Мейтнери

Мейтнери („Эка-Ириди“) нь зохиомлоор гаргаж авдаг, химийн тэмдэг нь Mt, атомын дугаар нь 109 ба трансактиноидод багтдаг 7-р үеийн d-блокийн химийн элемент юм. Үелэх системийн 9. IUPAC бүлэг, кобальтын бүлэгт хамаарна. Энэ элементийн нэрийг австри-шведийн физикч бөгөөд математикч Лизе Майтнерд хүндэтгэл үзүүлэх үүднээс Мейтнери хэмээн нэрлэжээ.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаарМейтнери, Mt, 109
Цуваатодорхой бус
Бүлэг, үе, блок9, 7, d
CAS дугаар54038-01-6
Атомын шинж чанар
Атом масс268 u
Электрон бүтэц[Rn] 5f14 6d7 7s2
Физикийн шинж чанар
Изотопууд
ИзотопИХt1/2ЗТЗЭ (МэВ)ЗБ
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [1]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалтH: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Түүх

Мейтнериг анх удаа 1982 онд (дараа нь 1988 оны хоёрдугаар сард ахиад) Дармштад дахь Хүнд ионы судалгааны нийгэмлэгийн төв дээр төмөртэй висмутээр буудан гаргаж авчээ. Энэхүү элемент нь эхэндээ унниленниум (химийн тэмдэг Une) гэх нэртэй байж байгаад 1997 оноос өнөөгийн нэрээ авчээ.[2] Мөн түүнчлэн Эка-Ириди гэдэг нэршлийг бас хэрэглэдэг.

Шинж чанар

Мейтнери нь маш тогтворгүй, цацраг идэвxтэй металл юм. Өнөөг хүртэл нийт долоон изотопыг (энд цацраг идэвхт нуклид) гаргаж авсан. Эдгээрээс хамгийн тогтвортой изотоп нь 276Mt бөгөөд түүний хагас задралын хугацаа нь 720 миллисекунд байна. Энэхүү маш хурдан задралаас шалтгаалан тус элементийн бусад шинж чанарыг бараг судлаагүйтэй адил. Хэдий тийм ч мейтнери нь их хэмжээтэй байх үедээ мөнгөлөг саарал өнгөтэй байх магадлалтай гэж тооцдог.[3]

Аюулгүйн санамж

Одоогоор европын химийн бодисын журамд түүний аюулыг тогтоосон дүрэм, журам байхгүй ба үүний учир нь тухайн элементийн атомуудыг нэг дор маш бага хэмжээгээр гаргаж авах боломжтойгоос хамааран химийн эсвэл физикийн аюул маш багатай.

Цахим холбоос

 Commons: Мейтнери – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Мейтнери – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл