Папарацци

Папарацци (Итали: Paparazzi)[1][2] гэдэг нь алдартай хүмүүсийг дагаж, хувийн амьдралын тухай зургийг нууцаар аван өндөр үнээр худалдан амьдардаг гэрэл зурагчдыг хэлнэ.

Папарацциуд

Үгийн үүсэл

Федерико Феллинигийн найруулсан "Ла Долсе Вита" хэмээх киноны гол баатар, сурвалжлагч гэрэл зурагчин залуу Папараццогийн (Итали: paparazzo) нэрнээс үүдэлтэй.

Ерөнхий ойлголт

Папарацциуд өөрийн авсан зургаа тусгай агентаар дамжуулан, сонин сэтгүүлийн газарт зардаг. Гэхдээ ихэнх тохиолдолд зохиогчийн эрхийг нь хамтад нь зардаг тул 1 зурагнаас нэг л удаа орлого олдог байна.

Тэднийг алдартнуудын хувийн амьдралыг үл тоомсорлон, үл хүндэтгэн ханддаг гэж үзэх нь ч бий.

Гадаад холбоос

 Commons: Paparazzi – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл