Мандах сум

Мандах (ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ) нь Дорноговь аймгийн сум юм. Сумын төв нь Аймгийн төвөөс 170 км, нийслэл Улаанбаатараас 454 км зайд оршино. Мандах сум нь Төхөм, Сэрвэн Баянхошуу, Өехий, Алхан тээг, Баянхошуу гэсэн 5 багтай.

Мандах сум
ᠮᠠᠨᠳᠤᠬᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дорноговь
Газар нутаг
  Нийт12,660.61 км2 (4,888.29 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,536
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Мандах сумын түүхэн товчоо

Мандах сум нь Түшээт хан аймгийн Ачит  гүний хошууны загламж үе нь билээ. Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу нь 1691 оноос түүхээ эхэлж Ардын хувьгсалын үе буюу 1921 он хүртэл үе залгамжилсан 12 Засаг ноёны удирдлагыг дамжсан юм. 1924 оны 8 дугаар сард Ачит гүний хошууг Түшээт хан аймгийн Ёст гүний хошуутай нэгтгэн ХОЁР ӨЛЗИЙТ уулын хошуу  гэж нэрдийсэн бөгөөд уг хошууг Богд Мандах , Манлай, Баясгалант ,Өндөршил гэсэн 4-н суманд хувааснаар Мандах сум байгууллагдсан. Ийнхүү 1924 оны 08-р сарын 01-нд Мандах сум Хийморьт  хэмээх газар анхныхаан тулгын чулууг тулж, төрийн сүлд тугаа залж , тамга түшсэн түүхтэй. Анхны туг сүлдээ залсан Хийморьтоос Гүн шавагтай , Номт , Дов , Замын дэл зэрэг газарт төвлөрч явсаар 1939 ондөөдлөн дэвжихийн бэлэгдэл бодож Дөл хад буюу одоогийн Төхөмд төвлөрчээ. Тухайн үед  тус сум нь 4 баг 200 гаруй өрх, 500 гаруй хүн амтай, 30-аад мянган малтай байжээ.Мөн өвөлдөө аймар хүйтэн.

Мандах сумын захиргаа

Одоогийн Мандах сумын засаг дарга нь Н.Отгонбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Батсугир, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мишигдорж юм.

Ерөнхий

Тус сум нь “Онгон дагшин байгалиа дээдлэн, уул уурхайн орд газруудад түшиглэж, эрчимжсэн хөдөө өж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн, эрүүл таатай орчин, хангалуун амьдралтай иргэд бүхий жишиг сум" болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Хүний хөгжлийг цогцоор нь хангаж, ажилгүйдэл ядуурлыг бууруулан иргэдийн ажиллах амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.
  • Дэд бүтцийн хөгжилд тулгуурлан үйлдвэрлэл үйлчилгээ аялал жуулчлалыг хөгжүүлэх.
  • Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх.
  • Байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх .

Сумын онцлог

  • “Монголын алт компани”-ны Цагаан суваргын уурхай ашиглалтанд орох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаатай холбогдуулан хүн амын шилжин суурьшилт ихсэж, хүн амын тоо болон хүн амын нягтрал ихсэх хандлагатай
  • Тус сумын төв нь хад ихтэй чулуун дэвсгэртэй учир хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулахад хүндрэлтэй
  • Сумын хүн амын 68 хувь нь мал аж ахуйн орлогоос эдийн засгийн хэрэгцээг хангадаг учир иргэдийн амьжиргааны эх үүсвэр байгалü цаг уураас ихээхэн хамааралтай

Нийт газар нутгийн хэмжээ  1266061 га.

ЗориулалтХэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар121762396,2
Ойн сан бүхий газар322682,5
Усан сан бүхий газар16610,1
Тосгон, суурингийн газар48320,4
Дэд бүтцийн газар

Тусгай хэрэгцээний газар

3334

6343

0,3

0,5

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

ҮзүүлэлтСумын төвдХөдөөдНийт
Хүн амын тоо41011561566
Өрхийн тоо140334474
Суурин хүн ам1566

Хүн ам зүйн судалгаа

ҮзүүлэлтЭрЭмНийт
0-16 насны хүүхдийн тоо243249492
Хөдөлмөрийн насны хүний тоо484460944
Ажил эрхэлдэг хүний тоо

Оюутан суралцагч

332 376 708

44 40 84

Ажил эрхэлдэгүй79 33 112
Ахмадын тоо9337130
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо29 11 40558
878

Эдийн засаг

Тус суманд “Монголын алт” ХХК, “Их говь энержи” ХХК, “ЭЙ ВЭЙ ЭКС” ХХК, “Голдон гровуз” ХХК, “KINCORA COPPER” ХХК зэрэг байгууллага уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өөрийн сумын “Богд мандах” хоршоо, “Говь трайн” ХХК, “Мандах өлзийт”  ХХК, “Монгол тарвас” ХХК, “Шувуун хад” ХХК, “Богд хайрхан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тус сум нь жилд дундажаар  орон нутгийн төсвийн орлогод 100,1 сая төгрөгний татвар төвлөрүүлдэг. Татварын нийт орлогын 4,5%-ийг аж ахуй эрхэлсэний орлого, 7,0%-ийг орлого тодорхойлох боломжгүй иргэдийн татвар, 4,3% суутгагчийн хувь хүнд олгосоны татвар, 2,5 %-ийг улсын тэмдэгтийн хураамж , 13.9%-ийг түгээмэл тархацтай ашигт малтмал, ус рашаан ашигласан татвар, лизенцийн төлбөр 67,8%-ийг тус тус эзэлдэг.

Ажиллах хүч салбараар

СалбарХэмжих нэгж2012
Сумын төвдХөдөөдНийт
Аж үйлдвэрХүн3674110
Хөдөө аж ахуйХүн502502
Төрийн үйлчилгээХүн9696
НийтХүн36672708

Сумын хэмжээгээр нийт 89.8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна.

263 малчин өрх, 37 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 63.2 хувийг эзэлж байна.

Дэд бүтэц

Зам тээвэр

Сумын газар нутгаар Дорноговь таван толгойн шороон зам, багууд шороон замаар холбогдсон.

Цахилгаан хангамж

Сум нь нар салхины эрчим хүчээр хангагдсан.

Ус хангамж

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх тоног төхөөрөмжтэй. сумын төвийн ус зөөврийн машинаар айл өрх болон албан газрын усыг зөөж түгээдэг.

Дулаан хангамж

Сумын айл өрх болон албан газар нь  уурын зуух болон энгийн галалгаагаар дулааны асуудлыг шийдвэрлэдэг. Сумын төвд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, нийтийн ахуй үйлчилгээ,  тамгын газарт нийт 8 бага оврын уурын зуух ажилладаг.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд 24-н айлын орон сууц, сургуулийн багш нарын орон сууц, эрүүл мэндийн төвийн албан хаагчдын орон сууц зэрэг 34-н энгийн галалгаатай орон сууцанд иргэд амьдардаг. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

1Сургуульхүүхэд657
2Сургуулийн дотуур байрор240
3Цэцэрлэгхүүхэд50
4Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ор6
5Спорт заалтоо250
6Соёлын төвтоо1
7Номын сансуудал40
8Банктоо2
9Халуун усшүршүүр4