Буриад

Буриад (Орос: Бурятия; бур. Буряад Улас) — Оросын Холбооны Улс (ОХУ)-ын 83 субьектын нэг, Бүгд Найрамдах Улс нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.

Бүгд Найрамдах Буриад Улс
Республика Бурятия
Албан ёсны галиглал
 • БуриадБуряад Улас
Бүгд Найрамдах Буриад Улс далбаа
Бүгд Найрамдах Буриад Улс сүлд
Дуулал: "Бүгд Найрамдах Буриад Улсын төрийн дуулал"
Location of Бүгд Найрамдах Буриад Улс
Солбицол: 53°48′N 109°20′E / 53.800°N 109.333°E / 53.800; 109.333 109°20′E / 53.800°N 109.333°E / 53.800; 109.333
Улс Орос
Холбооны тойрог[1]Алс Дорнодын ХТ
Эдийн засгийн бүс[2]Алс Дорнодын ЭЗБ
НийслэлУлаан-Үд
Засаг захиргаа
  ТөрөлАрдын Хурал[3]
  Тэргүүн[3]Алексей Цыденов[4]
Газар нутаг
  Нийт351,334 км2 (135,651 бээр2)
Хүн ам
 (2021 Тооллого)[6]
  Нийт 978,588
  Байр54-р байр
  Нягтрал2.79/км2 (7.2/бээр2)
  Хотын нутаг
59.1%
  Хөдөө
40.9%
Цагийн бүсUTC+8 (MSK+5[7])
ISO 3166 кодRU-BU
Улсын дугаар03
Албан ёсны хэлБуриад;[8] Орос хэл[9]
Вэб сайтegov-buryatia.ru

Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж 1958 онд «Буриад» болгон нэрийг ЗХУ-ын удирдлага өөрчилсөн байна. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд зэрэг нэгээр ахиж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ) хэмээх албан нэртэй болсон.

351 мянган км² газар нутаг, 2021 оны байдлаар 985 мянган хүн амтай. Нийслэл — Улаан-Үд (411 мянга хүн амтай).

Орос (65%), буриад (30%), татар зэрэг олон ард нутаглах ба христ, буддын шашин дэлгэрсэн.

Орос, буриад хос хэл бичиг чухалчлан хэрэглэнэ. Орноо 21 аймаг, 2 хотод хуваан захирдаг.

Нэр

Оноосон нэрийг кирилл монголоор Буриад, монгол бичгээр ᠪᠣᠷᠢᠶᠠᠳ (бурийад), буриадаар Буряад гэх ба буриад монголчууд орон гэсэн үг тодотгож Буряад орон, оросууд -ия дагавар залгаж Бурятия хэмээдэг.

1923 оноос «Буриад Монгол» байсныг 1958 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн шийдвэрээр «Буриад» болгон товчилжээ.

Газар зүй

Буриад орон Төв Ази, дорно Сибирь (Шивэр)-ийн өмнө захаар Монголын хээр тал, Сибирийн өтгөн шугуйн хооронд 351,334 км² (Оросын холбооны наян гурван махбодын дунд 15-р том нутаг) эзлэсэн ой мод, уул тал, ус нуур харамгүй бүрдсэн газар оршдог. Орос улсын хил дотроо зүүн талдаа Өвөр Байгалын хязгаартай өргөн зурвасаар, хойгуураа Эрхүү мужтай хиллэж, баруун хойд талаараа Байгал нуурт тулж, баруун талаараа бага шиг зайд Тува оронтой хаяа нийлдэг. Урд талаараа Монгол улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагтай хил залгадаг.

Хөдөө газар

Гүн, цэнгэг, үзэсгэлэнт Байгал нуурын эргийн 60% нь Буриадаар дайрдаг. Буриад Монголчууд нуураа Байгал далай гэж нандигнан биширдэг билээ. Буриадад Ангар Лена хоёр мөрөн, Байгал нуурын (52%) гэсэн гурван сав газар байна. Бүгд 25 мянга гаруй гол горхи урсдгаас >99% нь 200 км-ээс богино, 61% нь Байгал далайд цутгадаг. Томоохноос нэр дурдвал Зэд, Цөх, Хялга, Үд голыг хураан ирэх Сэлэнгэ мөрөн, цолгин цутгадаг Баргажин, Байгалын оройд цутгадаг Дээд Ангар байна. Лена мөрөн (буриадаар Зүлхэ мүрэн)-өө зүглэн оддог Витим Муя хоёр, Ангарыг чиглэн аяарладаг Эрхүү гол бас бий.

Хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 456 м өндөр дэх Байгал нуурын мандал бол, хамгийн өндөр цэг нь хоёр улсын хилийн цэг болсон Соёны ноён оргил Мөнх сарьдаг (3491 м) юм. Энд Зүүн Соёны нуруунаас гадна Хамар даваан, Байгалын, Улаан бургасан, Ахын, Баргажины, Витимийн гэх мэт нуруу, өндөрлөг орон бий.

Түүх

Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үд голын хөндийд цайз барьж, Дээд Үд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

1929 оны ЗСБНАБМУ-ын газрын зураг. 1937 оноос өмнөх Буриад Монгол орон Аг, Усть-Орд хоёрыг багтаасан том байжээ.
Татан буугдсан болон өөр мужид нэгтгэгдсэн нутгууд

Хожим 1917 оны Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс Дээд Үдэд нийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 онд тус улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасчээ.

1923 онд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улс" байгуулагдав. 1927 онд Зөвлөлт засгийг эсэргүүцсэн буриадын ард түмний бослого гарсан боловч ЗХУ цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган даржээ. Зэвсэгт бослогоос хойш буриадчуудыг нэн ялангуяа боловсролтой хэсгийн эсрэг хэлмэгдүүлэлт эрчимтэй явуулснаар 1929 он гэхэд 35000 хүнийг хэлмэгдүүлсэн баримт байдаг.

1991 онд Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж одоогийн эрх хэмжээ, нэрээ олжээ.

1991 оны 5 дугаар сарын 27-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болгож нэрээ өөрчилсөн тус улс нь мөн оны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж, 1994 онд түүхэндээ анх удаа ардчилсан замаар ерөнхийлөгчөө сонгоход Леонид Потапов хэмээх орос хүн тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Ард түмэн

Бурханч (1900 он)

1970 оноос хойш Буриад ястны эзлэх хувь өсч байна[10]:

Ястад/он19261939195919701979198920022010
Оросууд52,9 %72,0 %74,6 %76,5 %72,0 %69,9 %67,8 %66,1 %
Буриадууд43,9 %21,3 %20,2 %19,0 %23,0 %24,0 %27,8 %30,0 %
Украинчууд0,4 %2,5 %1,5 %1,3 %1,7 %2,2 %0,98 %0,6 %
Татарууд0,6 %0,7 %1,2 %1,2 %1,1 %1,0 %0,83 %0,7 %

2010 онд Оросын иргэн Буриадуудын 62.16% нь Буриад улсад оршин сууж байна.

Орон нутаг

Буриад орны хорин гурван нутгийн үндсэн мэдээлэл
Нутгийн нэрГазар нутгийн
хэмжээ, талбай
Хүн амын тоо
(2012.1.1-ээр)[11]
Нутгийн
төв
Дүүрэг,
сумын
тоо
монгол кирилорос кирилбуриад кирилкм²↑↓хүн↑↓
хотбүгд найрамдах улсад шууд харъяалагддаг хот (город республиканского подчинения) (2)
1Улаан-Үд хотГород Улан-УдэУлаан-Үдэ хото34822411,64613
2ХойдбайгалГород СеверобайкальскХойто-Байгал хото2324,61511
аймагхот суурин, сум хөдөө аль алиныг агуулсан нутаг (муниципальный район) (21)
3Ах аймагОкинский районАхын аймаг2601245,40123Өрлөг4
4Бабант аймагБаунтовский районБаунтын аймаг6681619,38922Багдарин9
5Байгал шадар аймагПрибайкальский районБайгал шадар аймаг15472726,9049Турунтаево10
6Баргажин аймагБаргузинский районБаргажанай аймаг18533623,23813Баргажин10
7Бичүүр аймагБичурский районБэшүүрэй аймаг62011724,74210Бичүүр18
8Загарай аймагЗаиграевский районЗагарайн аймаг66051649,5133Загарай20
9Захаамин аймагЗакаменский районЗахааминай аймаг15320828,0167Захаамин24
10Зэд аймагДжидинский районЗэдын аймаг86001327,4508Шивээ23
11Муя аймагМуйский районМуяын аймаг25,164512,83421Таксимо3
12Мухаршивэр аймагМухоршибирский районМухар-Шэбэрэй аймаг45321924,56212Мухаршивэр16
13Сэлэнгэ аймагСеленгинский районСэлэнгын аймаг82691445,4124Галуутнуур15
14Тарвагатай аймагТарбагатайский районТарбагатайн аймаг33002016,65717Тарвагатай10
15Түнхэн аймагТункинский районТүнхэнэй аймаг118001222,27814Хэрээн14
16Хабаан аймагКабанский районХабаансхын аймаг13470959,2742Хабаан19
17Хиагт аймагКяхтинский районХяагтын аймаг46841839,2405Хиагт19
18Хойдбайгал аймагСеверо-Байкальский районХойто-Байгалай аймаг53990213,68820Доод Ангар10
19Хорь аймагХоринский районХориин аймаг134311018,23616Хорь11
20Хурамхаан аймагКурумканский районХурамхаанай аймаг124501114,70419Хурамхаан10
21Хэжэнгэ аймагКижингинский районХэжэнгын аймаг78711516,15418Хэжэнгэ9
22Эвлэг аймагИволгинский районЭбилгын аймаг26632139,0786Эвлэг6
23Яруу аймагЕравнинский районЯруунын аймаг30725318,36015Нарст14
Буриад орны дүн351334971,3913+254


Аж үйлдвэр

  • Уул уурхай, мод боловсруулах, хөнгөн аж үйлдвэр, хонины аж ахуй зэрэг нь тус улсын аж үйлдвэрийн гол салбарууд болно.
  • Сибирийн төмөр зам тус улсын нутгаар дайрч өнгөрөх бөгөөд Улаан-Үд нь Монгол улсаар дамжин БНХАУ орох төмөр замын чухал зангилаа болно.

Зураг

Газрын зураг

Мөн үзэх

  • Усть-Ордын Буриадын автономит тойрог (хуучнаар)
  • Агын Буриадын автономит тойрог (хуучнаар)

Лавлах бичиг

Цахим холбоос

 Commons: Буриад орон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • egov-buryatia.ru — Засгийн газрын сайт  (орос.)  (бур.)  (англ.)
  • buryatia.org — Буриад ардын сайт  (бур.)  (орос.)
  • buryatia.ru — сонин мэдээний сайт  (орос.)  (бур.)
  • infpol.ru — сонин мэдээний сайт  (орос.)  (бур.)