Бразилиа

Бразил улсын нийслэл Бразилиа хот (порт. BrasíliaБразия) Бразил орны төв хэсэгт улсынхаа Холбооны тойрогт харьяалагдан оршдог. Хүн амынхаа тоогоор Рио-де-Жанейро, Сан-Паулу хотуудын араас улсдаа гуравт бичигдэж байгаа[1] бөгөөд Латин Америкийн томоохон хотуудаас нэг хүнд ногдох ДНБ-ээр тэргүүлж байгаа хот юм.[2]

Бразилиа хот
суурин газар
порт. Brasília [Бразия]
Зүүн дээд булангаас: Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Үндэсний Конгресс, Жускелино Кубичек гүүр, Хөшөөт тэнхлэгүүд, Паласио да Альворада, Бразилын сүм.
Зүүн дээд булангаас: Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Үндэсний Конгресс, Жускелино Кубичек гүүр, Хөшөөт тэнхлэгүүд, Паласио да Альворада, Бразилын сүм.
Бразилиа is located in Бразил
Бразилиа
Бразилиа
Улс, орон Бразил (ХБНБУ)
Бүс, оронӨрнөд төв
Муж, тойрогХолбооны тойрог
Суурин газарБразилиа
Газар нутаг5,802 км²
Газрын байцд.т.д. 1171 м
Хүн ам (2013)2,789,761 хүн
Хүн ам (бөөг.)2013 онд 4,041,042
1960-4-21Хот үүсэн байгуулагдсан
Цагийн бүс Бразилын цаг (ГЦ-3)
Утасны дуг.(+55) 61
Шуудан-дугаар70000-000
Цахим хуудасbrasilia.df.gov.br

Далайн эргийн Рио-де-Жанейрод нийслэл байсныг нутгийн төвд шилжүүлэх санал 1827 оноос эхлэн яригдаж, 1956 оноос барилгачид дөрвөн жил шавдан ажилласны үрээр 1960 оны 4 сарын 21-нд Бразилиа хот үүсэж, Салвадор (1549–1763), Рио-де-Жанейро (1763–1960)-гийн дараах Бразил орны түүхэн дэх гурав дахь нийслэл болжээ. Газрын хувьд Өрнөд төв бүс, Бразилын тэгш өндөрлөгийн төв хэсэгт далайн түвшнээс дээш 1171 метр өндөрт байдаг ба жилийн турш өдрийн 26 °C хэм орчим дулаан, бороо хур их ордог. Засаг захиргааны хуваарь ёсоор улсын доорх Холбооны тойрог (нийслэл хавийн газар) хэмээх нутгийн төв болно. Түүн дотроо суурин газар (município) хэмээн зүйлчлэгдэнэ.

Хүн ам зүй

ШашинХувь
Католик56.62%
Протестант26.88%
Шүтлэггүй9.20%
Нутгийн шашин3.50%
ОнХүн ам
1960140,165
19801,176,935
20002,051,146
20102,562,963

1960 онд үүсэн байгуулагдсан Бразилиагийн хүн амын тоо жилд дунджаар 2.82%-аар өсөж байна. XX зуунд үүссэн дэлхийн өөр ямар ч хот богино хугацаанд ингэж томроогүй. 1989 онд нэг сая, 2000 онд хоёр сая хүнтэй болж байсан бол 2013 онд хотын харьяалж буй 5802 км² газарт 2,789,761 хүн оршин сууж байна.

Хотын хүн амын тал хувь (48.2%) нь холимог арьстан, бас нэг тал хувь (42.2%) нь цагаан арьстан юм. Бас хар арьстан (7.7%), Азиас ирсэн (1.6%) хүмүүс тодорхой хувь эзэлдэг. Бүх хүн амын 52.2% эмэгтэй, 47.8% эрэгтэй.

Хүн амын олноор улсдаа Рио-де-Жанейро, Сан-Паулугийн дараа 3 дахь том хот болчхоод байна.

Хотын нутгаас гадна эргэн тойрны дагуул хот, хүй дүүргийн хамтаар бодвол энэ хавьд 4 сая хүн байгаа.

Барилга, байшин

Бразилиа хот улсын нийслэл болохын хувьд Бразилын төрийн гурван өндөрлөг бүгд байрладаг. Мөн Бразилын олон компанийн төв байр байдаг. Хот нь олон хороололд хуваагддаг ба эдгээр нь Зочид буудлын хороолол, Банкны хороолол эсвэл Элчин сайдын яамдын хороолол гэх мэтээр тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн хорооллууд бий.

Бразилиа хот

Эгч дүү хот

Бразилиа дараах хотуудтай эгч дүүгийн адил харилцаж байна.[3]

Цахим холбоос

 Commons: Brasília – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос