Илкай Гюндоган

Илкай Гюндоган (Герман: İlkay Gündoğan, Турк: İlkay Gündoğan; 1990 оны аравдугаар сарын 4-нд Гельзенкирхен хотод төрсөн) — Турк гаралтай Германы хөлбөмбөгчин бөгөөд Дортмундын «Боруссиа» болон Германы шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Илкай Гюндоган
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1990 оны 10 сарын 4
Герман, Гельзенкирхен
ИргэншилГерманы далбаа Герман
Өндөр180 см
Жин76 кг
Байрлалхагас хамгаалагч
Багийн мэдээлэл
БагГерманы далбаа Боруссиа Дортмунд
Дугаар8
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1993—1998Германы далбаа Гельзенкирхен-Хесслер 06
1998—1999Германы далбаа Шальке 04
1999—2004Германы далбаа Гельзенкирхен-Хесслер 06
2004—2005Германы далбаа Буэр
2005—2008Германы далбаа Бохум
Багийн замнал*
2008—2009Германы далбаа Бохум-2 2 (1)
2009—2011Германы далбаа Нюрнберг48 (6)
2011—Германы далбаа Боруссиа Дортмунд57 (6)
Шигшээ**
2008Германы далбаа Герман (18-)1 (0)
2008—2009Германы далбаа Герман (19-)6 (0)
2009—2010Германы далбаа Герман (20-)2 (0)
2010—2011Германы далбаа Герман (21-)8 (1)
2011—Германы далбаа Герман8 (2)
Олон улсын медалиуд
ЕАШТ
ХүрэлПольш/Украйн 2012

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 8 сарын 10-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 8 сарын 14-нд шинэчлэв.

Өмнө нь «Бохум», «Нюрнберг» багуудад тоглож байсан[1] Гюндоган «Дортмундын» 2011/2012 оны лигийн түрүүг авах гол хөшүүрэг болсон түүхтэй.[2]

Замнал

Турк гэр бүлд Германы Гельзенкирхен хотод мэндэлсэн[3] Гюндоган 2011 оны тавдугаар сарын 5-нд «Боруссиа Дортмунд» багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм.[4] Лигийн 17 тойргийн тоглолтонд «Фрайбургийн» эсрэг анхны бөмбөгөө шигтгэжээ.

2013 оны тавдугаар сарын 25-нд УЕФА Аваргуудын лигийн шувтаргад «Бавари Мюнхентэй» тулахад харьцааг Гюндоган тэнцэтгэсэн ч 2:1 харьцаагаар ялагдав.[5]

2013 оны долоодугаар сарын 27-нд Германы супер цомын шувтаргад мөн Баваритай тулахад (4:2) Гюндоган гоолоор туслав.[6]

Шигшээ

Герман 2011 оны аравдугаар сарын 11-нд 2012 оны ЕАШТ-ий сонгонд Бельгийн эсрэг тоглохдоо Гюндоганыг анх сэлгээгээр гараалуулсан ба 2013 оны гуравдугаар сарын 26-нд 2014 оны ДАШТ-ий сонгонд Казакстаны эсрэг гоолдсон байдаг.

Амжилт

Багийн

«Боруссиа Дортмунд»

  • Германы аварга (1): 2012
  • Германы цомын эзэн (1): 2012
  • Германы супер цомын эзэн (1): 2013
  • Нийт: 3 цом
Шигшээ

«Германы шигшээ»

  • ЕАШТ: 2012

Лавлах холбоос

Гадны холбоос

Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.