Могод сум

Могод (ᠮᠣᠭᠠᠳ) нь Булган аймгийн сум юм.

Могод сум
ᠮᠣᠭᠤᠳᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Булган
Газар нутаг
  Нийт2,974.44 км2 (1,148.44 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,666
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

1931 оны засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар байгуулагдсан , нутаг нь 1820км сумын төв нь Булган хотоос 131 км Улаанбаатар хотоос 340 км зайд оршдог. Нутаг дэвсгэр нь уулын хар шороон хөрс бүхий дундаж өндөр уулс , уулс хоорондын хөндий зонхиолдог. Баян ,Могод, Жаргалант , Түлээ, Дулаан хар зэрэг уултай. Их, бага Тогоо хэмээх сөнөсөн Галт уул буй. Сумын нутгаар Орхон , Баянгол , Хульж, Бумбат, Жаргалант, Уртын голууд урсах бөгөөд Хульж зэрэг халуун , хүйтэн рашаантай эх газрын эрс тэс уур амьсгалтай 1-р сарын дундаж 20-с 7-р сарын дундаж 18-с жилддунджаар 200-300 мм тунадас унадаг. Барилгын чулуу өнгөт төмөрлөгийн хүдэр зэргийн илэрцтэй. Буга бор гөрөөс, чоно, туулай гэх мэт ан амьтан тоодог ,хун , тогоруу, галуу зэрэг жигүүртэн шувуудтай , шинэс хуш гачуур хусан ойтой. Бутлаг өвслөг ургамалтай газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. 1967 оны 1-р сард 8-н балл хүчтэй газар хөдлөлт болсноос Түлээ уулнаас Хулжийн гол хүртэл 20км газар хагарч гүнзгий ан цав гарсан юм. зууны үед манай нутагт оршиж байсан Орхоны Түрэгулсын дурсгал Их асгатын 2-н чулуу нь алба татвар хураагч Алтан тамгат цолтойтүшмэлийн дурсгалд зориулж босгосон хөшөө юм. Түүнд Орхон –Енисеин түрэг бичээсбуй. 17-р зуунд Халх ойрдын байлдаан болсон Шивээт өндөр хэмээх домогт уул туссумын нутагт байдаг. 1691 онд Халхын Түшээт ханы хошуунд харъялагдаж байгаад1912 оноос Сундуй гүний 1924 оноос Богд хан уулын аймгийн Авзага хайрхан уулын, 1931 онд Архангай аймгийн харъяанд МОГОД сум болжээ. 1938 онд Булган аймагбайгуулагдахад түүнд харъялагдах болжээ. Барон-Унгерныг барьж ЗХУ-д тушаасантус хошууны ноён алдарт Сундуй гүн Монголын анхны Нисгэгч Монгол улсын баатарЧ.Шагдарсүрэн , Хөдөлмөрийн баатар Ж.Баасан ,Ж.Дагва , Төр нийгмийн зүтгэлтэнА.Данзан Л.Энэбиш Д.Цэдэн С.Гүндэнбал Ц.Цэнгэл Н.Содномдорж , Ардын жүжигчинН.Цэгмид , Х.Чойбалсангийн I зэргийн шагнал /Төрийн шагнал/ Шагдарсүрэнгийн Дашцэрэн / Монгол улсын мал зүйчдээс анх удаа энэ шагналыг 1961 онд хүртсэн./ Төрийн шагналт Ц.Чинзориг , Төрийн шагналт эрдэмтэн зохиолчШ.Гаадамба , Доктор Ц.Цэвээн Ш.Даариймаа нарын зэрэг алдар гавъяатан төрөнгарчээ. 2007 оны байдлаар 5-н баг 743өрх 2654 –н хүн амтай . 187551 тэмээ 0 ,адуу 18662 , үхэр 9718 , хонь 105915 ,ямаа 53356

Хүмүүс