Богд сум (Өвөрхангай)

Богд сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Монгол улсын Өвөрхангай аймгийн харьяаны арван есөн сумын нэгийг Богд сум гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу, Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхийн 5266 хүн амьдардаг.

Богд сум
ᠪᠣᠭᠳᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
Газар нутаг
  Нийт10,155 км2 (3,921 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,644
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог /Аймгийн төвийг оролцуулахгүйгээр хамгийн алслагдсан сум юм.

Газар зүйн байршил

Улсын нийслэлээс баруун урагш 646 км, аймгийн төв Арвайхээр хотоос урагш 197 км (хамгийн алс сум нь) зайд оршдог.[1]

Тус сум нь Өмнөговь аймгийн Булган сум (Өмнөговь), Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус сумдтай хиллэдэг.

Сумын онцлог

Тус сум нь говь хээрийн бүсэд хамрагддаг. Хамгийн алслагдсан, хүн ам олонтой, дэд бүтэц муу хөгжсөн томоохон үйлдвэр үйлчилгээний газар байхгүй орон нутгаас орох орлогын эх үүсвэр байхгүй зэрэг шалтгааны улмаас хойшид бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Давуу тал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо толгой жил тутам өсч, түүний дотор тэмээ болон ямаан сүргийн нийт малд эзлэх хувийн жин нэмэгдэж түүнээс ашиглах ашиг шим үр өгөөжийг малчид бодитойгоор хүртэснээр сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй дээшилж байгаагаас гадна малчид иргэдийн худалдан авах чадвар сайжирч байгаа сайн тал байна.Сумын нутаг дэвсгэрт буй байгалийн үзэсгэлэнт газар, монгол ахуй, уламжлалыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барин ажиллаж сүүлийн жилүүдэд үр дүнгээ өгч байна.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.

Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.

Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Саяхны таван жилийн зарим тоон үзүүлэлт[2]
Үзүүлэлт20072008200920102011
Байнгын хүн амын тоо5,1935,3425,4135,3635,346
Өрхийн тоо1,3271,3551,407 1,407 1,407
Малчин өрхийн тоо1,1191,0581,0881,0471,031
- Цахилгаантай766934943824835
Малын тоо218,072245,319281,995178,658218,475
- Тэмээ3,8044,0804,6185,0705,473
- Адуу6,2867,0837,8816,2347,197
- Үхэр1,7201,8832,1551,7851,986
- Хонь49,66953,67261,92140,52147,002
- Ямаа156,593 178,601205,420125,048156,817

Эшлэл