Мартти Ахтисаари

Мартти Ойва Калэви Ахтисаари (финээр Martti Oiva Kalevi Ahtisaari, 1937 оны 6 сарын 23-нд төрсөн 10 сарын 16 2023[2]) нь Финландын 10 дахь ерөнхийлөгч (1994–2000), 2008 оны Энхтайвны салбар дахь Нобелийн шагналтан, НҮБ-ын дипломатч, зуучлагч юм.

Мартти Ахтисаари
Martti Ahtisaari
Мартти Ахтисаари

 Финланд
10 дахь Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа:1994 оны 3 сарын 1 – 2000 оны 3 сарын 1

Төрсөн:1937 оны 6 сарын 23
Вийпури, Финланд (одоогийн Выборг, ОХУ)
Нас барсан2023 10 сарын 16
Улс төрийн нам:Социал Демократ Нам
Эхнэр (нөхөр):Ээва Хывэринэн[1]
Нобелийн шагналтанНобелийн шагнал
Хүртсэн он: 2008
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: Олон улсын зөрчилдөөнүүдийг энхтайвны аргаар шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсний төлөө

Ахтисаари нь Косовогийн статусын асуудлыг зөвшилцөх хэлэлцээрт НҮБ-ын тусгай элчээр оролцсон бөгөөд түүний хичээл зүтгэлийн үрээр тус бүс нутагт энхтайван байдал тогтож, 2008 онд Косово нь удаан хугацааны зөрчилдөөний эцэст Сербиэс тусгаар тогтнолоо тунхаглаж чаджээ. Түүнийг нь үнэлж 2008 оны 10 сард Нобелийн шагнал олгосон бөгөөд шалтгааныг нь "Тив тивд гарсан олон улсын зөрчилдөөнүүдийг шийдвэрлэхэд гурван арваны турш гавъяа байгуулсан" гэж тодотгожээ[3]. Ахтисаари нь Намиби, Индонез, Косово, Ирак болон бусад бүс нутгуудад гарсан зөрчилдөөнийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ[4].

Шагнал

Цахим холбоос

 Commons: Мартти Ахтисаари – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл