Банк

Банк нь хадгаламж хүлээн авах, хөрөнгийн шилжүүлэг (төлбөр тооцоо) болон зээл олгох(санхүүжүүлэлт), вексель, чек хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм.[1]

1970

Банкны үүсэл

Банк гэдэг нэр томъёо нь `banco`\итали-мөнгө солих ширээ\ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг солилцдог байсан газрыг хэлдэг байжээ. Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих, арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Харин орчин цагийн банк анх дундад зууны үеийн Италийн Флоренц, Лукка, Сиена, Венец, Женова зэрэг хөрөнгөтэй хотуудад үүсч эхэлсэн байна. Флоренцийн Барди, Перуцци овгууд 14-р зуунд банкны зах зээлийг давамгайлж, Европын олон хотуудад салбараа нээж байв.[2] Жованни ди Биччи 1397 онд алдарт Медичи Банкаа байгуулж байжээ.[3]

Үйл ажиллагааны хүрээ

Банк нь дараах үйлчилгээнүүдийг эрхэлнэ.

  • Хадгаламж (Ердийн хадгаламж, хугацаат хадгаламж гэх мэт)
  • Хөрөнгийн зээл олгох
  • Дотоод валютын гүйлгээ
  • Гадаад валютын гүйлгээ
  • Бондын баталгаа гаргах
  • Үнэт цаасны арилжаа
  • Үнэт цаасны зээл
  • Засгийн газрын бондыг зарахад зуучлах
  • Хөрөнгийн шилжүүлэг
  • Үнэт цаас, үнэт эдлэл, бусад хөрөнгийн хадгаламж
  • Валют солих

Банкны төрөл

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Банк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Банк – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл