Баян-Уул сум (Говь-Алтай)

Баян-Уул (ᠪᠠᠶᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠠ
) нь Говь-Алтай аймгийн сум юм.

Баян-Уул сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт5,836 км2 (2,253 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,048
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх

Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуунд харъяалагдаж байжээ.

Засаг захиргааны хуваарь

Засаг захиргааны Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн 6 багтай.

Газарзүй

Аймгийн баруун хойд хэсэгт, төвөөс 146 км Улаанбаатар хотоос 1147 км зайд байрладаг. Шарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг.Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ургамал газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Монгол-Алтайн уул хээр, их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр , мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас ихтэй.Сумын төвд байрлах хөшөө дурсгал: Шадар сайд, баатар жанжин, чин ван Базарвааны түүхэн хөшөөг 2010 онд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэдийн хандив хөрөнгөөр залж, хар тугны тахилга үйлдсэн.

Тус сумаас төрсөн алдар цуутнууд

  • Хөдөлмөрийн баатар Таасүрэнгийн Дүйнхэр
  • Хөдөлмөрийн баатар Шөвгөрийн Цэдэндорж
  • Хөдөлмөрийн баатар Нанзадын Дорж
  • Хөдөлмөрийн баатар Дагвадоржийн Ганбаатар
  • Хөдөлмөрийн баатар
Ч.Баатар/Хүйсийн говь баг/ 
  • Монгол улсын гавьяат цолтон: Ө.Бямбажав
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цэрэнжигмэд

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.