Давид Писарро

Давид Марсело Писарро Кортес (исп. David Marcelo Pizarro Cortés, 1979 оны есдүгээр сарын 11-нд Вальпараисо хотод төрсөн) — Чилийн хөлбөмбөгчин бөгөөд Фиорентина болон Чилийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагч юм.

Давид Писарро
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДавид Марсело Писарро Кортес
Төрсөн огноо1979 оны 9 сарын 11 (1979-09-11) (44 настай)
Төрсөн газарЧили, Вальпараисо
Өндөр1.70 m (5 ft 7 in)
БайрлалТөвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багФиорентина
Дугаар7
Өсвөрийн баг
Сантьяго Уондерерс
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1997–1998Сантьяго Уондерерс41(3)
1999–2005Удинезе126(14)
2001→ Универсидад де Чили
(зээл)
6(1)
2005–2006Интер24(1)
2006–2012Рома148(9)
2012Манчестер Сити
(зээл)
5(0)
2012–Фиорентина42(4)
Шигшээ баг
1999–Чили40(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 22.
† Гараа (Гоол).

Клуб

Давид Писарро Рома багт байхдаа 2012 оны нэгдүгээр сард Англи Манчестер Сити багт улирал дуустал зээлээр тоглосон[1] бөгөөд энэ хооронд Премьер лигийн түрүү авч байсан юм. Харин 2012 оны наймдугаар сарын 9-нд Фиорентина багт[2] хоёр жилийн гэрээгээр ирсэн.

Шигшээ баг

Писарро 1999 онд Чилийн шигшээ багт анх дуудагдсан. 2000 оны Сиднейн олимпт шигшээ багийнхныхаа хамтаар хүрэл медаль хүртсэн явдал нь хамгийн том амжилт нь ажээ. Тэр 2014 оны ДАШТ-д оролцоод зодог тайлахаа мэдэгдсэн байгаа.[3]

Амжилт

Эшлэл

Холбоос

Загвар:Фиорентина багийн бүрэлдэхүүн