Киану Ривз

Канадын жүжигчин

Киану Чарльз Ривз (Англи: Keanu Charles Reeves, 1964 оны есдүгээр сарын 2-нд төрсөн) нь Канадын жүжигчин юм. Ривзийг дэлгэцийн урлаг сонирхогчид детектив төрлийн Билл ба Тедийн содон адал явдал, Хурд, Амь өрссөн тоглоом болон шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал Матрикс, триллер төрлийн Константин, драмын Нуурын дэргэдэх байшин зэрэг кинонуудад тоглосоноор нь сайн мэдэх билээ. Тэрээр Стивен Фрирз (1988 оны Аюултай харилцаа бүтээл дээр нь), Гас Ван Сент (1991 оны индие төрлийн Миний Айдахо), Бернардо Бертолуччи (1993 оны Бяцхан Будда) нарын шилдэг найруулагч нарын нэрийн хуудас болсон бүтээлүүдэд тоглосон байдаг.

Киану Ривз
Ривз Нуурын дэргэдэх байшин киноны Лондон дахь нээлтийн ажиллагааны үеэр, 2006 оны есдүгээр сар.
ТөрсөнКиану Чарльз Ривз
1964 оны 9 сарын 2 (1964-09-02) (59 настай)
Ливан, Бейрут
ҮндэстэнКанад
АжилЖүжигчин
Он жил1985–одоо

Түүнчлэн Ривз театрын урлагт Канадын алдарт Манитобагийн төв театрт удаа дараа тавигдсан Гамлет жүжгийн үзэгдэлд гол дүрийг бүтээж судлаач шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авч байв.

Намтар

Ривз Ливан улсын нийслэл Бейрут хотноо Англи гаралтай, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй Патрисии Тэйлор, Англи, Ирланд, Португал, Хавай, Хятад гаралтай, геологич мэргэжилтэй Сэмюэль Ноулин Ривз нарын хүү болон мэндэлжээ.[1][2][3]

Хувийн амьдрал

Ривзийн од Холливудын алдрын танхимд

Ривзийн хувьд кинонд тоглох урилгыг аваад зураг авалт болох тухайн газраа орон сууц юмуу аль эсвэл зочид буудал хөлслөн амьдардаг байсан бөгөөд Холливуд дахь Шато Мармон зочид буудалд удаан хугацаагаар амьдарчээ. Анхны байшингаа Лос-Анжелест Холливуд Хилзийн ойролцоо 2003 онд худалдан авчээ. Түүнчлэн Нью-Йоркын төв цэцэрлэгийн дунд орон сууцтай гэдэг.

Америкийн Нэгдсэн Улсын харъяат тэрээр давхар Канад, Английн иргэншилтэй юм.

Ривз гэрлэж байгаагүй бөгөөд[4] Ава Арчер Сайм-Ривз нэртэй охин нь 1999 оны арванхоёрдугаар сард найз бүсгүй Женнифер Саймаас нь төржээ. 2001 онд Сайм нь Мэрилин Мэнсоны гэрт болсон үдэшлэгийн үеэр нас баржээ.

Ривз 2008 онд Лос-Анжелесийн шүүхээс 711,974 долларын албадан нөхөн төлбөрийг[5] папарацци Алисон Силвад Поршегоор мөргөж гэмтээсэн гэх хэргийнхээ үндэслэлээр өгч байв.[6][7]

[8][9]

Эшлэл

Нэмэлтээр уншиж болох

  • "Keanu Reeves Articles & Interviews Archive, 1987 – 2010". Retrieved Нэгдүгээр сар 9, 2010.
  • Papp, Adrienne (Дөрөвдүгээр сар 18, 2008). "Tempest in Tibet". LA2DAY. Archived from the original on Тавдугаар сар 11, 2008. Retrieved Тавдугаар сар 13, 2008.
  • "Pondering the mysterious Keanu Reeves". CNN. Арваннэгдүгээр сар 5, 2003. Archived from the original on Дөрөвдүгээр сар 30, 2008. Retrieved Тавдугаар сар 10, 2008.
  • "Seven magazine interview with Keanu Reeves". Seven magazine. Retrieved Тавдугаар сар 10, 2008.
  • Bystedt, Karen Hardy (1988). The New Breed: Actors Coming of Age. Henry Holt and Company. ISBN 978-0-8050-0774-9. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Chin, Ong Song (Тавдугаар сар 15, 2003). "A Man of Many Faces". Straits Times. Singapore.
  • Fleming, Michael (Дөрөвдүгээр сар 2006). "Playboy Interview: Keanu Reeves". Playboy: 49–52, 140–141.
  • Howell, Peter (Тавдугаар сар 4, 2003). "Reeves Reloaded". Toronto Star.
  • Makela, Bob (Наймдугаар сар 5, 2000). "Keanu Reeves: All the right moves". USA Weekend. Archived from the original on Нэгдүгээр сар 17, 2010. Retrieved Тавдугаар сар 10, 2008.
  • Roman, Shari (Хоёрдугаар сар 1, 1988). "Keanu Reeves – Hawaiian Punk". Details.
  • Shnayerson, Michael (1995). "The Wild One". Vanity Fair. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)

Холбоос

 Commons: Киану Ривз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

thumbnail