Плутони

Шинж чанар

'
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарПлутони, Pu, 94
ЦувааАктиноид
Бүлэг, үе, блокAc, 7, f
Гадаад байдалмөнгөлөг металл
CAS дугаар7440-07-5
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ2 · 10−16 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс244,0642 u
Атомын радиус151 пм
Ковалент радиус187 пм
Электрон бүтэц[Rn] 5f6 7s2
1. Ионжилтын энерги584,7 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөвхатуу
Талстын полиморфизм6
Талст бүтэцмоноклин
Нягт19,816 г/см3
Соронзон чанарПарасоронзон (Χm = 6,2 · 10−4)[3]
Хайлах цэг912,5 K (639,4 °C)
Буцлах цэг3509 K (3230 °C)
Молийн эзлэхүүн12,29 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан325 кЖ/моль
Хайлах дулаан11,48[1] кЖ/моль
Дууны хурд2260 м/сек 293,15 K-д
Хувийн дулаан шингээлт130 Ж/(кг · К)
Цахилгаан дамжуулалт6,8 · 105 A/(В · м)
Дулаан дамжуулалт6,74[1] Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал+3, +4, +5, +6, (+7)
Хэвийн потенциал−2,031 В
(Pu3+ + 3 e → Pu)
Цахилгаан сөрөг чанар1,28 (Паулын скала)
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
236Pu{син.}2,86 aα5,867232U
237Pu{син.}45,2 dε0,220237Np
α (0,0042 %)5,748233U
238Pu{син.}87,7 aα5,593234U
өз (1,9 · 10−7 %)
239Pu{син.}24.110 aα5,245235U
өз (3 · 10−10 %)
240Pu{син.}6564 aα5,256236U
өз (5,7 · 10−6 %)
241Pu{син.}14,35 aβ0,021241Am
α (0,0025 %)5,14237U
өз (2 · 10−14 %)
242Pu{син.}375.000 aα4,984238U
өз (0,00055 %)
243Pu{син.}4,956 hβ0,579243Am
244Pu100 %8,0 · 107 aα (99,88 %)4,666240U
өз (0,12 %)
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [4]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Плутони (Англи: Plutonium) нь химийн тэмдэглэгээ Pu, атомын дугаар 94 бүхий транс-уран, цацраг идэвхт химийн элемент юм. Мөнгөлөг цагаан өнгөтэй актинид металл бөгөөд агаарт гарч исэлдэхдээ өнгөө алдаж, бүүдийдэг. Уг элемент нь ердийн байдалдаа зургаан аллотропи, дөрвөн исэлдлийн байдал үзүүлдэг. Нүүрстөрөгч, галогенууд, азот болон цахиуртай урвалд ордог. Нойтон агаарт гарвал хүчил, гидрид үүсгэж, эзэлхүүн нь 70% томорч, бутарна, уг нунтаг нь өөрөө гал авалцах чанартай. Цацраг идэвхийн хордлого нь чөмөгөнд нөлөөлдөг. Иймээс плутонитой харьцах нь маш аюултай юм.

Плутони нь дэлхий бүрэлдэх үеэс байсан хамгийн хүнд элемент бөгөөд хамгийн тогтвортой изотопи болох плутони-244-ийн хагас задралын хугацаа ойролцоогоор 80 сая жил байдгаас ийн дүгнэж болно.[5] Реакторуудад цөм задрах урвал явагдах үед плутони нь дайвар бүтээгдэхүн болж гарч ирнэ: Урвалаар чөлөөлөгдсөн зарим нейтрон нь уран-238-н цөмийг плутонийнх болгон хувиргадаг.[6]

Плутонийн хамгийн чухал изотопи бол хагас задралын хугацаа нь 24,100 жил байдаг плутони-239 юм. Плутони-239 нь цөмийн зэвсэг хийхэд өргөн хэрэглэгддэг. Плутони-239 болон 241 нь задрамтгай цөмтэй бөгөөд тэдгээрийн атомыг нейтроноор бөмбөгдөхөд хуваагдаж, энерги, гамма цацраг, нэмэлт нейтронууд ялгаруулдаг. Тэдгээр нейтрон нь цөмийн гинжин урвад үүсгэх чадвартай тул цөмийн зэвсэг, цөмийн реакторт ашиглагддаг байна.

Плутони 238 дотроосоо үүсэх альфа цацрагийнхаа халуунд улайссан байгаа нь

Плутони-238-ын хагас задралын хугацаа 88 жил байх бөгөөд альфа бөөм ялгаруулна. П-238-ийг ихэнх сансрын хөлөгийн Радиоизитоп цөмийн цахилгаан үүсгүүрийн түлшинд ашигладаг. Плутонийн изотопиудыг ялгаж авахад үнэтэй бөгөөд тохиромжгүй байдаг тул тодорхой изотопиудыг зөвхөн тусгай зориулалтын реакторуудад л үйлдвэрлэдэг.

Плутонийг анх 1940 онд Гленн Т. Сиборг, Эдвин Макмиллан нараар удирдуулсан Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн эрдэмтдийн баг уран-238-г хүнд устөрөгчөөр бөмбөгдөн гаргаж авчээ. Гэхдээ хожим байгалиас плутонийн ул мөр олдсон. Плутонийг тодорхой зорилгоор ашиглаж эхэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр хэрэгжсэн Манхаттан төсөл байсан бөгөөд уг төслөөр анхны атомын бөмбөгийг бий болгосон билээ. Плутони-239-р хийгдсэн анхны цөмийн туршилт "Тринити" 1945 оны 7-р сард явагдаж, хоёр дахь бөмбөг болох "Тарган эр" (Fat Man) 1945 оны 8-р сард Японы Нагасаки хотын дээрээс унаж хотыг үнсэн товрог болгосон. Дайны дараа ч плутонитой холбоотой цацраг идэвхийн хүний биед үзүүлэх нөлөөллийн судалгаанууд иргэдийн зөвшөөрөлгүйгээр явагдаж, осол, хөнөөлд хүргэж байсан удаатай. Атомын цахилгаан станцын плутонийн хаягдал болон Хүйтэн дайны үед баригдсан цөмийн зэвсгийг аюулгүй болгох явдал нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон байгаль орчинтой холбоотой эмзэг асуудал юм. Байгаль дахь плутонийн бусад эх үүсвэр нь газар доорх цөмийн туршилтуудын дэлбэрэлтээс үүдэлтэй (одоо хориотой).

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Плутони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Плутони – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл