Паркинсоны өвчин

Паркинсоны өвчин эсвэл Паркинсоны синдром мөн түүнчлэн ярианы хэлэн Салгалдаг өвчин[1] гэдэг нь мэдрэлийн эс алгуур алдагдах өвчин ба булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтанд нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг юм. Өвчний онцлог шинж тэмдэгт акинези, ригор ба тайван тремор (үргэлж биш) зэрэг орно. Эдгэршгүй мэдрэл доройтох эмгэг учраас экстрапирамид ба моторик тогтолцооны дегенераци эмгэгт багтдаг. Дэлхийн хүн амын 60-аас дээш насныхны ойролцоогоор 1 хувь нь (2004 он) энэ өвчнөөр өвчилсөн судалгаа байдаг аж.[2][3] Тийм учраас паркинсоны өвчин нь дэлхий дээрx мэдрэлийн доройтлын хоёр дугаар хамгийн түгээмэл (альцхаймерын өвчний дараа) өвчин юм.[4]

Сэр Уильям Ричард Говерсын Мэдрэлийн системийн өвчний гарын авлага (A Manual of Diseases of the Nervous System) ном дахь чимэг зураг

Цахим холбоос

 Commons: Паркинсоны өвчин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж