Викториа Сваровски

Викториа Сваровски (Герман: Victoria Swarovski, 1993 оны наймдугаар сарын 16-нд Инсбрук хотод төрсөн) Австрийн поп дуучин ба телевизийн хөтлөгч юм.

Викториа Сваровски

Викториа Сваровски
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрВикториа С.
Төрсөн өдөр1993 оны 8 сарын 16 (1993-08-16) (30 настай)
Төрсөн газарИнсбрук[1],  Австри
Ажил үйлПоп дуучин, телевизийн хөтлөгч
УрсгалПоп
Танил үе2010 оноос хойш
Цахим хуудасwww.victoriaswarovski.com

Амьдрал ба мэргэжил

Викториа Сваровски нь Александра ба Паул Сваровскийн охин юм. Тэрбээр Паулина гэх нэртэй нэг охин дүүтэй. Түүний ээж нь сэтгүүлч мэргэжлээрээ ажилладаг бол аав нь гэр бүлийнхээ компанид ажилладаг.[2] Викториа анх 2009 онд Германы хошин урлагийн жүжигчин Марио Бартын телевизийн шоунд оролцон, «Get Gone» хэмээх дууг дуулан тайзан дээр гарчээ. 17 настайдаа Сони Мюзик дээр бичлэг хийх гэрээнд гарын үсгээ зурж байв. 2010 оны арваннэгдүгээр сард түүний анхны сингл «One in a Million» худалдаанд гарчээ.[3]

2010 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч Вернер Мюрцтай харилцаатай байв. Хосууд 2017 оны тавдугаар сарын 20-нд хуримаа хийжээ.[4]

Уран бүтээл

Сингл

  • One in a Million (2010 он)
  • There’s a Place for Us (2010 он)
  • Voyeur (2011 он)
  • My Heart Is Your Heart (2016 он)

Хамтарсан

  • Beautiful (feat. Prince Kay One, 2014 он)

Цахим холбоос

 Commons: Victoria Swarovski – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл