Заубер Моторспорт

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарын авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Заубер
Алфа Ромео Расинг Орлен
Бүтэн нэрАлфа Ромео Расинг Орлен
Компанийн төв Швейцар Хинвиль, (Швейцар)
КомпаниЗаубер Моторспорт АГ[1]
Багийн дарга Австри
ҮндэслэгчПетер Заубер
Цахим хуудасwww.sauberf1team.com
2021 оны Формула-1
Жолооч(7)  Финланд
(99)  Итали
Туршилтын жолооч Швед
ШассиЗаубер C35
ХөдөлгүүрФеррари 1.6 V6 Турбо
ДугуйПирелли
Статистик
Анхны гран при1993 он, Өмнөд Африк
Оролцсон уралдаан392
Зохион
бүтээгчийн ДА
0 - хамгийн өндөр үзүүлэлт 2001 онд 4-р байр
Жолоочийн ДА0 - хамгийн өндөр үзүүлэлт 2001 онд 8-р байр
Уралдааны ялалт0
Оноо557
Поле байрлал0
х.х.у. тойролт3
2018 оны байр8. (48 оноо)

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Спорт тэрэгний дэлхийн аварга шалгаруулаx тэмцээн

Заубер C5 спорт тэрэг

Энэ багийг 1970 онд Петер Заубер нь PP Заубер АГ нэртэйгээр үүсгэн байгуулж спорт загварын тэрэгний үйлдвэрлэлээр гараагаа эхэлжээ. Компанийнхаа санхүүг найдвартай байлгах үүднээс богино хугацааны дараа тэд автомашины засварын үйлчилгээг хийх болов. 1982 оноос эхлэн спорт автомашины дэлхийн аваргын Групп C уралдаанд оролцох болов. Энэ төрлийн уралдаанд орсноос хойш 1989, 1990 онуудад хамгийн өндөр амжилт гаргасан нь, францын авто уралдаанч Жан-Луи Шлессер аль аль онд нь түрүүлснээр жолоочийн болон зохион бүтээгчийн дэлхийн аварга болсон явдал байв. 1989 онд Заубер Ле Мансын 24-цагийн уралдаанд Мерседесийн хөдөлгүүртэй C9 тэргээр уралдан түрүүлжээ. Заубер багийн өсвөр үеийнхэнийг сургах сургалтанд 1990, 1991 онуудад сурч байсан тамирчдын тоонд сүүлд Формула-1-ийн долоон удаагийн дэлхийн аварга болж байсан Михаэль Шумахер, гранд прикс уралдааны ялагч Хайнц-Харалд Френтцен болон ФИА-ГТ дэлхийн аварга болсон Карл Вендлингер нар ордог юм.

Заубер Формула Нэгд

Мерседесийн эрин (1993 болон 1994 он)

1992 онд спорт автомашины дэлхийн аваргын цуврал уралдааныг хаасан нь Петер Зауберийг Формула-1-д орох шийдвэр гаргахад хүргэжээ. Олон жил хөдөлгүүрээ нийлүүлж байсан хамтрагч болох Мерседес-Бенц эхэндээ нэг их дэмжихгүй байсан ч Илмор болон Бриксворттой хамтын ажиллагааны гэрээний дагуу шууд бусаар эд анги нийлүүлсээр байв.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэл

Формула-1-н статистик

Мэдээ: 2019 оны Бахрейн гран при

УлиралБагийн нэрШассиХөдөлгүүрДугуйГранд ПриксЯлалтХоёртГуравтПолеххутОнооДА-жагсаалт
1993Теам Заубер АГЗаубер C12Илмор 3.5 V10G16127.
1994Брүкер Заубер МерседесЗаубер C13Мерседес-Бенц 3.5 V10G15128.
1995Ред Булл Заубер ФордЗаубер C14Форд Цетек-R 3.0 V8G171187.
1996Ред Булл Заубер ФордЗаубер C15Форд Цетек-R 3.0 V10G161117.
1997Ред Булл Заубер ПетронасЗаубер C16Петронас 3.0 V10G171167.
1998Заубер Ред Булл PetronasЗаубер C17Петронас 3.0 V10G161106.
1999Ред Булл Заубер ПетронасЗаубер C18Петронас 3.0 V10B1658.
2000Ред Булл Заубер ПетронасЗаубер C19Петронас 3.0 V10B1668.
2001Ред Булл Заубер ПетронасЗаубер C20Петронас 01A 3.0 V10B171214.
2002Заубер ПетронасЗаубер C21Петронас 02A 3.0 V10B17115.
2003Заубер ПетронасЗаубер C22Петронас 03A 3.0 V10B161196.
2004Заубер ПетронасЗаубер C23Петронас 04A 3.0 V10М18346.
2005Заубер ПетронасЗаубер C24Петронас 05A 3.0 V10М18208.
2010BMW Заубер Ф1 ТеамЗаубер C29Феррари 2.4 V8B19448.
2011Заубер Ф1 ТеамЗаубер C30Феррари 2.4 V8P19447.
2012Заубер Ф1 ТеамЗаубер C31Феррари 2.4 V8P202221266.
2013Заубер Ф1 ТеамЗаубер C32Феррари 2.4 V8P191577.
2014Заубер Ф1 ТеамЗаубер C33Феррари 1.6 V6 ТурбоP19010.
2015Заубер Ф1 ТеамЗаубер C34Феррари 1.6 V6 ТурбоP19368.
2016Заубер Ф1 ТеамЗаубер C35Феррари 1.6 V6 ТурбоP21210.
2017Заубер Ф1 ТеамЗаубер C36Феррари 1.6 V6 ТурбоP15510.
2018Алфа Ромео Заубер Ф1 ТеамЗаубер C37Феррари 1.6 V6 ТурбоP21488.
2019Алфа Ромео Расинг Алфа Ромео C38Феррари 1.6 V6 ТурбоP2104.
Нийт394283571 

Цахим хуудас

 Commons: Заубер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Энэ Формула 1-ийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.