Жеймс Харден

Жеймс Харден (Англи: James Harden, 1989 оны наймдугаар сарын 26-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Хьюстон Рокетс болон Америкийн шигшээ багийн довтлогч-хамгаалагч юм. 2009 оны драфтын №3 Харден Оклахома Сити Тандер багт 2012 оныг хүртэл гарааны үндсэн бүрэлдэхүүнд тогтмол бус гарч тоглосон ч өөрийгөө чадварлаг тоглогч гэдгээ харуулсан билээ. Хьюстон баг өөрийн олон тооны тоглогчоо Оклахома багт өгөхөөр тохиролцон оронд Харденыг элсүүлсэн юм.[1] Харден тухайн үед гарааны бүрэлдэхүүнд гарах боломж бага байсан тул багаа сольсон гэхэд болно. Ингээд 2012 оны аравдугаар сарын 31-нд одоогийн багтайгаа 80 сая долларын гэрээг үзэглэсэн юм.[2] Шинэ баг дахь анхны гараанд Харден 37 оноо, 12 ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт, дөрвөн бөмбөг таслалт хийж байв. Харин анхны трипл-даблаа (21 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 11 ашигтай дамжуулалт) Шарлотт Бобкэтс багийн эсрэг 2013 оны хоёрдугаар сарын 2-нд хийсэн байдаг.[3][4] Шигшээ багтайгаа Лондоны олимп аваргалж байлаа.

Эшлэл

Холбоос