэг
  ОТОролцсон тоглолт  ГГ Гараанд гарсан ТДМ Тоглосон дундаж минут
 ШХ% Шидэлтийн хувь 3ОШ% 3 онооны шидэлтийн хувь ЧШ% Чөлөөт шидэлтийн хувь
 Сам Самбараас бөмбөг авсан дундаж Дам Дамжуулалтын дундаж per game Тас Бөмбөг таслалтын дундаж
 Хаа Хаалтын дундаж ОД Онооны дундаж Тод Замналын шилдэг үзүүлэлт

Улирал

ОнБагОТГГТДМШХ%3ОШ%ЧШ%СамДамТасХааОД
2001-02Мемфис827936.7.518.200.7098.92.7.52.117.6
2002-03Мемфис828236.0.510.100.7368.82.8.41.819.0
2003-04Мемфис787831.5.482.267.7147.72.5.61.717.7
2004-05Мемфис565332.0.514.167.7687.32.4.71.717.8
2005-06Мемфис808039.2.503.250.6898.94.6.61.920.4
2006-07Мемфис595936.2.538.273.7489.83.4.52.120.8
2007-08Мемфис393936.7.501.267.8198.83.0.41.418.9
2007-08Лейкерс272734.0.589.000.7897.83.5.51.618.8
2008-09Лейкерс818137.0.567.500.7819.63.5.61.018.9
2009-10Лейкерс656537.0.536.000.79011.33.4.61.718.3
2010-11Лейкерс828237.0.529.333.82310.23.3.61.618.8
2011-12Лейкерс656537.4.501.259.78210.43.6.61.417.4
2012-13Лейкерс494233.8.466.286.7028.64.1.51.213.7
2013-14Лейкерс606031.4.480.286.7369.73.4.51.517.4
Замнал90589235.6.515.247.7509.23.3.51.618.3
Бүх одод4019.0.563.000.8898.31.0.3.7511.0

Плейофф

ОнБагОТГГТДМШХ%3ОШ%ЧШ%СамДамТасХааОД
2004Мемфис4433.5.571.000.9005.02.51.01.518.5
2005Мемфис4433.3.4881.000.5007.52.5.51.821.3
2006Мемфис4439.5.433.000.7676.83.0.51.220.3
2008Лейкерс212139.8.530.000.6929.34.0.51.916.9
2009Лейкерс232340.5.580.000.71410.82.5.82.018.3
2010Лейкерс232339.7.539.000.75911.13.5.42.119.6
2011Лейкерс101035.8.420.500.8007.83.8.41.713.1
2012Лейкерс121237.0.434.400.8289.53.7.52.112.5
2013Лейкерс4436.5.481.000.54511.56.3.5.814.0
Замнал10510538.6.515.333.7389.73.4.61.917.2

Амжилт

Ах дүү Газоль (дүү нь зүүн талд)
Барселона
  • Испанийн цомын түрүү (2000)
  • Испанийн цомын MVP (2001)
  • Испанийн аварга (2001)
  • Испанийн лигийн MVP (2001)
  • Евролигийн бүх оддын II баг (2001)
Лос-Анжелес Лейкерс
  • НБА-гийн аварга (2009, 2010)
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогч (2002)
  • НБА-гийн бүх оддын II багт нэрлэгдсэн (2011)
  • НБА-гийн бүх оддын III багт нэрлэгдсэн (2009, 2010)
  • НБА-гийн бүх оддын тоглолтын оролцогч (2006, 2009, 2010, 2011)
Испани
2011 оны Европын аварга По Газоль
  • 18 хүртэл насны Европын аварга (1998)
  • 19 хүртэл насны Европын аварга] (1999)
  • 18 хүртэл насны ЕАШТ-ий хүрэл медаль (2000)
  • 2001 оны ЕАШТ-ий хүрэл медаль
  • 2003 оны ЕАШТ-ий мөнгөн медаль
  • 2006 оны дэлхийн аварга
  • 2006 оны ДАШТ-ий MVP
  • 2007 оны ЕАШТ-ий мөнгөн медаль
  • 2008 оны олимпын мөнгөн медаль
  • 2009 оны Европын аварга
  • 2009 оны Европын аварга
  • 2012 оны олимпын мөнгөн медаль

Эшлэл

Холбоос

 Commons: Category:Pau Gasol – Викимедиа дуу дүрсний сан