Вин Дизель

Вин Дизель (Англи: Vin Diesel, жинх.нэр:Марк Синклер ВинсентАнгли: Mark Sinclair Vincent; 1967 оны долдугаар сарын 18; Нью-Йорк, Манхэттен) — Америкийн жүжигчин, продюсер, найруулагч, зохиолч.

Вин Дизель
Vin Diesel
Вин Дизель 2013 онд
Вин Дизель 2013 онд
Бүтэн нэрМарк Синклер Винсент
Иргэншил Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо1967 оны 7 сарын 18
Төрсөн газарАламида тойрог, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе1990—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин, кино продюсер, найруулагч, зохиолч
Гавьяа шагналMTV Movie Awards (2002, 2014)

Стивен Спилбергийн «Цэрэг Райаныг аварсан нь» алдартай бүтээлээр танигдаж, «Риддик», «Галзуу хурд» цувралаар алдаршсан тэрээр Нью-Йоркт жүжигчиний мэргэжил эзэмшсэн. Оюутан ахуйдаа уушийн газарт хамгаалагчаар ажиллахдаа тайзны нэрээ Винсентийн "Вин", найзуудаас бэлгэшээсэн хоч "Дизель" шатахуунаас бодож олсон гэдэг. Робин Уильямс, Роберт Де Ниро нарын тоглосон «Сэрэлтэд» (1990) анх үзэгдэж урамшаад найруулга, зохиол, жүжиглэлт, хөгжим, продюсерээр өөрөө ажилласан богино хэмжээний «Төрх байдлууд» (1995) кино бүтээж, түүгээрээ «Каннын кино наадамд» үнэлэгджээ.

Онцлох бүтээл

ОнМонголоорЭх хэлээрДүр
1998кЦэрэг Райаныг аварсан ньSaving Private Ryanбайлдагч Адриан Капарзо
2001кГалзуу хурдThe Fast and the FuriousДоминик Торетто
2002кГурван ИксxXxКсандер Кейж
2004кРиддикийн хүүрнэлThe Chronicles of RiddickРиддик
2005кХалзан асрагч: Тусгай даалгаварThe PacifierШэйн Вулф
2006кГалзуу хурд: Токио дрифтThe Fast and the Furious: Tokyo DriftДоминик Торетто
2006кНамайг суллаачFind Me GuiltyЖеки Динорцио
2009кГалзуу хурд 4Fast & FuriousДоминик Торетто
2011кГалзуу хурд 5Fast FiveДоминик Торетто
2013кРиддикRiddickРиддик
2013кГалзуу хурд 6Fast & Furious 6Доминик Торетто
2014кГалактикийн хамгаалагчидGuardians of the GalaxyГрут
2015кГалзуу хурд 7Furious 7Доминик Торетто

Лавлах холбоос

Цахим холбоос