Батцэнгэл сум

БатцэнгэлМонгол улсын Архангай аймгийн сум.

Батцэнгэл сум
ᠪᠠᠲᠤᠴᠡᠩᠭᠡᠯᠰᠤᠮᠤ
Архангай аймаг дахь Батцэнгэл сум
Архангай аймаг дахь Батцэнгэл сум
Улс Монгол
Аймаг Архангай
Сумын төвЖаргалант
Газар нутаг
  Нийт3,536.5 км2 (1,365.5 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,774
  Нягтрал1.1/км2 (3/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтhttp://battsengel.ar.gov.mn/

Түүх

Хошуу үүссэн түүх

Манж чин улсын цэрэг Халхын ноёд дайчдын оролцоотойгоор Ойрадын Галдан Бошгот хааны цэргийг 1696 онд дарахад Түмэнхэн сайн ноёны угсааны Тоба тайжийн хөвгүүн Намжил тайж гавьяа байгуулсны учир Энх-Амгалан хаанаас түүнийг тэргүүн зэрэг тайжид өргөмжилж, Түшээт хан аймгийн Ачит гүн Ядамын нутгаас газар таслан шинээр хошуу байгуулж засаг ноёноор соёрхож шагнал үзүүлсэн ажээ. Хожим Түмэнхэн Сайн ноёны удмын ноён Манжийн нэрийн өмнөөс Ойрадын хүчтэй тулалдаж сайн зүтгэснийг үнэлэн түшээт хан аймгийн нутгаас 19 хошууг таслан бүтэн аймаг байгуулж, Халхын 4 дэх Сайн ноён хан аймаг байгуулж, 1725 онд үүсгэсэн түүхтэй.

Энд төрсөн алдартнууд

  • Галсанхүүгийн Вандан (1888-1935) — Монгол Улсын аварга цолтой бөх
  • Гэлэгжамцын Өсөхбаяр (1973-) — Монгол Улсын Дархан аварга цолтой бөх
  • Самбуугийн Цэдэндамба (1948-)-Монгол Улсын Алдарт уяач
  • Мундэг Гочоо (1919)- Монгол Улсын сайн малчин
  • Гүржавын Лхагвасүрэн(1958)- Философийн ухааны доктор профессор
  • Пүрэвсангаагийн Одонтуяа(1966)- Анагаах ухааны доктор
  • Соронзонболдын Батболд(1958)- Xүүxдийн элч уран бүтээлч, Xүүxдийн xөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан, Багш
  • Лхагважавын Батбаяр Монгол Улсын аварга малчин
  • Лхагвасүрэнгийн Айлтгүйбаатар Монгол улсын хошой аварга малчин
  • Төмөр-Очирын Идэрхангай (1983-) - Түүхийн ухааны доктор, дэд профессор
  • Шаравын Норовсамбуу (1958)-Монгол улсын 7 удаагийн гавьят тээвэрчин, Хөдөлмөрийн баатар.

Баримтын холбоос