Жамир Нельсон

Жамир Нельсон (Англи: Jameer Nelson, 1982 оны хоёрдугаар сарын 9-нд Пенсильвани мужийн Честер хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Даллас Маверикс багийн холбон тоглогч юм.

Товчхон

Сент-Жозефсийн (20002004) коллежоос 2004 оны драфтын №20 болж Денвер Наггетс багт сонгогдсон ч Орландо багт шууд шилжин ирсэн байдаг. Анхны шинэ улиралдаа шилдэг тоглолтын үзүүлсэн Нельсон Оскар Робертсон, Адольф Рапп, Жон Вудений нэрэмжит "Оны шилдэг залуу тоглогчид" олгодог бүхий л шагналыг хүртэж байв. 2004 оны НБА-гийн хоёр дахь шинэ баг, 2009 оны Бүх оддын багт нэрлэгдсэн. 2011 оны гуравдугаар сарын 18-нд Денвер Наггетс багийн эсрэг тоглолтонд цаг дуусах мөчид 85-82 харьцаагаар ялалт байгуулахад хожлын гурван оноог Нельсон авч байсан түүхтэй.[1][2]

2014 оны зургаадугаар сарын 30-нд Мэжикээ халагдсан[3][4] Нельсон долоодугаар сарын 14-нд Даллас Маверикст элссэн.[5]

Эшлэл

Холбоос