Карим Беллараби
- Өгүүлэл
- Хэлэлцүүлэг
Хэрэглүүр
Ерөнхий
Хэвлэх/Экспортлох
Бусад төсөл
![]() | ||
![]() | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1990 оны 4 сарын 8 Баруун Герман, Берлин | |
Иргэншил | ![]() | |
Өндөр | 183 см | |
Жин | 78 кг | |
Байрлал | хагас хамгаалагч, довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | ![]() | |
Дугаар | 38 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
—1998 | ![]() | |
1998—2004 | ![]() | |
2004—2007 | ![]() | |
Багийн замнал* | ||
2007—2008 | ![]() | 7 (3) |
2008—2011 | ![]() | 38 (8) |
2012—2013 | → ![]() | 22 (11) |
2011—одоо | ![]() | 26 (5) |
2011—2012 | → ![]() | 5 (0) |
2013—2014 | → ![]() | 26 (3) |
Шигшээ** | ||
2010—2011 | ![]() | 4 (1) |
2012 | ![]() | 5 (0) |
2014—одоо | ![]() | 2 (0) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 18-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Карим Беллараби (Герман: Karim Bellarabi; 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд Баруун Берлинд төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд «Байер 04» болон Германы шигшээд жигүүрийн байрлалд тоглодог.[1][2][3]
Беллараби Берлин хотод Марокко, Гана гаралтай гэр бүлд мэндэлжээ.[4] Каримыг «Хухтинг», «Вердер» болон «Обернойландын» академиуд бэлтгэн гаргасан байдаг.
2008 онд Брауншвейгийн «Айнтрахтад» элсэж, тодорсон Беллараби 2011 онд «Байер 04» багтай 2014 оны зун хүртэл гэрээлэв.[5] Улмаар 2012 оны гуравдугаар сард Бундеслигийн анхны бөмбөгөө «Баваригийн» хаалганд (2:0) оруулав. Европын цомын анхны тоглолтоо тэрээр 2011/2012 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д «Барселоны» эсрэг (1:7) хийжээ.
Беллараби 2014 оны наймдугаар сарын 23-нд «Боруссиа Дортмундын» эсрэг (0:2) 9 секундэд гоолдон Бундеслигийн түүхэнд бичигдсэн.[6]
2010 оны аравдугаар сарын 7-нд Германы 20 хүртэл насны шигшээд Швейцарийн эсрэг (2:0) анхны гараагаа хийсэн. 2012 оны наймдугаар сарын 12-нд 21 хүртэл насны ангилалд Аргентины эсрэг (6:1) сэлгээнээс гараалжээ.
Беллараби 2014 оны аравдугаар сарын 2-нд насанд хүрэгчидийн шигшээд 2016 оны ЕАШТ-ий сонгонд Польш болон Ирландын эсрэг тоглолтуудад дуудагдсан[7] ба аравдугаар сарын 11-нд Польштой тоглоход (0:2) бүтэн гараалсан юм.[8]
Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Байер 04 — одоогийн бүрэлдэхүүн |
---|
1 Лено (х) •3 Райнарц •5 Спахич •6 Рольфес (а) •7 Сон •8 Л. Бендер •9 Дрмич •10 Чалханоглу •11 Кисслинг •13 Хильберт •14 Пападопулос •16 Едвай •17 Бёниш •18 Венделл •19 Брандт •21 Топрак •22 Йеллделл (х) •23 Круз •25 Крешич (х) •26 Донати •27 Кастро •35 Юрченко •38 Беллараби •Дасгалжуулагч: Рожер Шмидт |