Найки

Найки, Инк. (америкийн англиар буюу албан ёсоор Nike Inc. [ˈnaɪki][2]; грекийн νίκη nike [níːkɛː], монг. "ялалт" буюу Найкэ, ялалтын бурхан үгээс гаралтай) нь 1964 болон 1971 онуудад үүсгэн байгуулагдсан, олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг америкийн спортын бараа үйлдвэрлэгч компани юм. Компанийн төв нь АНУ-ын Орегон муж улсын Бивертонд байрладаг. Найки нь 1989 оноос хойш спортын бараагаар дэлхийд тэргүүлэх болсон.[3] 2018 оны дундуур Найкигийн зах зээлийн үнэлгээ нь 110 сая тэрбум америк долларт хүрсэн бөгөөд үүгээр тус компани нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 компанийн нэгд тооцогдох болжээ.[4].

Найки Инк.
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан1964 онд (Блю Риббон Спортс нэртэйгээр),
1971 онд (Найки Инк.)
Үүсгэн байгуулагчБилл Бовермэн
Фил Найт
Төв байрБивертон, Орегон, Америкийн Нэгдсэн Улс
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсМарк Паркер (ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч)
Фил Найт (ТУЗ-ийн гишүүн)
Орлого32,4 тэрбум USD (2016)[1]
Ажилчид70.700 (2016 он)[1]
Цахим хуудасwww.nike.com

Түүх

Найки Эйр Макс

Южин дахь Орегон их сургуулийн тамирчин байсан Билл Бовермэн ба Фил Найт нар хамтран 1964 оны зургаадугаар сард Блю Риббон Спортс гэх нэртэй аж ахуйн нэгжийг байгуулжээ. Тус компани эхэндээ Оницука Тигер (өнөөгийн Asics) маркийн спорт гутал үйлдвэрлэж байгаад 1971 оноос Найки нэрийн дор өөрийн хээтэй ултай хөнгөн гутал үйлдвэрлэж эхэлсэн нь тухайн үедээ америкт шинэ гутлын үйлдвэрлэлийн нэгэн хийц байв.[5] 1972 онд тэдний анхны өөрсдөө үйлдвэрлэсэн гутлын цуглуулга худалдаанд гарчээ.[6]

Найки гутлаа тамирчидтай холбож чадсан нь тэдний борлуулалтын тоог нэмэгдүүлэв. Тус компани нь Мюнхенд зохиогдсон 1972 оны зуны олимпын наадмын 5000 метрт гүйн дөрөвт орсон Стив Префонтейны гутлыг бэлтгэн өгсөн нь бусад гүйлтийн тамирчдад үнэндээ сурталчилгаа болсон байна.[7] Найки 1978 оноос эхлэн европод гутлаа борлуулж эхэлжээ.

1984 онд найки тухайн үедээ сагсан бөмбөгийн шинэхэн мэргэжлийн тоглогч байсан Майкл Жордантай гэрээ хийв. Тэд хамтдаа нэлээд хэдэн загварыг гарган нэлээд цуглуулгатай болов. Хамтын ажиллагаа эхэлсэн эхний жилдээ Найки Эйр Жордан маркаар 130 сая долларын орлоготой ажиллав. Жордан тус компанид нийт 2,6 тэрбум долларын орлого оруулсан хэмээн үздэг байна.[8][9][10]

1989 онд Найки дэлхийн спортын бараа үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон ба өнөө ч энэ хэвээрээ байна.[3]

Лого

Найкигийн лого буюу свуш хэмээн нэрлэгдэх бэлгэдлийг тухайн үедээ график дизайнаар сурч байсан Кэролин Дэвидсон зурсан ба түүнийхээ хөлсөнд 35 доллар авч байжээ.[11] Өнөөдөр „Найкигийн дэгээ“ нь дэлхий даяар хамгийн сайн маркийн нэрнүүдийн нэг юм.

Бүтээгдэхүүн

Тамирчдын ивээн тэтгэгч

Найки нь төрөл бүрийн спортын тамирчдыг ивээн тэтгэдэг ба үүний жишээнд:[12]

Цахим холбоос

 Commons: Nike – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл